Хятадын ашиг сонирхлыг үгүйсгэхгүй байхыг сануулав

Хятадын ашиг сонирхлыг үгүйсгэхгүй байхыг сануулав

Хятадын ашиг сонирхлыг үгүйсгэхгүй байхыг сануулав

Ардын чөлөөлөх армийн Цэргийн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч асан, дэслэгч генерал Хэ Лэй Баасан гаригт болсон "Бээжин Шяншаний 11 дэх удаагийн форум"-ын үеэр Хятад, АНУ хамтран эрсдэлийн менежментийг сайжруулах шаардлагатай байна гэжээ. Ялангуяа Хятадын ашиг сонирхол дээр тулгуурлан хамтран ажиллах ёстой байгааг онцолсон бөгөөд энэ нь хоёр орны найрсаг харилцаанд чухал ач холбогдолтой гэж нэмж тэмдэглэв.

   Тэрбээр "Хятад, Америкийн зөв зам" илтгэлдлээ хоёр орны хамтын ажиллагаа нь хүн төрөлхтний ирээдүйн хөгжлийг тодорхойлно гэжээ.

Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Сан Францискод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ болон Хятад харилцаагаа тогтворжуулах амлалт өгсөн тухай сануулж, дагаж мөрдөх шаардлагатай байгааг онцолжээ. Тухайлбал, АНУ болон Хятад энэ онд худалдааны дайн хийж байна.

Хятадын импортын барааг хориглох, татвар нэмэх шийдвэр гаргасан АНУ амлалтаа зөрчиж байна гэж дэслэгч генерал Хэ Лэй үзэж буй.

Дэлхийн хамгийн том эдийн засгийн чадамжтай хоёр улс өөр өөрийн гэсэн соёл, уламжлал, заншилтай ч хамтран ажиллаж, аливаа эрсдэлд хариуцлагатай хандах ёстой гэж Хэ Лэй сануулжээ. Хэрэв эрсдэлийн менежментгүйгээр удаан хугацаанд импортын маргааныг үрвэлжлүүлэх бол бодит дайн, мөргөлдөөн гарах боломжтой гэсэн байна. Түүнчлэн Тайванийн асуудалд АНУ оролцохгүй байж, Хятадын ашиг сонирхлыг үгүйсгэхгүй байхыг сануулсан байна.

 

Эх сурвалж: AJUPRESS

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Clxmxmm 2024-09-19 202.126.90.140

fuck you CHINA

Avatar

Иргэн 2024-09-19 103.212.118.136

Хуцдаг халтар х***а вэ.

Avatar

Нэргүй 2024-09-19 178.174.229.45

fuck you CHINA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж