Орон нутгийн багш нар 8-10 хувийн нэмэгдэл авдаг

Орон нутгийн багш нар 8-10 хувийн нэмэгдэл авдаг

Орон нутгийн багш нар 8-10 хувийн нэмэгдэл авдаг

Сүүлийн өдрүүдэд боловсролын салбарыг тойрсон ажиллах хүчний хомсдол, багш нарын цалин хангамжийн асуудал нийгмийн чухал сэдэв болоод байна. 2023 оны 241-р тогтоолоор ЕБС-ийн багшийн хамгийн бага цалин 1 сая 273 мянган төгрөг, цэцэрлэгийн багшийн үндсэн цалин 1 сая 337 мянган төгрөг болсон. Үндсэн цалингаас дараах нэмэгдлүүд бодогддог.

Мэргэжлийн зэргийн нэмэгдэл:

  • Зөвлөх – 20 хувь
  • Тэргүүлэх – 15 хувь,
  • Заах аргач – 10 хувь нийт багшийн 58-62 хувь нь авч байна.
  • Докторын зэрэг- 20 хувь нийт багшийн 0,8 хувь нь авч байна.

Орон нутгийн багш нар :

  • Аймгийн төв-8 хувь,
  • Сумын төв – 10 хувь нийт багшийн 58 хувь нь авч байна.

Ур чадварын 5-25 хувийн нэмэгдлийг нийт багшийн 21 хувь, төрийн алба хаасан, ажилласан жил тутамд олгогддог 1 хувийн нэмэгдлийг нийт багш нарын 88 хувь нь авч байна.

Бусад нэмэгдэл:

  • Анги даасан- 10 хувь,
  • Заах аргын нэгдэл удирдсан- 5 хувь
  • Кабинет лаборатори хариуцсан- 5 хувь
  • Илүү цаг- 7 хоногт 19 цагаас илүү заасан цагийг "илүү цаг-т тооцдог. Илүү цаг үндсэн цалингийн 1,5 хувиар бодогддог. Тусгай сургууль нэмэгдэлтэй.

Түүнчлэн 2022 оноос хойш нэмэлтээр орж ирсэн гүйцэтгэл, үр дүнгийн урамшууллыг дараах зургаан индекс буюу зэргийг харгалзан олгож байна.

  • I индекс /25 хувь/ – 947 багш
  • II индекс /20 хувь/ – 2982 багш
  • III индекс /15 хувь/ – 3351 багш
  • IV индекс /10 хувь/ – 5016 багш авсан.
  • V.VI индекст – 17028 багш шалгагдсан.

Энэхүү нэмэгдлийг 2023-2024 оны хичээлийн жилээс дээд тал нь 50 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэр гарсан.

Үүнээс гадна нэг багшид сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай зардал болох хичээл практикийн зардалд 300-400 мянган төгрөг, мэдээлэл технологийн зардалд, 150-250 мянган төгрөг, багшийн хөгжлийн зардалд 185- 280 мянган төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардалд 100 мянган төгрөг олгодог байна.

Харин 2024 оны байдлаар багшийн үндсэн цалин 1.8 сая төгрөгөөс эхэлж байна. Үүн дээр дээрх нэмэгдэлүүдийг авснаар 3.8 сая төграгийн цалин авч байгаа 1000 гаруй багш байна гэсэн судалгаа гарчээ.

Улсын дунджаар авч үзвэл 2024 оны байдлаар ЕБС-ийн багш дунджаар 2.4 сая төгрөг, сургуулийн өмнөх боловсролын багш 2.3 сая төгрөгийн цалин авч байна. Цаашид багшийн цалинг үе шаттай нэмэх ажлыг БШУ-ны яамнаас багш нарын үйлдвэрчний эвлэлтэй ярилцаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-19 202.9.40.248

Хэн ажилаач гэж гуйсан юм өөр юм хиигээч ер нь цахимаар хичээлээд сурчихсан шдээ дэлхиии

Avatar

Нэргүй 2024-09-19 202.131.238.26

бодит байдал дээрээ татвараа өгөөд гар дээр 1.3 сая авч байгаа. Наад олон нэмэгдлүүдийг чинь захирал нэртэй авгай нар өгдөггүй, арай гэж улиралд нэг удаа өгвөл хувиасаа өгч байгаа юм шиг бөөн юм болж, Алтан загасны үлгэрийн эмгэн шиг зан гаргаж байж өгдөг болохоор Долоогч нар нь л авдаг. Үнэхээр цалин өндөр юм бол улсын сургуулиуд яагаад багшгүй хэвээр байгаа юм, наад хэдэн захирал нэртэй авгай нарт их учир бий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж