Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 46-д оржээ

Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 46-д оржээ

Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 46-д оржээ

Цахим засаглалын хөгжлийн индексийг НҮБ-аас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг. Тус индексийг гаргахдаа НҮБ-ын гишүүн 193 улсын үндэсний хэмжээний цахим хуудсууд болон цахим засаглалын бодлого, стратегийг хэрхэн ашиглаж байгааг нь харж үнэлдэг аж.

Монгол Улсын тухайд 2024 онд 28 байраар урагшилж, 193 орноос 46-р байрт оржээ. Өөрөөр хэлбэл, цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол Улс 0.8457 үнэлгээ авсан байна. 2022 онд энэ үзүүлэлтээр 74-р байранд жагсаж байсан бөгөөд 2024 онд 28 байраар урагшилжээ.

Цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол Улс 2003 оноос хойш хэрхэн үнэлэгдэж, хэддүгээр байранд орж байсныг доорх хүснэгтэд харуулав.

Харин цахим оролцооны индексээр 0.7808 үнэлгээ авч, 193 орноос 37-р байрт орсон. 2022 онд энэ үзүүлэлтээр 57-р байранд жагсаж байсан бөгөөд 2024 онд 20 байраар урагшилсан байна.

Цахим оролцооны индексээр Монгол Улс 2003 оноос хойш хэрхэн үнэлэгдэж, хэддүгээр байранд орж байсныг доорх хүснэгтэд харуулав.

Дашрамд дурдахад, цахим засаглалын хөгжлийн индексээр Дани улс 0.9847 оноо авч, нэгдүгээр байранд оржээ. Харин Азиас Сингапур улс тэргүүн байранд орсон ба 0.9691 оноо авсан байна. Ази дундаа Монгол Улсын багтдаг зүүн Азийн бүс нутагт Өмнөд Солонгос улс тэргүүлсэн бөгөөд 0.9679 үнэлгээ авчээ.

Харин цахим оролцооны индексээр дэлхийд Украин тэргүүлж байна. Тодруулбал, Украин энэ төрөлд бүтэн оноогоо буюу 1.0000 үнэлгээ авчээ. Бүс нутагт болон зүүн Азийн бүсэд аль алинд нь 0.9863 оноогоор Япон тэргүүлжээ.

Эх сурвалж: UN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Beruki 2024-09-18 37.212.64.30

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэн 2024-09-18 124.158.106.181

За дээ нэг их айхтар цахим болж чадахгүй л байна даа. наад төрийн байгууллагууд чинь наад цахимыг чинь хэрэгжүүлэхгүй байнө шүү. тухайлбал, газрын эзэмших эрхээ аав нь хүүдээ шилжүүлэхэд аав хүү хоёр заавал нэг хаяг дээр нэг гэрт амьдарч байх ёстой гэх юм наад татварын нөхөд чинь тэгэхгүй бол доод тал 400 мянган төг төл гэж баына. уг нь улсын бүртгэлийн газрын ааь хүү мөн гэсэн тодорхойлолт байхад л болмоор пм. гэтэл татьарынхан тэрийг тоодоггүй. ийм төрийн байгууллагууд чинь иргэдийг чирэгдүү
х

Avatar

Zochin 2024-09-18 122.201.31.81

yag ene ajliig hiisen obunagaa , oyunerdeniin nuuts amrag ntr gej sevch baigaad yvuulsan daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж