"Төрөөс дэмжвэл Баян-Өлгий аймаг нэг сая жуулчин авах бүрэн боломжтой"

"Төрөөс дэмжвэл Баян-Өлгий аймаг нэг сая жуулчин авах бүрэн боломжтой"

"Төрөөс дэмжвэл Баян-Өлгий аймаг нэг сая жуулчин авах бүрэн боломжтой"

Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын дарга А.Бегарыстай ярилцлаа.


-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг А.Бегарыс гэдэг. Барилгын инженер мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд хувийн бизнес эрхлээд 10 орчим жил болж байна. Сүүлийн гурван жил Баян-Өлгий аймагтаа барилгын компани байгуулаад орон сууцны барилга барьж, төслүүд хэрэгжүүлээд явж байгаа. Одоогийн байдлаар Баян-Өлгий аймгийн анхны орон сууцны хотхоны төслийн ажил ид өрнөж байна. Ноднин жилийн аравдугаар сард аймгийнхаа Ардчилсан намын даргаар сонгогдсон. Ингээд нэг жилийн хугацаанд УИХ-ын ээлжит сонгууль болон орон нутгийн сонгуульд орох гэж байна.

 -Орон нутагт барилга, орон сууцны том төслүүдийг хэрэгжүүлэхэд ямар хүндрэл гарч байна. Цэвэрлэх байгууламж, төвийн шугам, эрчим хүч гээд асуудлууд бий байх л даа?

-Ер нь байгаа. Нийт 21 аймгийг аваад үзэхэд хамгийн үнэтэй газартай аймаг бол манайх.

-Шалтгаан нь юу вэ?

-Сая таны хэлсэн дэд бүтцийн хомсдолтой холбоотой. Цаашдаа барилгын салбарын асуудлуудыг улсын хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Одоо хүйтний улирал эхлэхээр манай аймагт утааны асуудал тун хүнд байгаа. Ойрын 5-10 жилийн хугацаанд Улаанбаатарынх шиг болох хэмжээнд хүрчихсэн. Үүний шийдэл нь мэдээж орон сууц. Мэдээж бүгдийг нь орон сууцжуулж чадахгүй ч гэсэн дулаан алдагдалгүй байшингуудыг бий болгох боломжуудыг судалж байна. Үүнийхээ хүрээнд “Хашаандаа сайхан амьдаръя” төслийн Түмэнбаяр гэж хүнтэй уулзаж, Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төслүүдтэй нь танилцсан. Мөн дулаан алдагдалгүй гурван байшин барьж, одоо аравдугаар сард ашиглалтад оруулах гэж байна.

-Цаашид Баян-Өлгий аймагт зайлшгүй хийж хэрэгжүүлэх ямар чухал ажлууд байна гэж та харж байгаа вэ?

-Аймаг, улсын хөгжил гээд аваад үзэхээр бүх зүйл нь сонгуультай холбоотой байгаа юм. Харин миний хувьд сонгууль, нам гэхгүйгээр Баян-Өлгий аймгийн амбиц юу юм. Хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө нь юу байх вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Мөн салбар бүрийн болж бүтэхгүй байгаагаа аргалах маягаар явж байгаагаа хөгжил гэж андуураад байна. Гэтэл хөгжил гэдэг чинь шал өөр зүйл шүү дээ. Сүүлийн 20 жил бид боловсрол, эрүүл мэнд гэж ярилаа. Одоо ч гэсэн ярьж л байна. Энэ байдлаараа яваад л байвал цаашдаа ч яриад л байхаар юм билээ. Тэгэхээр залуу хүний хувьд Баян-Өлгий аймаг маань яагаад боловсрол, эрүүл мэндээрээ манлайлагч байж болохгүй юм уу гэж боддог. Улсын төсөв маань олон их наяд төгрөгөөр яригддаг болсон. Харамсалтай нь олигтой үр дүн харагдахгүй л байна. Өнөөдөр Засгийн газраас томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд 120 их наяд төгрөг хэрэгтэй гэж яриад байгаа. Тэгвэл энэ нь яг ямар бодит үр дүн өгөх юм. Ер нь орон нутгийг хөгжүүлье гэвэл энэ удаагийн сонгуулиар суурийг нь их сайн тавьж өгөх хэрэгтэй. Сууриа сайн тавих нь маш чухал. Дээрээс нь Баян-Өлгий аймагт яг юу болохгүй байна вэ гэдгээ тодорхой гаргаж ирээд түүнийгээ сайжруулахын тулд дунд болон урт хугацааны төлөвлөгөө хэрэгтэй байна.

-Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар Баян-Өлгий аймгийг дангаар нь нэг тойрог болгосон. Мэдээж үндэсний цөөнхийн төлөөлөл байх хэрэгтэй гэж үзсэн нь зөв ч гэсэн бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөнөөс гээгдэх, ард нь үлдэх магадлалтай гэж яриад байгаа?

-Юм бүхэн хоёр талтай. Энэ яг маргашгүй зөв гэж тодорхойлох хэцүү. Тэгэхээр миний санаагаар бол бид хэдий болтол үндэсний цөөнх гэж, өрөвдүүлэх маягтай явах юм бэ. Адилхан л Монгол Улсын иргэд шүү дээ. Нийт 21 аймагтайгаа ялгаагүй л нэг аймаг. Баян-Өлгий аймаг яагаад улсаас татаас авдаг биш улсын төсөвт орлого оруулдаг аймаг байж болохгүй гэж. Манай аймгийг аялал жуулчлалын төв бүс болгоно гээд сүүлийн 10-аад жил л ярьсан. Гэвч яг бодитой хийсэн ажил харагдахгүй л байна. МИАТ-ын нислэг нь л гэхэд асуудалтай байгаа. Гэтэл өнгөрсөн жил Ховд аймагт олон улсын нисэх онгоцны буудалтай болсон. Манайх ч гэсэн ийм хэмжээний онгоцны буудалтай болмоор л байна шүү дээ. Өнөөдөр булангийн орнуудад ХАЛАЛ аргаар бэлтгэсэн мах авах өндөр сонирхолтой байгаа. Эхнээсээ авч ч байх шиг байна. Зах зээл нь байсаар байтал бид ний нуугүй хэлэхэд нийлүүлж чадахгүй байна. Нөөц боломж нь бий. Тийм болохоор төр засгаас хууль эрхзүйн боломжийг нь бүрдүүлээд, хөрөнгө оруулалтыг нь шийдээд өгчихвөл маш том зах зээл байгаа. Газар зүйн байршлын хувьд манай аймаг маш тохиромжтой. Энэ бүс нутагт нийтдээ 65 сая хүн амьдарч байна. Даанч өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн алга.

-Орос-БНХАУ-ыг холбосон авто зам, байнгын ажиллагаатай боомттой болох асуудал яригдаад байгаа. Энэ ажил хэр явж байна вэ?

-Босоо тэнхлэгийн 745 километр зам ашиглалтад өгсөн. Ховдын Ярантын боомтоор дамжаад хойшоо Улаан байшинтын боомтоор ОХУ руу ачаа тээвэр явдаг. Ноднин Засгийн газраас Даянгийн боомт, Цагааннуурын боомтыг холбох авто замын ажил хийхээр шийдвэрлэсэн. Гэвч бид зөвхөн дамжин өнгөрөх бааз л болчих гээд байгаа юм. Уг нь бидэнд тодорхой мөнгө үлдэж байх ёстой биз дээ. Гэтэл манайхаас шатахуунаа авахгүй. Тэр бүү хэл Оросын том компанийн жолооч нарын хоолыг хийдэг машин хүртэл дагалдаж явдаг юм билээ. Тийм болохоор зам тавилаа гээд бүх асуудал шийдэгдэхгүй. Улсаас зам барьсны дараах үр дүн, эдийн засгийн эргэлтийг ч тооцоолох ёстой. Замаа дагаад үйлдвэрлэл, үйлчилгээг нь ч гэсэн бодолцох л хэрэгтэй. Одоо Шинжаан Уйгар жилд 100 сая жуулчин авдаг маш том бүс нутаг байна. Үүний нэгхэн саяыг нь Баян-Өлгий аймаг авдаг болчихвол үүнийгээ дагаад асар их орлого орно. Гэвч оруулж ирэхийн тулд бидэнд юу байна. Ирсэн хойно нь тэдэнд зарж борлуулах зүйл байна уу гээд үзэхэд асуудал байгаа.

-Засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд олон л ажил зохион байгуулж байх шиг байна. Танай аймагт үүнтэй холбоотой хийж, хэрэгжүүлж байгаа ажил юу байна вэ?

-Хийж байгаа ажил бараг байхгүй дээ. Хувийн хэвшлийнхэн маань л үйлчилгээгээ сайжруулж, Алтай Таван богд дээр нүүдлийн ресторан ажиллуулах зэргээр үзээд л байна. Харамсалтай нь бусад улс орнуудын аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд хийж байгаа ажлуудын дэргэд ёстой онигоотой зүйл л дээ. Үзүүлж харуулах зүйлс ч маш бага. Уг нь жуулчны гудамж гэж аймгийн төвдөө байгуулах хэрэгтэй. Тэнд бүхий л үндэстэн ястнуудынхаа амьдрал, ахуйг дэлгэн харуулж болно. Хийе гээд зүтгэж байгаа хүмүүсээ ч төр засгаас тултал дэмжих хэрэгтэй. Дээрээс нь төрийн албаны хүнд суртлыг маш яаралтай арилгах ёстой. Манай аймагт төрийн албаны хүнд суртал үнэхээр замбараагаа алдсан. Залуучуудын нөөц боломж, боловсон хүчний хомсдол нүүрлэсэн. Мэдлэг боловсролтой залуучууд нь гадагшаа гараад явчихсан. Боловсон хүчин байхгүй бол яаж ажил явах юм бэ. Залуучууд нутагтаа очиж, ажиллаж амьдрахыг хүсч байгаа. Даанч хүнд суртал, амьдрах орчин тааруу зэргээс шалтгаалаад очихгүй байна. Тиймээс энэ удаагийн орон нутгийн сонгуульд манай нам дан шинэ хүмүүс нэр дэвшүүлэхээр ярьж байгаа.

-Улс даяараа л эрчим хүчний хараат байдлаас гарах тухай ярьж байна. Танай аймгийн эрчим хүчний асуудал хэр байдаг юм бэ?

-Баян-Өлгий аймгийн хувьд эрчим хүч гэхээр шууд ОХУ-аас хараат байгаа. Уг нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг манай аймагт барихаар 2012 оноос хойш ярьж эхэлсэн. Гэтэл Ховд аймагт барихаар шийдвэр гарсан. Сэргээгдэх эрчим хүчийг олноор нь бий болгох хэрэгтэй. Бид саяхан Хаан банкны удирдлагуудтай уулзаж үзсэн. Нарны 10 мегаваттын цахилгаан станц байгуулж болохоор байгаа юм. Заавал төр засаг гэхгүйгээр хувийн хэвшлийнхэндээ өгчих хэрэгтэй. Харин газрын асуудлыг нь төрөөс шийдэж өгөөд эрхзүйн орчныг нь бүрдүүлэх л чухал. Ер нь хийх гэвэл арга нь олдоно. Хийхгүй гэвэл шалтаг олдоно гэж үг байдаг шүү дээ. Барилгынхаа ажлаар хоёр хөрш рүүгээ байнга явдаг. Тэгж байхад Хөшөөтийн уурхайгаас гарч байгаа нүүрсийг харахад ч бас л эмзэглэмээр шүү. Хоногтоо 150-200 машин гардаг. Гэтэл яг хилийн цаана нүүрс угаах хоёр том үйлдвэр бий. Бид өөрсдөө үйлдвэрээ бариад нүүрсээ угаагаад зарвал маш их боломж байгаа. Даанч хэт их улстөржилтөөс болоод одоо болтол хийж чадаагүй л байна. Бидэнд бүхий л боломж бололцоо, нөөц нь байгаад байдаг. Харамсалтай нь түүнийгээ ашиглаж чадахгүй байна. Арьс шир байна. Гэвч эцсийн бүтээгдэхүүн хийж чаддаггүй. Хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэхийн тулд нэгдсэн том бодлого хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-09-19 172.56.104.43

Танай аймагт шаардлага хангасан 00 байдаг юм уу ???

Avatar

Gulug 2024-09-19 202.126.90.201

uhsen atsniii chin 1say juulchin

Avatar

Нэргүй 2024-09-19 66.181.181.246

Аймгийн төвд нь л лав үзэх зүйл байхгүй

Avatar

Нэргүй 2024-09-19 66.181.177.253

Та нар манай улсаас зайлаад дараа нь жуулчин болж ирээч

Avatar

Нэргүй 2024-09-19 202.126.92.98

Баян-Өлгий аймаг хөгжинө, иргэд нь цэвэрч, ажилсаг, хөдөлмөрч хүмүүс байна лээ…

Avatar

Нэргүй 2024-09-19 176.88.82.234

Нусаа ч зөв арчиж чадаагүй байж, олон юм ярих нь. Зангарын утсан хүүхэлдэй. Өөрийгөө их л юм бодчихсон бацаан

Avatar

Нэргүй 2024-09-19 202.9.47.21

Төр бизнест оролцох хэрэггүй

Avatar

Нэргүй 2024-09-19 66.181.177.32

Хуцдаг угжны Оспаны шээс вэ

Avatar

Нэргүй 2024-09-19 213.199.52.71

gulug min amaa medej yraarai

Avatar

Нэргүй 2024-09-19 202.131.225.242

Баян өлгийг нэг их хөгжүүлж болохгүй ер нь наад хасгуудаа болж өгвөл тэр казах руу нь нүүлгэ зайлуул газар нутгаа чөлөөлж авах хэрэгтэй. өөх өгөөд өөриймсдөггүй мах идээд манайсдаггүй новшнууд уул усны нэр өөрчлөөд монгол хэл ч сурахгүй хар хасаг лаларуудыг зайлуулах хэрэгтэй шүү

Avatar

Нэргүй 2024-09-19 202.179.18.239

chadwal tegeerei

Avatar

Нэргүй 2024-09-19 202.9.46.152

Монгол улсаас гадна өөр улсууд ч сая жуулчин авч бардаггүй 6Тэгээд угаасаа инфляцид идэгдсэн орон гаднаас хүнсээ авадаг орон хүнсний хомсдолд орох уу. Нөгөө талаар барууны орнууд хүртэл жуулчинг хөөгжил гэж үзэхээ больж хэрвээ жуулчин ирвэл өнөдөр татавар авна

Avatar

Зочин 2024-09-19 139.5.216.217

Баян-Өлгий аймгийн жуулчинд үйлчилдэг хүмүүс маш их мөнгө олдог боловч орон нутгийн хөгжилд ямар нэмэр оруулдаггүй юм шиг санагддаг.
ядаж ганц, хоёр боловсон нойл байгуулаад ажиллуулах хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 2024-09-19 59.153.114.122

Бөглүү улаан өлгийд ардчилал, хүний эрхийг авчирна шүү залуу минь. амжилт!!!

Avatar

Нэргүй 2024-09-19 66.181.168.82

тэнэгтээрэй. нэг хөгжил дорой аймаг байтугай Монгол улсаас гадна өөр улсууд ч сая жуулчин авч бардаггүй юм. ийм хүмүүс төрд гарна гэвэл хөгжил лөөлөө болно доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж