Хөрсөн дээр -5 градус хүрч цочир хүйтэрчээ

Хөрсөн дээр -5 градус хүрч цочир хүйтэрчээ

Хөрсөн дээр -5 градус хүрч цочир хүйтэрчээ

Цаг уур орчны шинжилгээний газраас есдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Завхан, Архангай, Хөвсгөлийн урд хэсэг, Булганы урд хэсэг, Өвөрхангайн хойд хэсгээр нойтон цас орно гэж мэдээлсэн.

Тэгвэл өнөө өглөөний байдлаар Завхан, Ховд, Архангай, Өвөрхангай, Хэнтий аймгийн зарим газар 7.0 см цас оржээ.

Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 7.0 см, Ховд аймгийн Чандмань суманд 4.0 см зузаан цас орсон байна. Мөн өчигдөр шөнө буюу 18-19-нд шилжих шөнө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-17.0 мм бороо, нойтон цас, цас оржээ. Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Ховдын Чандманьд 17.0 мм, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 11.0 мм, Есөнзүйлд 9.0 мм, Хэнтий аймгийн Дадал суманд 10.0 мм, Баян-Адаргад 9.2 мм, бусад нутгаар 0.0-8.0 мм бороо, нойтон цас, цас орсон гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. Өнгөрсөн шөнө Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр -5 градус давж цочир хүйтэрсэн аж. Мөн Дархан, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр 0 градус давж хүйтэрчээ.

Өнөө шөнө Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулав.

 Энэ сарын 20-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орох төлөвтэй байгаа аж. Цаашдаа буюу есдүгээр сарын 21-нээс ихэнх нутгаар дулаарна гэж Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ. Одоогийн байдлаар зам даваа саадгүй байгаа аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж