Сэлбэ дэд төвд 20 минутын хот байгуулах баг

2024-site 10

Сэлбэ дэд төвд 20 минутын хот байгуулах баг

Сэлбэ дэд төвд 20 минутын хот байгуулах баг

Сэлбэ дэд төвийг түшиглэн 20 минутын хот байгуулах Засгийн газрын концепци ажил хэрэг болох эсэхийг шийдэх хариуцлагатай сонгууль тун удахгүй болно.

Агаар, хөрсний бохирдол, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд зургаан дэд төвийг түшиглэн 20 минутын хот байгуулах шийдвэр гаргаснаас  хамгийн далайцтай эрчтэй яваа нь Сэлбэ дэд төв төсөл юм.

Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны 2200 нэгж талбарыг чөлөөлж, 12 мянган өрхийн орон сууц барихаар төлөвлөсөн. Одоогоор 1300 гаруй айл газраа чөлөөлснөөр нөхөх олговор аваад буй.

Гэр хорооллын иргэдийн хувьд газар нь хамгийн үнэтэй капитал. Тиймээс ч төсөл хэрэгжүүлэгчид иргэдийг аль болох хохироохгүй байх зарчим баримтлан газрыг нь үнэлсэн байдаг. Түүний хүчинд газар чөлөөлөлт амжилттай болсон гэж хэлж болно. Одоо гол нь барилгажуулах ажил цаг алдалгүй үргэлжлэх ёстой. Үүнийг үргэлжлүүлэн хийж чадах баг бол Чингэлтэй дүүргээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өрсөлдөх Засаг дарга Б.Мөнхбатаар удирдуулсан баг гэж хэлж болно.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Б.Мөнхбатын хувьд Сэлбэ дэд төвийг байгуулах ажил цаасан дээр бичигдэхээс эхлээд газар шорооных нь ажил өрнөх үеэс гар бие оролцож, өнгөрсөн хугацаанд уйгагүй ажилласан нэгэн.  Нэг ёсны Сэлбэ дэд төвийг түшиглэсэн 20 минутын хот байгуулах ажлын эхлэлийг тавилцсан хүмүүсийн нэг гэж хэлж болно.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуулын хувьд олон улсын хөрөнгийн зах зээлээс 500 хүртэлх сая ам.долларын бонд босгох даалгавар аван ажиллаж буй. Уг бондын мөнгөөр Сэлбэ дэд төвийг санхүүжүүлж, 20 минутын хот босгоно.

Нийслэл өнгөрсөн хавар дотооддоо 500 тэрбум төгрөгийн бондыг амжилттай гаргаж чадсан. Түүний үр дүнд бондынхоо 300 тэрбумыг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг байгуулахад дутагдаад байсан хөрөнгийг бүрэн шийдвэрлэсэн.

Тун удахгүй тус станцын эхний хэсэг ашиглалтад орно. Түүний хүчээр Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэр 150 мвт-аар нэмэгдэнэ. Мөн 200 тэрбум бондын 150 тэрбумыг зам засварт зарцуулж байгаа бол 50 тэрбумыг нь шинэ төв цэвэрлэх байгууламжийг барихад шаардагдаж байсан ажлыг санхүүжүүлсэн. Нийслэлд ирээд удаагүй ч олон ажил амжуулж, улаанбаатарчууд цахилгаангүй болох эрсдлийг бууруулж чадсан төдийгүй шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орох бололцоог бүрдүүлсэн. Тэрбээр нийслэлд ирэхээсээ өмнө Хөгжлийн банкийг удирдан ажиллах үеэрээ дампуурах эрсдэлээс аварч байв.

Арав гаруй жилийн өмнөөс Чингэлтэй дүүргийн хорооны Засаг даргаас ажлаа эхлүүлж байсан Л.Ариунтуяагийн хувьд мөн л Сэлбэ дэд төв төслийг эхлүүлэхэд оролцсон хүмүүсийн нэг гэж хэлж болно. Хэн хүний анзаараагүй зүйлийг гярхай олж харна, иргэдтэйгээ тулж ажиллан, ямар ажлыг аль хороонд хийх шаардлагатайг хамгийн сайн мэдэж, түүнийхээ төлөө тууштай хөөцөлдөж олон ч сургууль, цэцэрлэг бариулсан байдаг.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд чингэлтэйчүүдээ төлөөлж ажиллаж байгаа З.Төмөртөмөөгийн хувьд “20 минутын хот” төслийг Сэлбэ дэд төвд хэрэгжүүлэхийн төлөө дээгүүр доогуур мөн ч их лобби хийж, ар тал нь болж ажилласан нэгэн.

Нэг үгээр хэлбэл, чингэлтэйчүүдээ төлөөлөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших тус багийн хувьд Сэлбэ дэд төвийг түшиглэн 20 минутын хотыг байгуулахад ачаа үүрээд автор нь болоод ажиллах туршлага хуримтлуулсан нэр дэвшигчид гэж хэлж болно.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Сэлбэ дэд төвийг түшиглэн босох 20 минутын хот нь III, IV хорооллоос ч том байх болно” гэдгийг мэдэгдэж байв. Эндээс ямархуу цар хүрээтэй бүтээн байгуулалтын ажил хүлээгдэж байгаа вэ гэдэг нь тодорно.

Мөн энэхүү Сэлбэ дэд төвийг түшиглэн босох 20 минутын хот нь жишиг болох учиртай. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хороо, дүүрэгтээ хүрч үйлчилгээ авахад иргэд цаг алдахгүй. Ердөө 20 минутад багтаан төрийн үйлчилгээндээ хүрч авдаг байхаар төлөвлөсөн.  Үзвэр үйлчилгээнээс эхлээд худалдаа үйлчилгээний төвүүд ч 20 минутын хот дотор байгуулагдана. Мөн бүтээн байгуулалтын ажлын 60 хувь нь барилга байгууламж бол 40 хувь нь ногоон байгууламжаас бүрдэнэ.

Сүүлийн жилүүдэд барилгын компаниуд орон сууцыг олноор сүндэрлүүлсэн ч сургууль, цэцэрлэгийг дэргэд нь бариагүйгээс асуудал дагуулах болсон. Түгжрэлийн нэг том шалтгаан нь орон сууцныхаа дэргэд сургууль, цэцэрлэгийг төлөвлөөгүйгээс болсон гэх судалгаа ч гарч буй. Харин Сэлбэ дэд төвийг түшиглэн босох 20 минутын хот нь энэ бүх алдааг зассан байхаараа онцлогтой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-19 122.201.31.174

мандуулыг бол дэмжиж байнаа энэ төмөртөөмөө гэдэгт л итгэхгүй байгаамдаа

Avatar

Нэргүй 2024-09-19 79.117.162.167

Одоо энэ хотоос гарахдаа татвар төлнө.яг х*******н амьдрал 🤦😢 Мал аж ахуйг чинь бүгдийг нь устгана.мах идэхгүй, чөлөөтэй явж болохгүй, бэлчээр хөдөөг эзэмших эрхгүй 😤 Үхсэн элэгцгээрээ Украйн ялна вээ 😤 Өөрсдийгөө ямар байдалд орж байгаагаа хараачээ үхэрнүүд ээ!! дээр нь нүүр царай таних Хятад технологи нэвтрүүлнэ.Сэрээчээ тэмцээчээ

Avatar

Нэргүй 2024-09-19 79.117.162.167

Наадхыг чинь шорон гяндан хот гэдэг юмаа.хятадын 15 минутын шорон гяндан хотын загвар 👿

Avatar

Нэргүй 2024-09-19 103.10.22.171

ганц явдаг 7 -оос 32 орох зам нь бүр таг түгжрэх юм бна даа тэриигээ тооцоолж мэдэх болов уу

Avatar

Нэргүй 2024-09-19 103.168.34.18

Энэ жижигхэн хотод хойт чиглэлийн зам яг л Яармаг -Нисэхийн зам шиг энэ ч түгжирэл бий болох нь ойлгомжтой л юм байна ш дээ

Avatar

Нэргүй 2024-09-19 66.181.187.94

МАН ыг л дэмжиж болохгүй шүү. Иргэдээ

Avatar

Зочин 2024-09-19 103.212.118.187

Жинхэнэ сонгож болохгүй гарууд

Avatar

Нэргүй 2024-09-19 49.0.141.60

ed nar ymr ch oroltsoo bhgvi. yag ajil hiisen Avirmed gj nuhur bii.

Avatar

Нэргүй 2024-09-19 139.5.218.104

Үр ашиггүй идэж уугаад, үрж таргаад нүдний булай бололгүй олигтойхон шиг л юм хийчихээрэй дээ

Avatar

Нэргүй 2024-09-19 103.212.118.98

Үлгэрийн баатрууд

Avatar

Зочин 2024-09-19 59.153.112.55

өөртөө итгэлгүй сулбагар нөхдүүд харагдаад бнашоо

Avatar

зочин 2024-09-19 66.181.190.14

Хотоо хөгжүүлье ,эхлэсэн ажлаа амжилттай дуусгая, ажлаа амжилттай явуулж амьдралаа сайжруулья гэж бодож байгаа бол хүн бүр хотын одоогийн мер Нямбаатарын багт итгэл хүлээлгэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-09-19 139.5.216.23

Зам, нийтийн эзэмшлийн талбай, машины зогсоолуудыг хангалттай хэмжээнд байгуулаасай! Одоогийн хотхонууд шиг шамбааралдсан юм л бүү байгаасай!

Avatar

Нэргүй 2024-09-19 103.57.95.244

Цүнх баригч Төмсөгтөөмөөгөө солиочээ. Амьтны дургүй хүргээгээд.

Avatar

зочин 2024-09-19 66.181.190.14

Төрийн албыг амжилттай гүйцэтгэж,үр бүтээл идэвх зүтгэлтэй ажиллаж буй хүмүүсийг л АН-ынхан өөрийн дайсанаа гэж үзнэ, Ийм хүмүүс рүү л тэд хүчтэй дайрч доромжлон ,гүтгэж гүжирдэн, нэр төрийг нь бохирлон нийгмийг хуурч, муу аргаар сонгуульд ахиу суудал олж авахыг оролдоно Гүжир гүтгэлэг муу аргад хууртаж, үл бүтэх хүмүүсийг төрд гаргаж нийгмээ хохироож болохгүй

Avatar

Нэргүй 2024-09-19 124.158.120.50

энэ данхар Төмөртөмөө зайлоо, хб иргэдийг доромжлоод байсан м@л

Avatar

Нэргүй 2024-09-19 202.21.100.202

за энэ хэд яг хот байгуулаач, холоо очиж хуцацгаа

Avatar

Зангараг 2024-09-19 103.212.118.196

Сэлбэ дэд төв гэдэг нь хаана байдаг газар юм бэ?

Avatar

Нэргүй 2024-09-19 103.212.119.121

Энэ хазгар Мөнхбат гэж хөндөөний халтар бизнес ч хийж үзээгүй халтар царашгаа зүйл хийндээ Хөндөөнийхөн зайлуул таран хар халтар мөнхбатаа. Ичиж амьдар удахгүй харна. Бас ижил хүйстэн гэж байгаа

Avatar

Нэргүй 2024-09-19 103.212.119.121

naad haltar chin arhangaih.

Avatar

Иргэн 2024-09-19 66.181.183.133

Сэлбэ хотоо дэмжинэ

Avatar

Нэргүй 2024-09-19 192.82.92.204

12000 -n ailiin oron suuts barihaar ter haviin bukh ail ug ni bairand orj bolhoor bgaan , daanch uur gazaraas humuus bair avchihna , tegeed 500 ailiin gazar chuluuluud orond ni 12000 ailiin bair barihaar tugjiree namdah uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж