Эрчим хүчний реформ, үнийн шинэчлэлт хийхээр олон ажлын хэсэг гарсан гэв

Эрчим хүчний реформ, үнийн шинэчлэлт хийхээр олон ажлын хэсэг гарсан гэв

Эрчим хүчний реформ, үнийн шинэчлэлт хийхээр олон ажлын хэсэг гарсан гэв

Эрчим хүчний салбарт үнэ тарифыг нэмж, алдагдлыг нөхөх шийдвэр гаргаж, судалгааны ажлын хэсгүүдийг ч гаргаад буй. Тэгвэл өчигдөр Засгийн газрын хуралдааны дараагаар Шадар сайд Т.Доржханд дараах тайлбар мэдээллийг өглөө.

Тэрбээр, эрчим хүчний үнэ нэмэх асуудлыг судалж байгаа. Энэ салбарт реформ хийнэ гэдгээ зарласан. Зөвхөн үнийн судалгаанаас гадна өөрчлөлт, шинэчлэлт хийх ажлууд их байгаа учир олон ажлын хэсэг гарсан. Эрчим хүчний шинэчлэлт гэдэгт зөвхөн үнэ тариф орохгүй. Үнэ гэдэг маш жижиг асуудал. Монгол Улс эрчим хүч импортлогч үндэстэн. Асар их нөөц рүү орохын тулд эрчим хүчний салбарт либерчлал хийх шаардлагатай. Эрчим хүчний компаниудын үр ашгийг хэрхэн нэмж, яаж нээлттэй зөв засаглалтай болгох вэ? Мөн цааш экспортлохын тулд зах зээлийн орчныг хэрхэн бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг яаж авч ирэх вэ? гээд цогц ажил.

Цогц шинэчлэлт хийхийн тулд олон төрлийн судалгааг хийж, нэгтгэх хэрэгтэй.

Ирэх арваннэгдүгээр сарын 1 гэхэд бид эрчим хүчний салбарт ямар өөрчлөлт хийж болох вэ гэдгийг судалж, тооцоолж үр дүн, нөлөөллийн үзүүлэлтийг бүгдийг судалж шийдвэр гаргана гэсэн юм.

ҮНИЙГ НЭМНЭ, ГЭХДЭЭ ХЭДЭН ХУВИАР ГЭДЭГ НЬ ЭЦЭСЛЭЭГҮЙ

Эрчим хүчний салбар 357 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа талаар салбарынхан мэдээлсэн. Тиймээс энэ өвлөөс буюу ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс тогны мөнгийг нэмж алдагдал хаах шийдвэр гаргаад буй. Энэ талаар тус салбарынхан болоод эдийн засагчдын хувьд үнийфг чөлөөлж, тодорхой хувиар нэмэх нь зөв. Гэхдээ нэмэх үндэслэл, алдагдалд арилах тооцоо, судалгаагаа нийтэд танилцуулах хэрэгтэй гэсэн юм.

Харин салбар яам болоод судалгааны ажлын хэсгээс үнийг хэдэн хувиар нэмэх эцсийн хувилбараа гаргаагүй бөгөөд одоогоор 30 хувь гэдэг санал яригдаж байгаа аж.

Цахилгааны үнийг найман цент болгож нэмнэ гэдэг нь нэг кВт цагийн үнэ 270 төгрөг болно. Үнэ нэмээд асуудал шууд шийдэгдэхгүй. Тиймдээ ч энэ өвөл 30 хувиар нэмсэн бол ирэх жилүүдэд ч мөн алдагдалд нөхөхийн тулд үнэд дахин өөрчлөлт орж магадгүй. Тиймээс иргэдийн зүгээс цахилгааны үнэ нэмэх болсон шалтгаан, нэмснээр үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийн тооцоо судалгааг ил болгох хэрэгтэйг шаардаж байгаа юм.

Шадар сайдын хувьд эрчим хүчний үнийг нэмнэ. Гэхдээ хэдэн хувиар гэдгийг эцэслээгүй гэдгийг өчигдөр хэлсэн. Ямартай ч сарын дараа тус салбарт ямар реформ хийх нь тодорхой болох нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-19 202.9.40.248

Овшоор ждү ногоон хуучин автобус гээд их олон хөрөнгөөрөө бүүр хямдуулчич болшдэээ хулгаач авилгачдаа нүүрс овшоор гээл бөөн жүжиг юу болсон хулгаачид баяжаал үлдлээ

Avatar

Нэргүй 2024-09-19 103.57.95.153

Эрчим хүчний үнийг 20-иод жилийн өмнөөс аажмаар, бага багаар нэмж, алдагдалгүй болгох нь хөрөнгө оруулж, шинэ 5-р станциа барих нь зүйтэй гэдгийг олон улсын байгууллагууд зөвлөсөөр ирсэн. Гэтэл олон жил өөрсдийн улс төрийн сонгуульд зориулж, нэмэхгүй явсаар огцом 30 хувь нэмнэ гэдэг бол төр засгийн бодлогын алдаа. Харин одоо огцом 30 хуиар нэмвэл монгол төгрөгний ханш огцом унах нь тодорхой. Үүнээс болж хүмүүсийн цалин тэтгэвэр нь амьдарлын хамгийн ойр зуурын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрнэ.

Avatar

иргэн 2024-09-19 202.9.46.236

Эрчим хүчний үнэ 30% нэмэгдэхэд бүх юмны үнэ дагаад 30 % нэмэгдэнэ…цалин тэтгэвэр 30%-р унана… мөнгө 30%-р үнэгүйдэнэ…ядуурал 30%-р өснө гэсэн үг… иргэдээ ядуурлаас яаж хамгаалах гэж байна вэ төр засаг аа ???

Avatar

Нэргүй 2024-09-19 103.168.34.101

Яахав Тэгээд орос ахдаа гадуурхагдаад гараа өргөөд зодуулах уу!
Ажил хийцгээ

Avatar

иргэн 2024-09-19 202.9.46.236

эрчим хүчний үнэ 30% нэмэгдэхэд бүх юмны үнэ дагаад 30% нэмэгдэнэ. …цалин тэтгэвэр 30%-р унана….иргэд 30%- р ядуурна гэсэн үг иргэдээ ядуурахаас яаж хамгаалах гэж бна???

Avatar

Нэргүй 2024-09-19 202.70.38.18

Эхлээд бүгдий нь төлүүлдэг болго. Цахилгаан хулгайлж байгаа өчнөөн айл өрх, ААН байгаа. Дараа нь үнийг зохих ёсоор нэмэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-09-19 202.126.91.225

Маш зөв

Үнэ зөв бол түрэмгий оросоос хамааралгүй бж чадна
Бид удахгүй Киргиз Узбек Тажик шиг оросуудад зодуулах гээгүй л юм бол одоо зоригтой ажил

Халамжаа зогсоо

Avatar

Нэм. 2024-09-19 139.5.218.248

Зөв .Цөаилгааэы үнээ нэмээд төлбөр тооцоого урьдчилсан болго.Мөнгө дуусвал хаагддаг тоолуур тавь.Найдвартай тогтой болох сстой.Байнга тог таслаж хязгахрлахыг зогсооё.

Avatar

Зочин 2024-09-19 66.181.190.227

муу хүний балаг хэзээч үл тасардаг ажгуу.!!! л*****н пиз эрлэгдоржоос бүх юм болох юм. эрчим хүчний үнийг аль 1996 онд энхсайхан ер. сайд байхдаа эхлүүлж байхад нь хүзүүгүй а******н огцруулж альч үгүй болгосоны лайг одоо эдлэх гэж байна. өөрөө юу ч хийж чадахгүй хүн хог. эрдэнэтийг хувьдаа авах гэж төлөг дорлигжаваа тэнд тавьж. улсаа гэж хэзээч бодож бгаагүй. одоо авчирч ялыг нь үүрүүлэхсэн.

Avatar

Нэргүй 2024-09-19 203.17.23.177

НЭМЭХ НЬ ЗӨВ. БҮГДИЙГ НЬ ТӨР ДААГААД БАЙНА ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ.

Avatar

Зочин 2024-09-19 103.57.95.39

Одоо эрчим хүчийг нэмвэл ард түмэн яаж амьдрах вэ? Халамжийн бодлогоо өөрчилж, эрчим хүчрүү чиглүүлэх зэргээр өөр арга хэмжээ аваачээ. Хэрэв нэмэгдэл иргэд маш ихээрээ эсэргүүцэх тодорхой байна шүү дээ. Сайн бодоо чээ

Avatar

Нэргүй 2024-09-19 202.126.89.215

ХИХ ЮМА ОЛЖ ЯДСАН МАЛНУУД 30 % НЭМЭЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж