Тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзав

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзав

Өчигдөр өглөөний 07.00 цагийн үед “Пураам” алтны компанийн техник хэрэгсэлд халдан, буудалцаан болсон гэх мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Х.Батдоржоос тодруулахад “Одоогоор шалгалт хийж байна.  Хуулийн дагуу шалгалт хийгдэж байх үед тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өглөө.
 
Тус компани нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвөөс 30 гаруй километрийн зайд орших Будант хэмээх газар  үйл ажиллагаа явуулдаг аж.  “Пураам” компанийг Өмнөд Солонгос улсад ажиллаж, амьдарч байсан дөрвөн монгол залуу хамтран байгуулсан гэсэн мэдээлэл байгаа бол зарим эх сурвалж, Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани хэмээж байна.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж