Их Британийн гүнж Кейт Миддлтон хорт хавдрын эсрэг эмчилгээгээ амжилттай дуусгаж, албан ёсны ажилдаа эргэн орлоо. Энэ оны эхээр гүнж Кейт хорт хавдартай болсноо зарлаж, хэсэг хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай талаараа мэдэгдэж байв. Тэрбээр Мягмар гаригт хүүхдийн төлөөх үйл ажиллагаа хэрэгжүүлэх болсноо мэдэгдэж, ирэх саруудад аажмаар гүнжийн үүрэг даалгавраа биелүүлнэ гэжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Би химийн эмчилгээгээ дуусгасандаа ямар их баяртай байгаагаа хэлж чадашгүй нь. Одоо,хорт хавдаргүй байхын төлөө хичээх болно. Гэхдээ би эмчилгээгээ дуусгасан ч эрүүл, эрч хүчтэй болохын тулд өдөр бүр өөртөө анхаарал тавих хэрэгтэй болж байна. Амьдрал нэг л өдөр өөрчлөгддөг тул ширүүн урсгалд нь замаа олж сурах хэрэгтэй" гэж нийтэлжээ.
Хааны гэр бүл гүнж ямар төрлийн хорт хавдартай тэмцэж байсныг тодруулж мэдэгдээгүй. Албан ёсоор ажилдаа эргэн орохоосоо өмнө Кейт олон нийтийн өмнө хэд хэдэн удаа гарч, дэмжигчдэдээ өөрийгөө эдгэрч байгааг харуулсан юм. Тэрбээр зургадугаар сарын 15-нд болсон Их Британийн хааны албан ёсны төрсөн өдрийн баяр болох "Өнгөт цэргүүд"-ийн ёслолд оролцсон юм.
Эх сурвалж: PAGE SIX
Холбоотой мэдээ