ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украин руу довтолсноос хойш Кремлийн шийдвэрийг эсэргүүцсэн идэвхтэн бүр шийтгэл амссан. Тэдний нэг нь сөрөг хүчний улс төрч, сэтгүүлч Владимир Кара-Мурза билээ. Энэ удаагийн "ХҮМҮҮС" буландаа түүний үйл хэргийг онцолж байна.
Владимир Владимирович Кара-Мурза 1981 оны есдүгээр сарын 7-нд Москва хотод төржээ. Түүний аав нь Леонид Брежневийг илт шүүмжлэгч, Борис Ельциний үеийн шинэчлэлийг дэмжигч, сэтгүүлч, телевизийн хөтлөгч Владимир Алексеевич Кара-Мурза юм. Ээж нь еврей гаралтай хүн байсан бөгөөд тодорхой мэдээлэл байдаггүй. Мөн өндөр өвөө нь Латвийн хувьсгалч Волдемарс Бисениексийн юм.
Кара-Мурза овог нь МЭ 15-р зуунд Москвад суурьшсан, татар үндэстэн гэж тэмдэглэгдсэн байдаг.
Владимир Кара-Мурза 16 настайгаасаа эхлэн сэтгүүл зүйн салбарт хүч үзэн, Кэмбрижийн Тринити Холл-д түүхийн чиглэлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалсан. Тухайн үед эхнэр Евгениатайгаа танилцаж, гурван хүүхэдтэй өнөр бүл болсон юм. Владимир Кара-Мурзагийн гэр бүл улс төрийн өндөр мэдлэгтэй, ардчиллын төлөө тэмцэгчид байсан. Тэрбээр үүнийг үргэлжлүүлэн Путины улс төрийн шийдвэрийг хатуу эсэргүүцдэг. Лондон хотод ажиллаж, амьдарч байхдаа "BBC", "WallStreet Journal", "Russian Investment Review" зэрэг томоохон хэвлэлд ажиллаж байсан. Мөн уран зохиолыг шимтэн уншиж, дэлгэцийн уран бүтээл хийж байжээ.
Олон жилийн турш улс төр, уран зохиол, нийгмийн төлөө дугарч байсан түүнийг үнэлж, Вацлав Хавелийн нэрэмжит шагнал болон Пулитцерийн шагнал олгосон юм.
Тэрбээр мөн "Борис Немцовын эрх чөлөөний сан"-гийн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байжээ. Дараа нь 2015-2016 онд Ардын эрх чөлөөний намын дэд даргаар ажиллаж, "Эв санааны нэгдэл" ардчилсан хөдөлгөөний товчооны гишүүний үүргийг гүйцэтгэж байсан. Одоо тэрбээр Оросын сөрөг хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн бөгөөд "Чөлөөт Орос сан"-гийн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг.
11 САРЫН ТУРШ ГАНЦААРАА
Орос 2022 оны хоёрдугаар сард Украин руу довтолсноос хойш Владимир Кара-Мурза Кремлийг шүүмжилсэн нийтлэл оруулдаг байв. Дэлхий дахинд түүнийг "Путиныг шүүмжлэгч догшин нэгэн" гэдгээр нь таньдаг болсон байлаа.
Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный хоёрдугаар сард Арктикийн шоронд нас барснаас хойш Владимир Кара-Мурза Кремлийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хамгийн нэр хүндтэй сөрөг хүчний зүтгэлтэн болсон.
Тэрбээр Путины эсрэг үг хэлснийхээ төлөө эх орноосоо урвасан гэх хэргээр 25 жилийн хорих ял авсан байдаг. Владимир Кара-Мурза Сибирийн хорих ангиас эхлэн 13 өөр шоронд хоригдож байсан бөгөөд Осмкийн шоронд 11 сарын турш ганцаарчлан хоригдож байжээ. Хүйтэн дайнаас хойшхи АНУ, Оросын хооронд болсон хамгийн том хоригдол солилцооны үеэр түүнийг наймдугаар сарын 1-нд сулласан юм. Тухайн үед АНУ-ын сэтгүүлч Эван Гершкович, Пол Уилан, Алсу Курмашева нар мөн адил Сибирийн шоронгоос суллагдаж, эх орондоо буцсан байдаг.
Владимир Кара-Мурза шоронд хоригдож байх үеэ эргэн санахдаа "Би маргааш үхчих юм шиг, хорлогдох юм шиг л санагддаг байсан" гэжээ.
Түүнийг Москвагаас 2700 километрийн зайд орших Омскийн шоронд хоригдож байхад нь шоронгийн харуулууд үүрийн 03:00 цагт гэнэт сэрээж, хувцаслахыг шаардсан байна. Владимир Кара-Мурза яг тэр үед цаазаар авхуулна гэж итгэсэн байжээ. Гэвч түүнийг Омскийн зорчигч тээврийн нисэх онгоцны буудалд аваачиж, Москваг чиглэх онгоцонд суулгажээ. Олон сарын турш ганцаар хоригдож байсан тэрбээр нэг л өдөр олон хүнтэй онгоцонд сууж, хүмүүстэй харилцах сайхан байснаа дурссан байна. Түүнийг Москвагийн алдарт Лефортово шоронд шилжүүлэх гэж онгоцонд суулгасан байсан нь тэр. Онгоцны буудал руу явах автобусанд суухаар явж байхад нь шоронгийн харуулууд солих энгийн хувцас өгчээ.
Дараа нь Владимир Кара-Мурза автобусанд нэгэн цагт хамтран ажиллаж байсан нөхдөө хараад итгэлийн оч нь бадарсан.
Тэрбээр энэ тухайгаа ярихдаа "Тэд намайг энгийн хувцас өмсөөд, чимээгүй дагаж явахыг даалгасан. Дараа нь би надтай адил гүтгэгдсэн сэтгүүлч, идэвхтнүүдийг хараад яагаад ч юм айх айдасгүй болсон. Үнэн хэрэгтээ би болон надаас өөр 23 хүнийг суллах гэж шоронгоос шилжүүлж байсныг мэдээгүй" гэжээ. Мөн "Москвад очсоны дараа дахин нисч, нэг л мэдэхэд Туркт газардсан. Тэр үед ерөнхийлөгч Жо Байдентай утсаар яриад суллагдсандаа итгэж чадахгүй байсан. Яг л Холливүүдийн кинонд хар хувцастай тусгай ажилтнууд гол дүрийг хамгаалдаг шиг л мэдрэмж авсан" гэжээ.
ШОРОНД
Владимир Кара-Мурза Оросын шоронгийн системд бие махбодын эрүү шүүлт хамгийн их байдаг гэжээ.
Гэхдээ нэр хүндтэй, улс төрийн хоригдлуудыг "хүчээр ганцаардмал" байлгаж, тусгаарлан, сэтгэлзүйн байдлаар эрүүдэн шүүдэг гэж хэлсэн байна.
Тэрбээр энэ талаараа хэлэхдээ, "Өдөр бүр гахай шиг. Ямар ч утгагүй, эцэс төгсгөлгүй үргэлжилсэн ганцаардал дунд хүн эрүүлээр сэтгэнэ гэж үгүй. Ганц үг солих хүнгүй байснаасаа болж галзуурах шахаж байсан. Би өгдлөө 5:00 цагт албан ёсны дуудлагаар сэрдэг. Ор хэтэрхий жижиг учир тухтай хэвтэх зайгүй. Бүхэл өдөржин тэр жижиг өрөөнд эргэлдэхээс өөр сонголтгүй" гэжээ.
Владимир Кара-Мурза хэлэхдээ "Намайг тэр өрөөнөөс гаргадаг байсан цорын ганц зүйл бол салхилах. Гэхдээ энэ нь шоронгийн хашаанд мөн л адил эргэлдэхийг хэлнэ. Хэнтэй ч г дугарахгүй. Бас өдөрт 90 минут зурах, бичих бололцоог олгож цаас, бал өгдөг байсан. Тэнд бүх зүйл маш хэцүү. Би өөрөө өөртэйгөө тэмцэлдэж эхэлж байсан" гэжээ.
Омск хотын долдугаар хорих ангийн "тусгай дэглэмт" хэсэгт Кара-Мурза нөхцөл байдал үнэхээр муу ёрын байдаг байсан гэж тодорхойлсон юм.
Шоронгийн хашааг үргэлж сүрэг муур тойрон эргэлдэх бөгөөд хоригдлууд нэг л мэдэхэд амьсгал хураасан байдаг аж. Владимир Кара Мурза "Миний тэнд хоригдож байхдаа ярилцдаг байсан ганц амьд амьтан нь муур л байсан. Тэд л миний сэтгэлийг засдаг байсан" гэжээ.
Дайныг эсэргүүцэж, хэлмэгдсэн Кара-Мурза Оросын шоронд хоригдож байсан хугацаагаа эргэн дурсахдаа үргэлж сэтгэл түгшдэг болсон байна. Гэхдээ Путин төдийгүй Кремлийн бүх гишүүдийн дарангуйллын эсрэг үргэлж тэмцэнэ гэж өөртөө амласан юм.
Тэрбээр "Орос өөрчлөгдөнө. Би эх орондоо эргэж ирэх л болно. Гэхдээ дарангуйлагч эзэнтэй Орос биш, ардчилсан ирээдүйг цогцлоосон Орост эргэж очно. Би үргэлж тэмцэх болно" гэжээ.
Эх сурвалж: WIKIPEDIA, BBC, CNN
Батый 2024-09-19 43.228.130.85
Ийм хүмүүсийг орос орны иргэд дэмжихээсээ өнгөрсөн ,Орос орныг устгахыг хүсэгч мөнхийн дайсан барууны түрэмгий хүчтэй хуйвалдагч урвагчид гэж үзэх болсон,Ийм урвагч этгээдүүд байгаа цагт орос орон сүйрэх болно гэдгийг хатуу ойлгосон ,Эх орноо хамгаалж,иргэд В,Путин түүний намыг бат тойрон хүрээлж байна,5 -р колоны буюу ийм хүчнээс төрийн дум-,д төлөөлөл алга, Саяхан болсон төрийн думын болон орон нутгийн нөхөн сонгуулиар Путины нам бүрэн яллаа Бүх мужийн захирагчид дахин сонгогдов.
Zochin 2024-09-19 66.181.161.96
Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх хүний үндсэн эрх гэж хэчнээн чухал болохыг харж байна уу, Дураараа донгосч байгаагаа ардчилалын буян гэж мэдэхгүй их солиорноо. Дайн дажинг дэмжиж ч бх шиг зарим тэнэгүүд. Яг 1 дарангуйлагчийн дор орхоороо ойлгоод ч нэмэргүй гэдгийг энэ хүний жишээнээс харж байгаа биздээ. Ер нь ойлгохоосоо өнгөрч яваа юм шиг байгаа юм. Тархиа угаалгаж, дахин шүтэж,, зохиомол түүхээр бахархаж, талцаж хэрэлдэхээс өмнө ухаад 1 ойлгочих хүмүүс ховордож байна дөө. Яана даа,
Нэргүй 2024-09-19 202.126.89.202
орос ардчилсан улс болж натод элсвэл монголд боломж гарна.нүүрээ нууж баг зүүсэн хятадын ирлийзүүдийг бүгдийг нь өвөг дээдсийнх нь нутаг руу үлдэн хөөх болно
Нэргүй 2024-09-19 203.98.77.237
Орос улсыг монголчууд бий болгосон 1000 жилийн өмнө юу болсон дэлхий ямар байсныг санаарай
