"Энэ жил 10 дахин урт зам засч, шинэчилнэ"

"Энэ жил 10 дахин урт зам засч, шинэчилнэ"

"Энэ жил 10 дахин урт зам засч, шинэчилнэ"

Хотын дарга Х.Нямбаатар зам засварын ажилтай холбоотой мэдээллийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан өглөө. Тэрбээр "Улаанбаатар хот жилд дунджаар 15-16 км зам засч, шинэчилдэг байсан бол энэ жил 162 км замаа нэг дор засч, шинэчлэхээр төлөвлөсөн. Яагаад энэ жил 10 дахин урт зам засч, шинэчилж байна вэ гэхээр бонд гаргаж, нийслэлийнхээ замыг бүхэлд нь шинэчилж, тээврийн хэрэгслийн зорчилтыг нэмэгдүүлье гэж төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, ирэх 2025 оны эхний хагас жилийн байдлаар хотод нэг ч ширхэг хагархай замгүй болсон байх ёстой. Зарим иргэд "Өдөр алдаж шөнө" гэдэг шиг хичээл сургуультай давхцаж, замаа засдаг юм бэ гэж шүүмжилдэг. Бид 2024 оны зургадугаар сард бонд гаргах эрхээ авч, зураг төсвөө батлуулж, тендер зарласан. Үүнээс өмнө мөнгө байгаагүй ээ. Эхний тендер долдугаар сарын 28-нд шалгарч, дараа дараагийн тендерүүд шалгарч байна.

Бидний зүгээс замын технологийн горим алдахгүй, хөрсөн дээр тэг хэм хүрч хүйтрэхээс өмнө замын ажлаа дуусгахаар төлөвлөж байна.

Хоёр хоногийн дараа Баянбүрдээс 32-ын тойрог хүртэлх замыг нээнэ. Мөн Яармагийн замыг ойрын үед хэсэгчилж хаана. Өнгөрсөн жил замын цас, халтиргаа гулгаа арилсны дараа хотын бүх зам хагарч, эвдэрсэн байсан. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд зам засварын ажлыг дорвитой хийгээгүй ээ. Үүнтэй холбоотойгоор түгжрэлийн эрчим улам нэмэгдэж байна. Бид нийт төлөвлөсөн замынхаа 70 орчим хувийг хийхээр төлөвлөсөн. Ирэх жилүүдэд хийх замын ажлынхаа тендер сонгон шалгаруулалтыг өвөл хийнэ. Тухайлбал, Сэлбэ Сэлхийн зам, Гахайн байрны зам, Офицерын зам, Нарны зам, Энхтайвны өргөн чөлөө, Таван шарын уулзвараас Баянхошуу хүртэлх зам гэх мэт олон зам засварын ажлыг хийж, 2025 оны зургадугаар сарын 1-н гэхэд нийслэлийн одоогийн нэгдүгээр түвшний бүх замыг шинэчилнэ. Ирэх онд нийслэлд хоёрдугаар түвшний буюу тойрог хурдны замын тендерийг зарлана. Иргэд маань зам засварын ажилд хүлээцтэй хандаарай" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

И 2024-09-19 66.181.161.103

эвдэрсэн. явахад хэцүү замуудыг засч байгаа бол магтах нь зөв. Гэтэл зүгээр шахуу замуудыг завхөн бродюр шахахын тулд давхарлаж хучаад байгаа нь хайран хөрөнгийг тулгамдсан бус ажилд зараад байгаа шүү. Хятадаас 1 ш – г 23 юаниар авсан бродюраа 130000 төгрөгөөр зарлагдаад газар булаад байгаа нь 1 ш бродюраас гааль, тээвэр орууллаа гахэд 100 000 төгрөг цавсаад бна гэсэн үг.50 км замд 100 000 ш бродюр , цавчаа 100 сая төг. Зарим замын голоор 2 эгнээ бродюр тавьсан байсан…НЭГ ИЙМЭРХҮҮ САЙН ДАРГА

Avatar

Нэргүй 2024-09-19 202.131.234.123

нэвт шувт зам дээрээ 2 3 түвшинтэй зам хийчихвэл сайнсан. талбайн замын уулзвар сунаж түгжилдсээр хотын зам тэр чигтээ гуулин цуваа болдог_ нэмээд саадууд зам хаалгаж гацаа үүсгэдэг.

Avatar

Нэргүй 2024-09-19 66.181.187.94

Энэ зам засварын ажил гайхуулах зүйл огт биш. Бидний мөнгөөр хийж байгаа ажил. Энэ МАН ын бас нь сонгуульд ялах гэсэн хууран мэхлэлт

Avatar

Нэргүй 2024-09-19 180.149.65.2

сайн байгаа шүү

Avatar

Зочин 2024-09-19 59.153.112.55

сонгуулийн шоу биш бол зам засахыг дэмжиж бгаа шүү тэхдээ хугацаа нь оройтсон хотын дарга мэдэж л бгаашдээ

Avatar

оффицер 2024-09-19 122.201.27.246

оффицерийн тойргоос хойшоо шар хад руу явдаг зам дээгүүр яваад нэг үзээч. Заамар дэржигнүүрээс аймаар юм байна машин тэрэг салгачих гээд

Avatar

Нэргүй 2024-09-19 202.55.191.194

chi 1 daguulaad yavna bgaa

Avatar

Irgen 2024-09-19 70.187.210.175

Shine zamuud hiih heregtei unguur budah ne sonin bish baihdaa

Avatar

Нэргүй 2024-09-19 66.181.191.157

mash sain ajiilaj bgaa shuu.muusain troluud ataarhaad shees aldlaa.hen j hezee j ingej ajilasgui

Avatar

Нэргүй 2024-09-19 103.57.92.244

хотын дарга сайн ажиллаж байгаа бусад дарга нар нь төсөвт мөнгө байхгүй гээд суугаад байсан юм биш үү энэ дарга мөнгөний эх үүсвэрээ олоод ажиллаж байгаа нь талархмаар байна

Avatar

Нэргүй 2024-09-19 202.131.238.82

Засаг дарга болгон ингэж сайн бүр бүтээлтэй ажилладаг байгаасайдаа

Avatar

dolzod 2024-09-19 203.98.76.186

hiilgejj baina, uur yaalgah geed bgaa orkuud vee. zam ni evderhii bailgah geed bgaa bol hotoos yavj bolno

Avatar

Иргэн 2024-09-19 66.181.180.47

Сургууль цэцэрлэгүүдээ барилдаа ноён солиот минь юм болгонд оролцож явдаг ёстой нөгөө хярамцаг юмдаа чи

Avatar

Нэргүй 2024-09-19 202.55.191.194

зам сайхан болж байна

Avatar

Зочин 2024-09-19 139.5.216.14

cайн байна

Avatar

Нэргүй 2024-09-19 66.181.184.71

Төлгөн коммунист аа зайл чи

Avatar

Нэргүй 2024-09-19 59.153.113.170

замыг ширхэгээр тоолдог ганц ширхэг хүн.

Avatar

САЙН БАЙНА,ИЙМ Л ЗАЛУУС МОНГОЛД ИХЭЭР ДУТАГДАЖ БАЙНА ДАА 2024-09-19 103.111.68.3

НЯМБААТАР САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж