Ж.Батсуурь: 150 мянган айлын орон сууц ашиглалтад оруулна

Ж.Батсуурь: 150 мянган айлын орон сууц ашиглалтад оруулна

Ж.Батсуурь: 150 мянган айлын орон сууц ашиглалтад оруулна

Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь ирэх дөрвөн жилд 150 мянган айлын орон сууц ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж мэдэгдлээ.

Мөн тэрбээр “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдахад 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласан. Энэхүү төслүүдийн ихэнх нь Улаанбаатар  хот, Шинэ зуун мод хоттой холбоотой төслүүд байгаа. Агаарын бохирдол, түгжрэл зэрэг олон жилийн ужгирсан асуудлыг энэ цагаас зогсоон, Улаанбаатар хотыг олон тулгууртай болгож хөгжүүлэх суурь нь нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө юм.

Ирэх онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг 1.2 их наяд төгрөгт хүргэнэ. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр 600 орчим тэрбум төгрөг орж ирдэг, мөн үүн дээр Үндэсний баялгийн сангаар дамжуулан 500-600 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эх үүсвэрт зарцуулахаар тусгасан. Ипотекийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр нийлүүлэлт ихэснэ гэсэн үг.  Ингэхээр орлого тодорхой иргэдийн хувьд ипотекийн зээлд хамрагдаж, орон сууцтай болох бололцоо нь нээгдэнэ. Ипотекийн зээлийг амины орон сууц барих иргэдэд ч олгоно. Суманд амьдардаг иргэн, аймагт амьдардаг иргэн, хотод амьдардаг иргэний амьдралын чанарыг ойртуулахын төлөө бүх боломжийг бүрдүүлж ажиллана.

Бид 150 мянган айлын орон сууц ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-09-18 202.126.88.161

ажил нь бтэмжтэй байгаасай.

Avatar

Зочин 2024-09-18 103.168.34.16

Орон сууцны үнийн хөөрөгдлөө зогсоохгүй юм уу? Ипотекийн зээл олголт чинь үнэ хөөрөгдөх хамгийн том хүчин зүйл болоод байгааг ойлгохгүй байна уу? Зээл олгох байрны м2-ын үнэнд хязгаар тогтоохгүй бол жирийн иргэд авч хүчрэхгүй боллоо!

Avatar

Нэргүй 2024-09-18 103.57.94.50

10 н хэдэн жил орон байраа хүлээсээр зарим мөнх бусыг үзсээр байгаа Баянзүрх дүүргийн сансар хотхоны хэдэн айлыг яах гэж байна даа.Гэр хороолол гээл ярих юм.Тендерт ялчихлаа танайхыг бид барих боллоо гэсээр 3 жил болох нь ээ Дарга солигдчихлоо гэж гарын үсэг зуруулсаар 3 жил дахиад хэдэн жил хүлээх вэ.Хэдхэн жилийн дараа 20 жил боллоо гэхийн байна л даа хэдэн жил хэдэн үеэр нь гуйлгачин шиг амьдруулах гээ вэ.Хуучинаа нураалгаад 12 3 жил өнгөрлөө.Байраа авмаар байна.

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.178.182

lalruud dandaa hudlaa s****a. bas l amaaraa shaasan sdaa

Avatar

Зочин 2024-09-18 59.153.112.55

150мянган орон сууцандаа гэр хорооллын айлуудаа түлхүү оруулбал 200 мянган гэр хорооллын ядаж тал нь орон сууцанд орчвол нөгөө агуу их утаа чинь 50хувь буурна биздээ

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.186.10

Энэ Батсуурь ч ажил хийдэг хүн шүү ! Баруун-Уртыг шинэ чилсэн шүү, одоо УБ-т урагштайхан ажиллаад өгөөрэй. Хүүкийн занал л энэ хүнийг битгий сүйрүүлчихээсэй билээ !!!

Avatar

Нэргүй 2024-09-18 202.9.47.11

hulgai hiihdee l garshsan n**** do. UB-d enenii hereg bhgui, ter Baruun-Urtdaa ochij amidar

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.184.71

МАН-ын үлгэрийг дагалдан баясагч

Avatar

Зочин 2024-09-18 76.220.74.140

Түгжрэл улам нэмэгдэх юм л хийгээд байх юм даа

Avatar

Зочин 2024-09-18 202.126.90.169

энэ ажил бүтвэл бүх зүйл Ок болно.

Avatar

gadni arxi PIVNI gyilagchduin; # 2024-09-18 216.38.195.74

arslanguin Amand shaarig bna IND xeljiine.

Avatar

нэргүй 2024-09-18 139.5.219.167

яаж яаж яаж хэлэх үг бна уу

Avatar

F 2024-09-18 59.153.115.35

jilted 50000 ailing oron suits. baga shaagaarai chadahgui

Avatar

Нэргүй 2024-09-18 120.18.131.8

House barihad zeel ug. Tuvlursn olon bair barij tugjee uusgehee boli

Avatar

Бгд 2024-09-18 66.181.190.178

далан др о.сууцны зөвшөөрөл өгөхөө болиочээ..газрын наймаачид далан др газар авчаад зарах гд чичрээдл б.а

Avatar

Нэргүй 2024-09-18 202.126.91.209

Зссссссс,,,,,,,шаааааааа,,,,,,шаааааааас,,,,,,,,

Avatar

Уншигч 2024-09-18 66.181.180.46

150.000 яндан буулгаж, 150.000 хашааг цэцэрлэгт хүрээлэн болгох ёстой шүү. тийм биш бол бас л бөглөө таглаа, түгжрээ болно.

Avatar

Vffgf 2024-09-18 202.9.40.143

Бөөн камер яаах гэжийн мэдрэлтээд баыхын ард түмнийг хянаад яаадгийн ард түмэн ямар хулгай хийх биш х***а хянах гээд бга биш биз дэ эндүүрвээ яг яаах гээд бн. Ард түмний баялаг цөлмөсн манж хужааг тавьж явуулахгүй шүү.

Avatar

иргэн 2024-09-18 202.9.46.110

Ипотекийн зээл нь орон сууцны үнийг хөөрөгдөж, иргэдийг өрөнд оруулан ядууруулж, барилгын цөөн компаниудыг баяжуулах хэрэгсэл болон хувираад удаж бна. Хятадын чанаргүй, хямд материалиаар чанаргүй орон сууц барьчихаад иргэдээ шулж дээрэмдэж болох уу ??? Иймд 1м2 нь 3,0 саяаас доош үнэлгээтэй орон сууцанд ипотекийн зээл олгодог болох зохицуулалт хийх шаардлагатай. Ингэвэл орон сууцны хөөсөрсөн зохиомол үнэ унах болно.

Avatar

зочин 2024-09-18 66.181.166.196

150 мянга ч бага тоо биш дээ, амжих уу, үнэн байгаа

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.176.69

үлгэр үргэлжлэв….ххххх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж