Тэрүнофүжигийн эзгүйд Оносатод дийлдэхгүй байна

Тэрүнофүжигийн эзгүйд Оносатод дийлдэхгүй байна

Тэрүнофүжигийн эзгүйд Оносатод дийлдэхгүй байна

Мэргэжлийн сүмогийн Аки башёгийн Токио хотод эхэлсэн. Энэ удаагийн башёд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас барилдах боломжгүй болсон юм. Тодруулбал, Тэрүнофүжи наймдугаар сард Японоор тойрч, үзүүлэн тоглолт хийх үеэрээ сэтгүүлчдэд арав гаруй кг хассан гэдгээ хэлжээ. Есдүгээр сарын 4-ний нээлттэй бэлтгэл дээр тэрбээр хөнгөн бэлтгэл хийж байгаа харагдсан. Дэвжээний багш нь ч түүний биеийн байдал бэлэн биш гэдгийг хэлж байв. Улмаар хоёр өдрийн дараа Тэрүнофүжи башёд барилдах бломжгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр ёкозүна цол хүртсэнээсээ хойш боломжит 19 башёгийн 11-т нь бэртлийн улмаас барилдаж чадсангүй. Сүүлд гарсан мэдээллээр Тэрүнофүжи аялан тоглолтын үеэр зүүн өвдгөө бэртээж, бэлтгэл хийх боломжгүй болжээ.

Тэгвэл түүний эзгүйд сэкивакэ Оносато нэг ч унаагүй, 11 даваатай башёг итгэл төгс тэргүүлж байна. Тэрбээр өчигдөр/2024.09.18/ Котошохог давжээ. Түүний араас сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Нишикиги нар удаалж байна.

Оносато одоо дахин нэг л давахад озэки цолны болзол хангана. Тэрбээр тавдугаар сарын башёд комүсүби цолтой 12-3 гэсэн амжилттай түрүүлж, долдугаар сарын башёд сэкивакэ цолтой есөн даваа авсан билээ.

Гурван башё дараалан 33 болон түүнээс дээш даваа авбал озэки цол хангадаг бичигдээгүй дүрэмтэй.

Дараагийн ёкозүнад хүртэл яригдаж байсан Киришима Б.Лхагвасүрэн өнгөрсөн хэдэн башёд тун тааруу барилдаж, озэки цолоо алдсан. Харин одоо озэки цолоо эргүүлэн авахаар хичээж байна. Түүнийг Монголоос төрөх дараагийн их аварга гэдэгт сүмо сонирхогчид итгэлтэй байдаг.

Мөн озэки Хошорюү С.Бямбасүрэн авга ах шигээ ёкозүна болохыг хүсч байгаа нь лавтай. Өдгөө 25 настай тэрбээр озэки цол хүртээд яг нэг жил болж байна. Башё бүрт л качикоши хийж, нормоо биелүүлж буй. Тохироо нь бүрдвэл түрүүлж, цол ахих санаатай. Угтаа Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн эзгүйд түрүүлэх учиртай юмсан.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хэдий бэртэл, гэмтлээс салахгүй байгаа ч барилдсан башё бүртээ түрүүлж байгаа гэхэд хилсдэхгүй.

Хошорюү С.Бямбасүрэн өнөөдрийн байдлаар зургаан даваа, таван унаатай явна. Тэрбээр өчигдөр Үрад өвдөг шорооджээ.

Ошомо П.Дэлгэрбаяр дээд зиндаанд гарч ирээд удаагүй. Тэрбээр одоогоор найман даваа, гурван унаатай яваа. Өчигдөр Мэйсэйг давж, качикоши хийжээ. Харин ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр Хокүтофүжиг давж, таван даваа, зургаан унаатай болов.

Түүнчлэн дээд зиндааны шинэхэн монгол бөх Онокацү Б.Чойжилсүрэн учраа олохгүй байна. Өдгөө 24 настай тэрбээр башёг дөрвөн даваа, долоон унаатай үргэлжлүүлж буй. Үлдсэн дөрвөн өдрийн барилдаанд дараалан давж л качикоши хийх учиртай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-19 202.9.40.129

За яахав одоо 4 өдрийн барилдаан бн энэ самуурай хүү дараалан 4 унахыг байг гэх газаргүй, хоошоорю Бямбуулай солгой талаараа зүгээр л аваад шидчихэнэ, даваа ахих тусам л сандраад биеэ бариад эвгүй байгаа энэ самуурай хүү, баярлах болоогүй

Avatar

Иргэн 2024-09-19 103.57.92.51

ганэрдэнэ одоо болих хэрэгтэй хөл чухал эрхтэн гэдгийг ойлгомоор юмдаа. Чи хэзээ ч Давгадорж Даваажаргалын амжилтанд хүрэхгүй .Наад нэг онгироод байгаа залуу Оносата бөх шинж байхгүй залуу монголчууд унагаах арга олчихож чадахгүй Даваажаргал хэлж өхгүй байна уу даваажаргал угаасаа дарамтан дор байгаа хүн суммо одоо бол гэг сонин биш болсон Япончуудын монголчуудад хандах хандлага өөр болсон Монголчууд суммог орхчих хэрэгтэй хөгжихыг харъяа

Avatar

Зочин 2024-09-19 202.126.91.248

Одоо энийг үздэг, сонирхдог хүн байдаг юм уу, мартагдсан дууль ш дээ

Avatar

Нэргүй 2024-09-19 59.153.113.57

Гарчиг нь бол бүгд л Оносато-г унагаад байна гэж ойлгогдох юм.

Avatar

iq ӨНДӨРТЭЙ НЭГЭН 2024-09-19 202.179.4.9

"Оносатод дийлдэхгүй байна"
гэхээр чинь энэ одоо нэг ч даваагүй юм байна гэж ойлгогдохоор байна шүү дээ. СЭТГҮҮЛЧЭЭ

Avatar

Нэргүй 2024-09-19 64.119.29.144

Одоохондоо Дагвадорж, Хакухо, Ама, Какурю нарын тевшний монгол бех байхгуй.

Avatar

Сэтгүүлч. Дээд сургууль 2024-09-19 103.57.95.69

сэтгүүлч хэлгүй найруулгагүй

Avatar

444 2024-09-19 43.228.129.131

Сумо сонирхохоо болижээ. Дагвадоржийн үед үзэгчид их байжээ. Удахгүй Монгол хүн Японы сумо бөхийн их аварга төрөөсэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж