Нийслэл “Google” компанитай хамтарч, замын түгжрэлийг бууруулахаар болжээ

Нийслэл “Google” компанитай хамтарч, замын түгжрэлийг бууруулахаар болжээ

Нийслэл “Google” компанитай хамтарч, замын түгжрэлийг бууруулахаар болжээ
Хотжилттой холбоотойгоор иргэдийн тээврийн хэрэгслийн тоо өсч, тэр хэрээр зам, гүүр нэмж барьсан ч түгжрэл буурахгүй байгааг Хотын дарга Х.Нямбаатар мэдээлсэн. Тэгвэл түгжрэл бууруулах шинэ санаачлага гаргаж, 20 минутын хотоос гадна “Google” компанитай хамтарч, Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулахаар болсон байна.
Тодруулбал, “Google” компани Улаанбаатар хоттой түгжрэлийг бууруулах чиглэлд хамтарч ажиллахаар болжээ.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар, Улаанбаатар хот өөрийн эзэмшилд байдаг 170 авто замын уулзварыг бүрэн камерын нэгдсэн системтэй холбох ажил арваннэгдүгээр сарын 1-нд дуусна. Үүнтэй зэрэгцэн уг 170 авто замын уулзварыг хиймэл оюун ухаанаар нэгдсэн удирдлагаар зохицуулах AI технологийг нэвтрүүлэхэд "Google" компанитай хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн гэсэн юм.
Харин хүмүүс түгжрэл бууруулах үндэсний хороо байгуулж, ажлын хэсэг гаргаад амжилт олоогүй учир дэлхийн компанитай хамтрах болжээ. Түгжрэл л буурч байвал хэнтэй, хэзээ хамтрах нь чухал биш. Хиймэл оюун ухаанаар зохицуулах гэсээр байтал тэг зогсох нь гэхчлэн олон санал сэтгэгдэл цахим хуудастаа хуваалцжээ. Ямартай ч ирэх өвөл нийслэлчүүд тэг зогсохгүй, замын түгжрэлд хэт удаан хугацааг зарцуулахгүй болох нь хамгийн чухал. Түүний тулд ямар зохицуулалт хийх нь тийм ч анхаарах асуудал биш бизээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-19 202.131.225.197

xxa

Avatar

Нэргүй 2024-09-19 66.181.187.94

Энэ компанитай хамтарсан ч түгжрэл буурахгүй ээ. Буруу замаар яваад байна

Avatar

зочин 2024-09-19 66.181.184.62

Өмнө нь машин орж болдог байсан маш олон зогсоолыг хашлаган хашаагаар хаачихсан, боломжоороо зогсоол нэмэх байтал болдог байсныг нь хаагаад байгаа нь зориуд хүний машиныг ачуулах гэсэн далд санаа юм шиг. Хүнд яаралтай зогсох хэрэгцээ зөндөө шүү дээ, бүүр наад зах нь түгжрэлд удаа зогсоод 00-ийн асуудал хэцүү болдог шүү дээ, за тэгээд өвдөж зовсон, хүүхдээ сургууль цэцэрлэгт оруулах, тосож авах гээд зөндөө л шаардлага гардаг.

Avatar

sain bodoh heregtei ldee 2024-09-19 31.61.176.94

kino uzdeg bol himel oyunii udirdlagig gadniihan atgaval kameriin systemeer huuli bus murdlugu hih, tsarai tanih technologi bidnii uursdin esreg ashiglah bolomjtoi gedgiig anhaarah heregtei. medeej Oros, hyatad 2toi ene tal deer bvvr hamtarch bolohkui

Avatar

Зочин 2024-09-19 103.57.95.177

Замын цагдаа уулзварууд дээр маш их түгжрэл үүсгэж байгаа шүү.Уулзвар дээр нэг талаа зориудаар маш удаан барьж зориудын түгжрэл үүсгээд байгаа.хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс дүгнэлт хийж ойлгож л байгаа байх.Бараг л удаан түгжрүүлж залхаах ажиллагаа явагдаад байна уу гэж дүгнэхээр байгаа.

Avatar

Нэргүй 2024-09-19 202.55.191.130

Замын цагдааг татан буулгах хэрэгтэй. Гэрлэн дохиогоороо явцгаая. Цагдаа зохицуулна гэж жонхууруулж байна.

Avatar

Нэргүй 2024-09-19 202.126.90.140

Метроны хувьд хүн ихтэй автобус дүүрэн хүний түгжрэлтэй үед метро хэрэгтэй. Гэтэл УБ хотод машины түгжрэл үүсээд бдаг. Машин явах зам л машины түгжрэлийг бууруулна. Метроны оронд газар доогуур маоины туннел тойргоор босоо хэвтээ гм тохиромжтой газар гарч ордог машины газар доогуурх хурлны зам хэрэгтэй юм бишүү. Хүний түгжрэл биш машиных бгаад бдаг. метро баригдаж ажиллуулсан ч машины тоо цөөрөхгшй түгжрэл буурахгүй биш үү

Avatar

Иргэн 2024-09-19 66.181.181.115

Хамгийн энгийн, хамгийн зөв шийдвэр

Avatar

иргэн 2024-09-19 202.126.89.159

Нямбаатараар толгойлуулсан удирдлагын баг түгжрэл бууруулах талаар идэвхи чармайлттай ажиллаж байгааг дэмжиж байна. Нийслэл хотоо таксины үйлчилгээтэй болгох, автозамуудын сүлжээнд түшиглэсэн хаягтай болгомоор байна Анхаарна уу Хотожсон хөгжилтэй орнуудын том хотод замын нэр, байшингийн дугаар хоёрыг хэлэхэд л хэнч ойлгодог хаяг байдаг. Бид нар албан газар, дэлгүү, зах, аптек төдийхөнөөр баримжаалж хаягаа ойлголцдог. Албан ёсны стандарт, тоолууртай такси байдаггүй. Халтуурчид хөлхөцгөөдөг.

Avatar

Нэргүй 2024-09-19 202.72.245.121

Хотоо тэлэхгүй бол төвдөө шахцалдсаар л байх болно

Avatar

иргэн 2024-09-19 192.82.64.217

ai технологи хэрэгжлээ гээд түгжрэл буурна гэдэгт бүрэн итгэхгүй байна. учир нь машинууд бүгд зөрчилөө арилгаад л хөдөлгөөнд оролцоно шүү дээ. харин зам дэээр явж байгаа машиныг багасгах талаар ажиллах хэрэгтэй байна
мөн бүх албан газар байгууллагад гаднаа зогсоолоо зөв зохион байгуулах, орчны замаа зөв зүйтэй тохижуулж цэгцлэх шаардлага яагаад тавьж болохгүй гэж

Avatar

иргэн 2024-09-19 192.82.64.217

олон ажиллагсадтай төр хувийн хэвшлийн бүх байгууллагууд ажилчдаа автобусаар зөөдөг болвол түгжрэл буурна, мөн сургуулиуд хүүхдүүдийг автобусаар зөөдөг болвол түгжрэл буурна. энэ бол тэнэг хүнд ч ойлгомжтой шүү дээ.
10 ажилтан 10 машинаар ирж байснаас нэг автобусаар явбал 9 машин явахгүй байж түгжрэлд саад болохгүй нь тэнэг хүнд ч ойлгомжтой. хүүхдээ зөөж байгаа машин түгжрэлд маш их нөлөө үзүүлж байна. Сургуулийн хүүхдийн амралт эхлэнгүүт түгжрэл илт багасдаг. үүнийг хүн болгон ярьдаг ш дээ

Avatar

иргэн 2024-09-19 192.82.64.217

зарим замын дунд байдаг ногоон байгууламжуудыг зөвхөн автобусны зам болговол түгжрэл арилахад маш дөхөм болохоор байна. Сөүл хот 2 урсгалын дунд байдаг замын хэсгийг зөвхөн автобусны зам болгосон байдаг. мөн автобус нь яг цаг минутаараа явдаг автобусны буудал дээр автобусны дугаараар ирэх цаг минут секунд нь гарч харагдаж байдаг. маш их хөрөнгө мөнгө төсөвлөдөг атлаа энэ мэт гадны дэвшилттэй жишгийг судалж хэрэгжүүлэхгүй, олон нийтийн дунд үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэхгүй байгаа нь харамсам

Avatar

з 2024-09-19 202.9.46.243

замын хөдөллөөнийг хянах хэрэггүй газрыг татан буулгавал зохино. цагдаа зохицуулаад байгаа юм биш үү

Avatar

Зочин 2024-09-19 139.5.217.130

Тодорхой хэмжээгээр захиргаадалт байж байж л шийднэ Юун санал авах 1 р замаар зовхон автобус тургэний галын цагдаагийн машин л яваг Халтуурын такси байхгуй болно Дуудлагаар л яваг Тэгэж автобусанд суудаг болно Автобус нэмэх хэрэгтэй Бусад нь хоер гуравдугаар зам дээр тугжрээд л байж байг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж