Японы ерөнхий сайд ирэх сард тодорно

Японы ерөнхий сайд ирэх сард тодорно

Японы ерөнхий сайд ирэх сард тодорно

Японы шинэ ерөнхий сайдыг аравдугаар сарын 1-нд парламент албан ёсоор сонгоно гэж эрх баригч намын албаны хүн мэдэгдэв. Үүнээс өмнө эрх баригч  Liberal Democratic Party (LDP) нам есдүгээр сарын 27-нд дотоод санал хураалт явуулж, гол нэр дэвшигчээ тодруулах юм.

Одоогийн байдлаар хамгийн боломжит гурван хувилбар нь Эдийн засгийн аюулгүй байдлын сайд 63 настай Санае Такайчи, намын ерөнхий нарийн бичгийн дарга асан 67 настай Шигеру Ишиба, ерөнхий сайд асан Жуничиро Коизүмигийн хүү 43 настай Шинжиро Коизүми нар юм.

"LDP"-ын албан ёсны төлөөлөгч Франс Пресс агентлагт хэлэхдээ, парламентын асуудал эрхэлсэн хууль тогтоогч Ясуказу Хамада сөрөг хүчнийхэнтэйгээ уулзаж, аравдугаар сарын 1-нд парламентын чуулган хуралдуулахаар тохиролцжээ. "LDP" намын нийт 367 гишүүн гол ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулах санал хураалтад оролцоно.

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж