Дэлхийн шилдэг реппер Улаанбаатар хотод ирнэ

Дэлхийн шилдэг реппер Улаанбаатар хотод ирнэ

Дэлхийн шилдэг реппер Улаанбаатар хотод ирнэ

"Ocean grey" продакшн 11 жилийн ой есдүгээр сард тохиож байгаатай холбогдуулан үнэнч фэнүүд, үзэгчиддээ нэгэн гайхалтай сюрпризийг дэлгэж байна.   Дуучин Укагийн “Маргаашийн нар луу аялах уу”, “Don’t Stop, Do It”, Цэцэ-гийн “Гараад ир” зэрэг нийт 500 гаруй хит уран бүтээлтэй гаргасан дуу бүр нь залуусыг хөглөж, хит болгож чаддаг "Ocean grey" продакшн 11 жилийн ойн баяраа үзэгч, фэнүүдтэй хамт  энэ сарын 28-нд “Степп Арена”-д хийж, үзэгч фенүүддээ нэгэн мартагдашгүй үдшийг “бэлэглэх” гэж байна.

"Ocean grey" продакшны 11 жилийн ойн тоглолтын нэгэн гайхалтай сюрприз  бол Канадын реппер К-Маро болон АНУ-ын реппер Брийдс Уорлд нарыг монголынхоо үзэгчид, фэнүүдтэйгээ уулзуулж, нэгэн үдшийг хамт өнгөрөөх гэнэ.

Тэд Ocean grey продакшны ойн тоглолтод ирж, Монголчуудын сэтгэлд хоногшсон Femme Like U, Let’s Go, Crazy, Histoire De Luv зэрэг дэлхийг донсолгосон хит дуунуудаа дуулах юм.

Энэ намрын сүүлчийн томоохон тоглолтыг шинэлэг агуулга, найруулга, мэргэжлийн түвшинд зохион байгуулахаар залуу уран бүтээлчид ажиллаж байгаа талаар зохион байгуулагчид хэлж байна.

"Ocean grey" продакшны ойн тоглолтод оролцох монголчуудын хувьд хэдийнэ танил болсон К-Марогийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

  • 13 насандаа анхны уран бүтээлээ цацаж байсан түүнийг дэлхийд таниулж, алдаршуулсан гурван дууны нэг нь “Femme Like U” юм.
  • 2001 онд уран бүтээлийн нэрээ К-Маро болгожээ.
  • 2004 онд хэвлүүлсэн "La Good Life" цомог нь түүнд амжилт авчирсан түүхтэй.
  • 2010 онд хамгийн сүүлчийн цомгоо гаргаснаар хөгжмийн ертөнцийг орхисон ч дэлхийн бүх шөнийн клубт өнөөдөр ч тоглогддог.
  • “Femme Like U” дуу нь цацагдсан даруйдаа 17 улсын music chart-г тэргүүлж, 2 сая гаруй цомог зарагджээ.
  • Уран бүтээл туурвих хугацаандаа 13 соло дуучидтай хамтран уран бүтээл гаргаж байжээ.
  • Дуу хөгжмийн ертөнцийг орхисон тэрбээр хөгжмийн студи, продакшн байгуулахаас гадна “Balbec” хэмээх брэндийг үүсгэн, өөрийн төрсөн хотын нэрээр нэрлэжээ.

Дашрамд дурдахад, дээрх тоглолтод Ука, Цэцэ, Kiwi, Tatar, Vandebo, Эрдэнэчимэг, AM-C, Becca, Foux, Seryoja нар оролцоно.

Тасалбарыг Shoppy.mn, GS25 салбаруудаар худалдаалж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-19 66.181.161.39

танихгүй л юм байна бсда

Avatar

Нэргүй 2024-09-19 202.131.234.123

ирээд ядаг юм шүлсээ үсчүүлж хий гонгиносон хачин юм л байдгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж