ЗХУ-ын зүүн Сибирийн Приморскийн хязгаарт 19 дүгээр зууны сүүл үеэс эхлэн солонгосчууд олноор нүүж ирэх болсон. Тэднийг Японы эзэнт гүрний талд тагнуул хийсэн байж болзошгүй гэж хардсаны үндсэн дээр 1937 онд ЗХУ-ын харьяаны Казахстан, Узбекистан руу албадан гаргахаар удирдагч Иосиф Сталин зарлигдаж байв. Энэ зарлигийн дагуу 172 мянга орчим солонгос хүн Казахстан, Узбекистанд ирсэн.
77 настай Виктор Ангийн эцэг эх нь тэр солонгосчуудын нэг байв. Их нүүдлээс 10 орчим жилийн дараа Ан Узбекистанд төрсөн. Тэрбээр механикч, радио, киноны техникч мэргэжлээр суралцаж, дараа нь сонгино, тарвас тариалсан ч амжилт олоогүй. Улмаар 30 гаруй наснаасаа Казахстаны Алматыд төвтэй “Лениний туг” сонинд гэрэл зурагчнаар ажиллажээ. Гэрэл зурагчны хувиар амьдралынхаа 10 жилийг тэр Төв Азиар аялж өнгөрүүлсэн. Ингэхдээ ургац хураалт, баяр ёслол, ардын урлагийн концерт гэх мэт Төв Азид амьдарч буй солонгосчуудын өдөр тутмын амьдралыг баримтжуулсан байна. Тэрбээр Өмнөд Солонгос болон Европ даяар үзэсгэлэнгээ гаргажээ.
ЗХУ задран унасны дараа “Лениний туг” сонины нэрийг “Солонгосын өдрийн тэмдэглэл” болгож өөрчилсөн. Тус сонинд солонгос уншигчдад зориулсан мэдээ мэдээллийг нийтэлдэг байв.
Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн улсад өнөөдрийн байдлаар 500 мянга орчим солонгос үндэстэн байдаг. Гэхдээ Виктор Ангийн гэрэл зурагт үлдсэн тариачид гэх мэт солонгосуудаас нэг нь ч үлдээгүй.
Ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх, солонгос хоол бэлтгэх, шинэ жил тэмдэглэх зэрэг солонгос соёл, ёс заншил тодорхой хэмжээнд хадгалагдан үлдсэн. Орос, Узбекистан, Казакстаны нөлөөнд автсан учир солонгос соёл 1960-аад оноос эхлэн бүдгэрчээ. Тэд өдгөө гэр зуураа хүртэл орос хэлээр ярих болжээ.
Тэгвэл орчин цагийн К-давалгаа бүдгэрч буй соёл уламжлалыг шинээр сэргээж эхлэв. Өдгөө Ташкент даяар К-поп үзүүлбэртэй кафенууд бий болсон. Мөн нийслэлд ирсэн жуулчид Солонгосын гудамжны хоол ч олж идэх боломжтой болжээ.
Одоогоос зургаан жилийн өмнө Өмнөд Солонгосын санхүүжилтээр хэлний курс явуулдаг соёлын төвд 300 орчим оюутан суралцдаг байжээ. Өдгөө энэ тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Тэр бүү хэл тус байгууллага нь гурав дахь төвөө байгуулахаар төлөвлөжээ. Тус төвийг Сэжун хааны хүрээлэн гэнэ.
Сэжун хааны хүрээлэнгийн багш нарын 40 орчим хувь нь солонгос кино, хөгжим, соёлд дуртай болжээ. Цаашилбал, Өмнөд Солонгос руу ажил, сургуулийн чиглэлээр цагаачлах хүсэл эрмэлзэлтэй болсон байна. Узбекистанд дундаж цалин сарын 395 ам.доллар байгаа нь Өмнөд Солонгосын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 1544 ам.доллараас доогуур үзүүлэлт юм.
Ха Южин 16 настай. Тэрбээр өвөө, эмээгийнхээ өв уламжлалыг илүү сайн ойлгохын тулд солонгос хэлээ сурч байгаа аж. Нөгөөтэйгүүр Өмнөд Солонгосын соёлыг сонирхдогтой нь ч холбоотой. Тэрбээр Сөүл дэх Солонгосын үндэсний урлагийн их сургуульд сурахыг хүсдэг.
“Би Солонгост амьдармаар байна. Би солонгос соёл, Солонгосын амьдралд үнэхээр дуртай” гэж Ха Южин хэлжээ. Түүний найзууд ч бас ижил төстэй хүсэлтэй.
Узбекистан улсад төрсөн 42 настай Людмила Кан Сэжун хааны хүрээлэнд багшилдаг. Тэрбээр бага байхдаа узбекчүүдээс гадуурхалт мэдэрдэг байв. Өдгөө узбекүүд солонгос соёлыг өөр нүдээр хардаг болсон нь түүнд таатай байгаа аж. Таксины жолооч, банкны теллерүүд хүртэл түүнд эелдэг хандаж, сүүлийн үеийн К-драмын тухай ярихыг хүсдэг гэв.
1937 оны албадан гаргах тогтоолыг "Японы тагнуулын ажиллагаа Алс Дорнод руу нэвтрэхээс урьдчилан сэргийлэх" арга гэж нэрийдсэн. Энэ нь Сталин аль нэг үндэстнийг албадан гаргасан анхны тохиолдол биш. Гэвч солонгосчуудыг албадан гаргасан нь 1944 онд Крымын татаруудад хийсэн угсаатны цэвэрлэгээтэй адил хожим яригдах болсон юм. Тэдний түүхийг Өмнөд Солонгосын хэвлэлд ихэвчлэн эмгэнэлтэй байдлаар дүрслэн бичдэг.
Гэхдээ Төв Ази дахь солонгосчуудын амжилт ололтыг үл тоомсорлохын аргагүй.
1953 онд Сталиныг нас барсны дараа ЗХУ-д солонгосчуудыг хавчих нь багассан. Солонгосчуудын зарим нь шүүх засаглал, академи, намын албан тушаалтан болж дээд зиндаанд хүрсэн. Казахстанд төрсөн зохиолч Анатолий Ким, алдарт рок од Виктор Цой нарыг энд дурдаж болно. Тэд бол албадан гаргасан солонгосчуудын ач зээ нар юм. Казахстаны уул уурхайн магнат Владимир Ким л гэхэд солонгос угсаатан анхны тэрбумтан. Өдгөө тэр “Forbes” сэтгүүлийн гаргасан 1000 баян эрхэмийн жагсаалтад багтдаг болжээ.
Өдгөө Узбекистан, Өмнөд Солонгос улсууд дипломат болон эдийн засгийн харилцаатай. Хоёр улс 1992 онд худалдааны харилцаа тогтоосны дараа автомашин үйлдвэрлэгч “Daewoo” компани Узбекистанд үйлдвэрээ нээжээ. 2023 онд тус улс дахь Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалт 7.5 тэрбум ам.доллар давжээ.
Эх сурвалж: AL JAZEERA
Хэмжээгүй эрхт султан 2024-09-19 139.5.218.173
элий балай лалууд хөгждөггүй,харин казакстан лугаа адил авлига мөргөлийн диваажин болж султантай л болно
Эрх чөлөөний салхи 2024-09-19 59.153.115.248
Өвөр Монголд салхи оруулий
Нэргүй 2024-09-19 203.98.77.237
Узбехууд хөгжихнээ одо пуужин шиг л хөгжинө дөө ардчилалаар зах зээлд орвол Оросоос хурдан салах хэрэгтэй
Нэргүй 2024-09-19 59.153.113.57
Алдарт боксчин К. Цзю, Д. Бивол нар ч Солонгос эхээс төрсөн шүү дээ.
/. \ 2024-09-19 216.38.195.74
gadni;
Нэргүй 2024-09-19 66.181.160.77
Өмнөд Солонгос баян хүчтэй улс учраас солонгосчуудаа дэмжих боломжтой!! Харин Монгол Улс хүчирхэгжиж чадвал ОХУ дахь буриад, халимагуудаа дэмжиж, өөртөө татах юмсан?!! Өвөр монгол ч бидэнд дийлдэхээс өнгөрсөн байхаа??
Zochin 2024-09-19 103.14.39.50
Uzbekistan sunuj bga yum bna daa.
Нэргүй 2024-09-19 202.131.225.197
olymp-d ballaj tavisan shd