Монголын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+” болгож өсгөжээ

Монголын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+” болгож өсгөжээ

Монголын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+” болгож өсгөжээ

"Fitch Ratings" агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”-ээс “B+” болгон дээшлүүлэв. Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал дараах үндэслэлүүдээр тогтвортой байна:

  • Уул уурхайн салбарын өсөлтийг дагасан нөөцийн сэргэлт: Зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B+” болж дээшилсэн нь Монгол Улсын уул уурхайн салбарын тогтвортой гүйцэтгэлийн нөлөө юм. Үүний нөлөөгөөр Монгол Улсын төрийн болон гадаад өрийн дарамт буурсан учир өмнөх таамаглалаас хамаагүй давсан үзүүлэлттэй гарчээ. Валютын нөөц ихэсч, өр багасч, гадаад өрийн хугацаа илүү уян хатан болсон нь хямралыг даван туулах чадварыг бэхжүүлсэн. Зургадугаар сард болсон сонгуулийн дараа бодлогын тодорхойгүй байдал буурсан гэж үзэж байна.
  • Уул уурхайд тулгуурласан өсөлт: 2024-2026 онд ДНБ дунджаар зургаан хувиар өснө гэж таамаглажээ. Энэ нь "В" ангиллын дунджаас дөрөв орчим хувиар өндөр үзүүлэлт юм. Нүүрсний экспортын дүн нь Хятадаас эрэлт сайн байгааг илтгэнэ. 2023 оны гуравдугаар сард олборлолтоо эхлүүлсэн Оюутолгойн зэсийн уурхай 2025 оноос илүү их хэмжээний олборлолт хийхээр төлөвлөж байна. Өргөтгөсөн бодлого нь дотоодын эрэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бусад уул уурхай, дэд бүтцийн төслүүд дунд хугацааны өсөлтийг дэмжинэ гэж таамаглаж байна.
  • Төсвийн алдагдал бага: 2024 онд Засгийн газрын төсөв тогтворжиж, 2025-2026 онд ДНБ-ий  гурван хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдал хүлээнэ гэж таамаглав. 2025-2026 оны алдагдал нь "В" зэрэглэлийн төсөөлөлтэй таарна.
  • Төсвийн хурдацтай тэлэлт: Засгийн газрын орлого 2024 онд 26 хувиар, зарлага 36 хувиар өснө гэж тооцоолж байна. Цаашилбал, 2025 онд 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад орлого 20 хувиар, зарлага 17 хувиар өснө гэж үзэж байна. Тоо баримтаас харахад энэ оны наймдугаар сард төсвийн жилийн ашиг ДНБ-ий гурав орчим хувьтай тэнцэж байна.
  • Өрийн тогтворжилт: Засгийн газрын өр сүүлийн хэдэн жил огцом буурсан. Тэгвэл 2024 оноос ДНБ-ий 44 орчим хувьтай тэнцэх хэмжээнд тогтворжино гэж таамаглаж байна. "В" зэрэглэлийн дундаж нь ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцдэг. Засгийн газрын өр 2025 онд 400 гаруй сая ам.доллар болно. Энэ нь ДНБ-ий хоёр хувьд хүрэхгүй дүн юм. Улмаар 2026 онд ойролцоогоор нэг тэрбум ам.доллар болно.
  • Хадгаламжийн хуримтлал: Засгийн газар ДНБ-ий 10 гаруй хувьтай тэнцэх хэмжээний хадгаламжтай. Эндээс ДНБ-ий тав орчим хувийг нь Ирээдүйн өв санд, хоёр хувийг нь Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлдэг. Энэ хоёр сан нь ашигт малтмалтай холбоотой орлогын тодорхой хэсгийг авч Монголбанкинд хадгалдаг. Мөн Монголбанкны нөөцөд тодорхой хэмжээгээр тусгагдсан байдаг.
  • Зохицуулалттай урсгал дансны алдагдал: Дотоодын эрэлт хурдасснаар урсгал дансны алдагдлыг 2024 онд ДНБ-ий зургаан хувьд, 2025-2026 онд долоон хувьд хүргэнэ гэж таамаглаж байна.
  • Хүчтэй нөөц: Монголбанк 2023 оны нөөцийн илүүдлийг гадаад валютын нөөцөө сэргээхэд ашигласан ч сайн хэвээр байна. Монголбанк мөн Хятадын Ардын банк дахь своп өр төлбөрөө төлж, гадаад цэвэр активаа 2024 оны долдугаар сард 3.7 тэрбум ам.долларт хүргэсэн. Гадаад цэвэр активын хэмжээ 2022 оны наймдугаар сард 500 сая ам.доллар байсан.
  • Гадаад эмзэг байдал хэвээр байна: 2023 оны эцсийн байдлаар ДНБ-ий 130 орчим хувьтай тэнцэх цэвэр гадаад өртэй байна. Энэ нь "В" зэрэглэлийн дунджаас бараг зургаа дахин их дүн юм. Гэхдээ үүний 30 гаруй хувь нь гадаад шууд хөрөнгө оруулалт, 20 гаруй хувь нь хөнгөлөлттэй зээл байна. Гадаадын нөөцийн бүрдэлтийн харьцаа сайжирсан ч Монгол Улсын эдийн засгийн суурь явцуу учраас эмзэг хэвээр байна. Монгол Улсын эрдэс баялгийн экспорт нь гадаад орлогын 90 хувь, төсвийн орлогын 30 хувийг бүрдүүлдэг.
  • Мөчлөг дагасан бодлогын чиг хандлага: Эрдэс баялгийн бус анхдагч төсвийн алдагдал 2024 онд уул уурхайн бус нийт нэмүү өртгийн 10 хувьд хүрнэ гэж таамаглаж байна. Сүүлийн үед инфляцийн өсөлт ажиглагдаж байгаа ч Монголбанк есдүгээр сард бодлогын хүүгээ 10 хувь болгосон. Инфляцийг Монголбанкны зорилтот инфляцийн 8 хувийн дээд хязгаарт хэвээр хадгална гэж таамаглаж байна.
  • Хүчтэй бүтцийн үзүүлэлтүүд: Монгол Улс Дэлхийн банкны засаглалтын үзүүлэлтүүдэд сайн оноотой байгаа бөгөөд уул уурхайн салбарыг хөгжүүлснээр нэг хүнд ногдох орлого "В" ангиллынхтай харьцуулахад өсчээ.
  • ESG – Засаглал: "ESG" нь байгаль орчин, нийгэм, засаглал гэсэн үгийн товчлол юм. Монгол Улс улс төрийн тогтвортой байдал, эрх зүйн байдлын хувьд "ESG"-ийн хамаарлын үнэлгээгээр 5[+] оноо, Хууль дээдлэх ёс, институцийн болон зохицуулалтын чанар, авлигын хяналтын хувьд ‘5’ оноотой байна.

Эх сурвалж: FITCH RATINGS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-19 66.181.161.39

орос Хятадаас мөнгө зээлээд урван гэж айгаа биздээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж