Төрийн албаны хүний нөөц бүрдүүлэх, чадахуйн зарчимд суурилсан сонгон шалгаруулалт зохион байгуулах үйл ажиллагаа нь Төрийн албаны зөвлөлийн голлох чиг үүргийн нэг юм. Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг жилд 4 удаа зохион байгуулж байхаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орсон. Хуулийн өөрчлөлт, төрийн бүтээмжийн сэргэлтийг дэмжих зорилгоор төрийн албаны шалгалтын 5 журмыг нэгтгэн “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” болгон шинэчилж батлан мөрдөж байна. Төрийн албаны шалгалт нь ерөнхий болон тусгай гэсэн хоёр шатлалтай. Ерөнхий шалгалтад тэнцсэн иргэнийг нөөцөд бүртгэн авдаг, нөөцийн хүчинтэй хугацаа 3 жил. Тухайлбал, 2024 оны эхний хагас жилийн байдлаар төрийн албаны ерөнхий шалгалтын нөөцийн ашиглалт 37.2 хувь буюу 7794 иргэн төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон байна. 2024 оны III улирлын ерөнхий шалгалт өчигдөр орон даяар эхэлсэн. Ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 4736 иргэн бүртгүүлсний 2452 нь Улаанбаатар хотод шалгалтад орно. Нийт бүртгүүлэгчдийн 69.1 хувь нь эмэгтэйчүүд, 72.7 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байгаа аж. Бид Төрийн албаны зөвлөлийн дарга болон холбогдох албан тушаалтнуудаас төрийн албанд томилогдон ажилаж байгаа албан хаагчидтай холоотой зарим асуудлаар байр суурийг нь тодруулан хүргэж байна.
"ТӨРИЙН АЛБАНЫ БОДЛОГО, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛИЙН АЛХАМ БҮРИЙГ СУДАЛГААНД СУУРИЛЖ ХИЙХ ЁСТОЙ"
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭН:
-2023 оны жилийн эцсийн тоо бүртгэлээр төрийн 4239 байгууллагад 226496 төрийн албан хаагч бүртгэгдсэн нь манай улсын хүн амын 6.7 хувь, ажиллах хүчний 18.2 хувийг эзэлж байв.Харин 2024 оны зургадугаар сарын 30-ны байдлаар төрийн 4267 байгууллагад 229621 албан хаагч ажиллаж байгаа нь хүн амын 6.8 хувь, ажиллаж хүчний 17.9 хувь болж байна. Хүн амын өсөлтийг дагаж цэцэрлэг, сургууль, насан туршийн боловсролын төв, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг улсын хэмжээнд, Төрийн худалдан авах ажиллагааны албыг аймгуудад байгуулсан нь тооны өөрчлөлтийн голлох шалтгаан болж байна.
Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн иргэдийн 37 хувь нь л төрийн албанд ажилд орж байгаа нь хангалттай үзүүлэлт биш юм. Үлдэж байгаа төрийн албаны хүний нөөцийг эргэлтэд оруулмаар байна. Төрийн албанд ажиллах хүсэл, сонирхолтой иргэн их байна. Энэ бол асуудлын нэг тал нь. Нөгөө талдаа ерөнхий шалгалтад тэнцэнэ гэдэг нь төрийн албанд ажиллах болзлыг 100 хувь хангаж байгаа хэрэг биш.
Дараагийн шатны тусгай шалгалтад орох боломжтой болж байна гэсэн үг. Ерөнхий мэдлэгийн сорилыг сайн бөглөх нь, магадгүй цээжлэх, тогтоох, тооцоолох чадвартай байх нь чухал ч монгол хэлний бичгийн болон ярианы чадвар сайтай, ёс зүйтэй хүмүүсийг сонгон шалгаруулж төрд ажиллуулах нь зүйтэй. 2023 оны жилийн эцсийн тоо бүртгэлээр төрийн албан хаагчдын 63.6 хувь буюу 144183 нь эмэгтэй, 36.4 хувь буюу 82 313 нь эрэгтэй байна. Эмэгтэй албан хаагчдын эзлэх хувь 2020 онд 61.7 хувь, 2024 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар 63.6 хувь болж, 2.1 хувиар нэмэгдсэн. Хэдийгээр төрийн албан дахь, ялангуяа улс төрийн ангилалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэж, олон улсад өндрөөр үнэлэгдэж байгаа ч Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд “… нийт ажилтны дунд аль нэг хүйсийн төлөөлөл илт давамгайлсан тохиолдолд 40:60 харьцаа бүхий байдлыг хангах” гэсэн зохицуулалт хангагдахгүй нөхцөл үүсэх магадлалтай байна. Төрийн албанд энэ оны эхний хагас жилийн байдлаар 5933 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байна. Төрийн албаны тухай хуульд 2022, 2023 онд орсон нэмэлт, өөрчлөлт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан хөдөлмөр эрхлэлтийг төрөөс дэмжих болон ажлын байрны сонгон шалгаруулалтын зохицуулалтууд ХБИ төрийн албанд ажиллахад эергээр нөлөөлж байна. Нийгэмд төрийн албан хаагчдын чадавхи, боловсролын түвшин муу байна гэх шүүмжлэл байдаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын боловсролын түвшин нэмэгдэж байна. Харьцуулсан дүн шинжилгээгээр өнгөрсөн оны жилийн эцсийн бүртгэлээс боловсролын доктор 142, магистр 570, бакалавр 2732, бүрэн дунд боловсролтой албан хаагч 704-өөр нэмэгдсэн байна. 2024 оны зургадугаар сарын байдлаар доктор 1315, магистр 24 400, бакалавр 132874, дипломын дээд боловсролтой 4838, мэргэжлийн болон техникийн боловсролтой 21921, бүрэн дунд боловсролтой 34943, суурь боловсролтой 5684 төрийн албан хаагч байна. Нийт төрийн албан хаагчдын 69 хувь нь бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй. Энэ нь төрийн албанд ажиллах шаардлага, албан тушаалын тусгай шаардлагын нөхцөл өөрчлөгдөж, чанаржиж байгаагийн илрэл юм.
Эцэст нь Төрийн албаны бодлого, эрх зүйн орчны шинэчлэл, шинэтгэлийн алхам бүрийг судалгаанд суурилж хийх ёстой. Алсыг харсан, далайцтай бодлого боловсруулж, түүнийг ончтой, эрсдэл багатайгаар хэрэгжүүлэх шийдвэр гаргалтад судалгаа ус, агаар шиг чухал.
Төрд байгаа олон жилийн тоон мэдээлэл бол судалгааны “түүхий эд”. Ийм түүхий эд их байна. Тэдгээрийг ашиглаж, зүй тогтол, чиг хандлага, эрсдэлийг тооцоолох нь бодлого боловсруулж, шийдвэр гаргахад луужин болох учиртай.
"ТӨРД УЧРУУЛСАН ХОХИРОЛ 776.4 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ"
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Б.ИДЭРЧУЛУУН:
-Төрийн албаны тухай хуульд “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл хууль бус томилгоог эдийн засгийн хариуцлагатай болгосон. Тиймээс хэн нэгнийг хууль бусаар томилсон тохиолдолд тухайн томилгоог хийсэн хүнээс тухайн албан тушаалтанд олгосон цалинг гаргуулдаг болсон. Энэ ажлын хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс 2019-2024 онд төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр бүртгэл хөтлөн, 3,5 тэрбум төгрөгийн шаардлагыг буруу шийдвэр гаргасан албан тушаалтанд хүргүүлж, заримыг нь төр төлөөлөн шүүхэд өгөөд байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хууль бус томилгоо хийсэн албан тушаалтнуудаас ойролцоогоор тэрбум орчим төгрөгийг Төрийн санд төвлөрүүлээд байна. Энэ оны эхний найман сарын байдлаар 471.3 сая төгрөг төсөвт төвлөрүүлээд байна.
Угтаа Засгийн газар байгуулагдах бүртээ шинэ бүтэц баталдаг.Гэтэл энэ бүтэцтэй холбоотойгоор төрийн албанд хөдөлгөөн ордог. Угтаа Эрүүл мэндийн сайд шинээр томилогдсон ч Эрүүл мэндийн яам эрүүл мэндийн чиглэлийн л үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл шинэ сайд очмогцоо тогтсон байдлыг өөрчлөөд бужигнуулдаг.
Асуудлын гол нь энд л байна. Үүний цаад шалтгаан нь хатуу гишүүнчлэлтэй намуудаас үүдэж байна. Монголд тэр чигээрээ хувьсгалжсан. Суманд очихоор 2-3 намд хуваагдчихаад биенийгээ үзэж чадахаа больчихсон. Нэг нам нь ялахаар нөгөө намын бизнес эрхлэгч дэлгүүрээ хаах жишээтэй. Энэ бүхний гогцоо зангилааг тайлъя гэж байгаа бол намынхаа асуудлыг цэгцэлэхэд болно. Өнгөрсөн хугацаанд Төрийн албаны тухай хуулийн хүрээнд олон төрлийн шинэчлэл хийсэн. Төрийн албаны тухай хуулийн 5.1-д “Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино” гэж заасан. Энэ заалтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.
"ЯАМДУУДЫН УДИРДЛАГА ТАЗ-ӨӨР ШАЛГУУЛАХ БҮТЦИЙГ АЛГАСААД ШУУД ТОМИЛГОО ХИЙЖ БАЙНА"
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН МАРГААН ХЯНАН ШАЛГАХ ГАЗРЫН ДАРГА Ч.БАТ-ЭРДЭНЭ:
-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн дагуу шинэ Засгийн газрын бүтцийн хууль батлагдаад түүний дараа яамдууд стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрөө Засгийн газраар батлуулж байна. Энэ үйл явц одоогийн байдлаар 80 гаруй хувьтай явж байна.
Тухайн яам шинэ бүтцийн өөрчлөлтийн дагуу хэдэн газар, хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулах нь тодорхой болно. Энэхүү бүтцийн дагуу ийм, ийм хүмүүсийг ажиллуулна гээд албан тушаалын тодорхойлолтоо шинэчилж, Төрийн албаны зөвлөлөөр батлуулах ёстой. Ингээд Төрийн албаны зөвлөлөөр батлуулсныхаа дараа шинэ бүтцийнхээ дагуу томилгоо хийх ёстой. Харамсалтай нь яамдуудын удирдлага энэ бүтцийг алгасаад шууд томилгоо хийж байгаа зөрчлүүд гарч байна.
Тиймээс УИХ-ын дарга тодорхой үүрэг чиглэл өгч Төрийн байгуулалтын байнгын хорооноос холбогдох шийдвэрүүд гарч Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яамнаас бусад 14 яам дээр Төрийн албаны зөвлөлөөс зөвлөн туслах, хяналт тавих ажил эрчимтэй хийгдэж байна. Үүний үр дүн тодорхой хугацааны дараа гарна. Төрийн албаны зөвлөлийн даргын шийдвэрээр ажлын хэсэг гарч ажиллаж байна. Яамдуудын гүйцэтгэх албан тушаалтантай холбоотой мэр сэр гомдлууд ирж байна. Гомдлыг хүлээж аваад хуулийн хугацаанд шалгаж, ТАЗ-ийн таван гишүүний хуралд танилцуулж, хууль зөрчсөн байна гэж үзвэл тогтоол гаргаж, шийдвэрийг хүчингүй болгох зохицуулалт үйлчилж байна. Энэ асуудлыг Төрийн албанаас шалгаж, эрх хэмжээнийхээ хүрээнд буруутай шийдвэр гаргасан албан тушаалтанд хугацаатай үүрэг даалгавар өгнө. Энэ хугацаанд зөрчлөө арилгахгүй бол тухайн шийдвэрийг шууд хүчингүй болгох хуулийн зохицуулалттай. Тиймээс ийм төрлийн зөрчил гаргахгүй байх чиглэлд 14 яаманд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаа юм. Гэтэл хяналт, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч хянан туслаад байхад ийм хууль бус шийдвэр гаргасаар байвал дараа дараагийн арга хэмжээг авна. Мөн тухайн яам дээр хууль зөрчсөн томилгоо хийгдсэн нь тогтоогдсон тохиолдолд хууль бусаар томилогдсон албан тушаалтанд олгосон цалинг буруутай шийдвэр гаргаж томилсон албан тушаалтнаас гаргуулах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна. Эцэст нь нэмж хэлэхэд, төрийн албан хаагчдын төрд ажилласан хугацааг судлахад 0-5 жил ажиллаж байгаа албан хаагчийн тоо төрийн албаны ангилал бүрд өндөр байна.
Нийт албан хаагчдын 39 хувь нь 0-5 жил, 18.6 хувь нь 6-10 жил ажиллаж байгаа нь анхаарал татаж, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөлүүд алдагдсаны илрэл болж байна.
Төрийн албан хаагчийн дундаж нас 38.6 болж, өмнөх оноос 1.51 жилээр буурчээ (2022 оны тайлант хугацаанд төрийн албан хаагчийн дундаж нас 40.15 байсан). Төрийн албан хаагчийн нас залуужиж байна. 2024 оны зургадугаар сарын байдлаар 70.3 хувь нь 44 хүртэл насны залуучууд байна.
Зочин 2024-09-19 66.181.188.71
та нарыг үл тоогоод, хуулийг уландаа гишгээд л томилоод байна ш дэ, төрийн албан хаагч нарыг үг хэл үйлдэлээрээ доромжлоод та нар сонсох ажиллагааны бичлэгийг үнэн алиа нь сонссод үзээрэй
Зочин 2024-09-19 66.181.161.232
Цэдэвсүрэн одоо зайлаач.
Нэргүй 2024-09-19 66.181.177.46
Энэ байгууллага ч бараг хэрэггүй шахуу вм даа. Баатарзориг гэж нэг үлбийсэн амвтан бүр утгийг нь алдагдуулсан
Уншигч 2024-09-19 202.9.46.69
ТАЗ-ийн дарга Цэдэвсүрэн уг нь тун ч чадвар чансаа муутай хүн дээ. Ганц гадаад хэл байхгүй. Ингээд дээгүү жаалаад л байх юм. Энэ хүнээр удирдуулсан байгууллага бүтэхгүй ээ.
Болд 2024-09-19 66.181.186.201
Боловсролын сайд Наранбаярыг харахаар сайд багаа өөрөө бүодүүлээд явсан нь дээр юм шиг санагдаж байна. 45 хоногийн курсээр багш бэлтгэх асуждал дээр өмнөх сайдын дарга нар сайдыг бүрэн бус, судалгаа тооцоогүй мэдээллээр хангаж шараа болголоо шт. ХҮН намд хортой ажил болсон.
Нэргүй 2024-09-19 203.98.76.230
Бугшсан чөтгөрүүдийг зайлуулбал таарна!
Нэргүй 2024-09-19 59.153.114.122
Улс төрчдийн томилгоог баталгаажуулдаг авилгын газар ш дээ. одоо МАНгасынхан байгаа.
ЗОЧИН 2024-09-19 202.55.191.194
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ НЬ ХУУЛЬ, ЖУРМАА БАРИАД АЖИЛЛАЖ ЧАДВАЛ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТОМИЛГООНУУД ГАРАХГҮЙ БАЙХ ЁСТОЙ. ИЙМЭРХҮҮ ШАЛТАГ ТООЧИЖ СУУХААР ЯМАР ЯАМ, АГЕНТЛАГУУД ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛГОО ХИЙЖ БАЙГАА, ХУУЛЬ БУС ТОМИЛГООНУУДЫГ АРИЛГАХ ЯМАР АЖИЛ ХИЙСЭН, ТҮҮНИЙГ ЗАСАЖ ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ ТҮҮНИЙГ ХЭРХЭН ЗАСАХААР ЯМАР АЖИЛ ХИЙЖ БАЙГААГАА ТОДОРХОЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. НАМУУД ӨӨРИЙНХӨӨ ДУУЛГАВАРТАЙ ЦҮНХ БАРИГЧ НАРААР ТӨРИЙГ ДҮҮРГЭВЭЛ ТӨР ЯАЖ ШУДАРГА, ТОГТВОРТОЙ БАЙХ ВЭ.
дорж 2024-09-19 202.131.251.130
Энэ төрийн албаны зөвлөл хэнд ч хэрэггүй, ямарч эрх мэдэлгүй байгууллага. татан буулгавал таарна.Сайд нар багаа бүрдүүлэх ёстой.хуучин түшмэлүүдтэй ажиллах боломжгүй.Үнэхээр сайн ганц нэгэн хүнийг үлдээн үргэлжлүүлэн ажиллуулж болно.Яам, салбарынхаа бүтцийг өөрчилж шинэчилж чадахгүй тийм сайд гэж байж болох уу?тэгвэл жинхэнэ шүдгүй арслан болно биз дээ.Наранбаяр сайдыг харахаар гунигийн бороо гэдэг шиг болох юм.даанч дээ.
И 2024-09-19 103.168.34.210
ТАЗ төрийн байгууллагуудад ямар ч роль байхгүй. Тэдгээрт Их хурлын гишүүд, сайд, дарга нарын шахалт, гуйлтаар хамаарал бүхий хүмүүс нь томилогддог. ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР Л ХУУЛЬ. Томилогдсон хүмүүс нь мэргэжлийн бус, тухайн ажлын байрны шаардлагыг хангаагүй, ямарч дадлага туршлагагүй бна. Тэгээд юу ч хийхгүй, сурья гэж бодохгүй нь аймшигтай. ТӨРИЙН АЛБА ЧИНЬ СӨНӨЧИХСӨН ШҮҮ !!!
Зочин 2024-09-19 124.158.119.35
Та нар их гоё юм ярих юм наад төрийн нарийн бичгийн дарга нар чинь хуууль, дүрэм мэдэж байгаа юм алгаа, сайд ингэсэн гээд л үнэн худал нь мэдэгдэхгүй сонин сонин юм яриад найз нөхөд ангиараа л төрд ажиллаад байна шүү
зик 2024-09-19 202.21.111.170
мөнхбаясгалангийн нөхөр идэрчулуун гавьяат хуульч болсон байна лээ
Зочин 2024-09-19 202.126.90.191
Нийтийн төлөө бүтээдэг, үйлчилдэг нь ховордоод дарга болж нийтийн өмч хөрөнгө хулгайлах аргаар баяжих хүсэлтэй нь улам л ихсээд байна уу
Зочин 2024-09-19 192.82.92.153
Эд нар Төрийн албыг сайжруулаа юу ? Харагдана даа
Зочин 2024-09-19 45.117.35.27
ШҮДГҮЙ ЭРСЛЭН ГЭЖ ОЙЛГО.
Нэргүй 2024-09-19 66.181.160.77
Яамыг Төрийн н.б. дарга л удирдах ёстой!! Сайд яамны аппаратын ажилд хутгалдан орох ёсгүй! Сайдын гол үүрэг бол Засгийн газрын тухайн салбарт баримтлах бодлогыг яаманд хүргэж нэвтрүүлэх, хэрэгжүүлэх явдал!! Гэтэл кабинетын зарчимтай ЗГ-ын одооны сайд нар хуучин Сайд нарын Зөвлөлийн зарчмаар ажиллаад байх юм: бараг л цэвэрлэгчийг хүртэл томилох шахдаг?! Ерөнхий сайд маань өөрөө энэ зарчмаа мэдэж байна уу, үгүй юу??? Хэрэв мэдэж байгаа бол сайд нартаа зааж хэлж өгч хяналт тавьж засах хэрэгтэй шдээ
Иргэн 2024-09-19 59.153.112.227
Танай ТАЗ чинь үлбэгэр сул болоод л тэр шүү дээ. Төрийн албаны аль түвшинд ажиллах чадвартай хүний нөөц танайд зүгээр л БҮРТГЭЛТЭЙ явж байгаа. Та нар тэднийг чадвараар нь олж шалгаруулж ажилд томилж чаддаг билүү???
Dorjoo 2024-09-19 203.91.119.154
Энэ Цэдэвсүрэн гэдэг хүн яахаараа дандаа даргын том алба хашдаг юм бэ? Төрөлх хүний өөрийн ярианы чадамж, үйлдлийн харахаар аягүй сул дорой хүн шиг харагдах юм. ТАЗ-ийн дарга хүн туршлагаас гадна зоригтой шударга шийдэмгий зантай хүн байх хэрэгтэй.
Нэргүй 2024-09-19 172.226.43.206
Oloo byhii hynii hyyhdiig gargasan, Govialtain garaltai
Зочин 2024-09-19 139.5.217.130
Торицн албаны зовлолийг оорчлох хэоэгтэй Судалгааны байгууллага болгомон нь дээр Хэт удаан зунд сурталтай эрх мэдэл байхгуй бичиг цаас явуулдаг байгууллага болмон Яамдын ажлын онцлогийг мэдэхгуй ТАЗ сайн ажиллалаг бол багш нарын хомсдол ийм тувшинд очих байсан уу Шалгалтын тестууд юм цээжлэх чадварыг л голлодог учраас нягт нямбайгаараа илуу охид ямагт илуу оноо авдаг Ур дунд торийн алба ундэндээ эиэгтэйчуудийн алба болсон
ТАЗ 2024-09-19 202.9.40.222
Төрийн албан зөвлөл гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг хангуулж чаддаг, ТАТХ-ийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байж гэмээн аливаа томилгоо хууль ёсны дагуу явагдана. Тэгж чадахгүй бол мянга сонгон шалгаруулалт зарлаад ямар хэрэгтэй юм.