Нэргүй 2024-09-19 66.181.190.14
Ийм хүмүүсийг орос орны иргэд дэмжихээсээ өнгөрсөн ,Орос орныг устгахыг хүсэгч мөнхийн дайсан барууны түрэмгий хүчтэй хуйвалдагч урвагчид гэж үзэх болсон,Ийм урвагч этгээдүүд байгаа цагт орос орон сүйрэх болно гэдгийг хатуу ойлгосон ,Эх орноо хамгаалж,иргэд В,Путин түүний намыг бат тойрон хүрээлж байна,5 -р колоны буюу ийм хүчнээс төрийн дум-,д төлөөлөл алга, Саяхан болсон төрийн думын болон орон нутгийн нөхөн сонгуулиар Путины нам бүрэн яллаа Бүх мужийн захирагчид дахин сонгогдов
зочин 2024-09-19 66.181.190.14
Эх орон шиг сайхан юм хаана ч байхгүй, Эх орноо алдсанаасүхсэн нь дээр гэж оросууд үздэг Тийм эх оронч хүмүүс
Анчин 2024-09-19 66.181.183.189
ингэж нэгийг дээш болгодог юм байна…
kpz 2024-09-19 216.38.195.74
– eql;
+sexual xpsmnt; drngyilalk,
-yndesn xlbcn;
Зочин 2024-09-19 45.117.35.46
ОРОС АЛЬ Ч ЦАГ ҮЕД АРДЧИЛСАН УЛС БОЛОХГҮЙ. АРДЧИЛАЛ ХҮН ЭРХ ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЖ ДОНГОДДОГ АРДЧИЛАЛ АНУ-ААС УЛС ОРОН БҮР ТАТГАЛЗАХ БОЛСОН.
Б 2024-09-19 202.131.225.197
Хуйхьтай л аавын хүү юм. царь бсда одоо сүүдрээсээ ч хүртэл айж байгаа байх даа. Хаанчлал нь удаан орших аргагүй болж байх шиг. удахгүй мангад задарч, монгол угсаатнууд эргээд нэгддэггүй юмаа гэхэд тува буриад татаар зэрэг монгол угсаатнуудын минь нуруу тэнийх болтугай.
Нэргүй 2024-09-19 202.131.225.242
Оросд задрал явагдаж олон жижиг улс болж хуваагдах үед монголд нар гарна. Ер нь цэр нь цээжинэ дээ б**с нь бөөрөнд байх хэрэгтэй оросууд тэр петербург москва хавидаа натогоос хараат байдалтай байхад таарсан гөлөгнүүд байгаа юм. Угаадсыг нь ахиухан өгөөд уяааг нь уртасгаад өгөхөөр өөдөөс цор цор хийгээд хуцаад хамаг төсөл юм хум хааж боогоод муу лалрууд. Монгол улс зүүн зүг болоод хойд тийш далайд гарцтай болно. амар мөрний сав өвөр байгаль сибир байгаль нуур приморийн хязгаар владисток монголых
Нэргүй 2024-09-19 202.126.89.202
амар мөрний сав газар өвөрбайгаль приморийн хязгаар тагна урианхай гадаад монгол зэрэг чин гүрний алдагдсан нутаг хятадын нутаг дэвсгэр оросын суларсан байдлыг ашиглан орост алдсан газар нутгаа эргүүлэн авах боломж гарлаа гэдэг гэсэн шүү хятадууд .хэдий эрх барих түвшиндээ кремлтэй хүзүү сээрээрээ хэлхэлдээд байгаа боловч барьцаагаа улам зугуухан зугуухнаар ахиулж бгаа хятадууд .хятадуудын нийгмийн сүлжээн дэх үзэл бодол манай хятадын ирлийз хүмүүстэй яг өнгө ижил бдаг
Хотын иргэн 2024-09-19 202.131.249.106
Орос ардчилсан улс болж НАТО-той холбоотон болвол МУ-д нар гарна