Оросын кибер агентлагууд Камала Харрисыг онилжээ

Оросын кибер агентлагууд Камала Харрисыг онилжээ

Оросын кибер агентлагууд Камала Харрисыг онилжээ

Оросын кибер тусгай ажилтнууд АНУ-ын 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй дэд ерөнхийлөгч Камала Харрисын эсрэг хуурамч бичлэг цахим орчинд цацаж, кампанит ажил руу нь халдаж байна гэж "Microsoft" компани Мягмар гаригт мэдэгдэв.

Тухайлбал, "X" платформ дээр "Камала Харрис 2011 онд зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зугтсан" болон "түүний дэмжигчид Дональд Трампийн дэмжигчид руу халдаж байна" зэрэг бичлэгийг цацжээ.

АНУ-ын Тагнуулын агентлаг мөн энэ талаар сэрэмжлүүлсэн бөгөөд ард иргэдийг аливаа мэдээлэлд хянамгай хандахыг уриалсан байна. "Microsoft" компанийн мэдээлснээр, Оросын төрийн дэмжлэгтэй кибер халдагчид АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцож, будилаан тараахын тулд ажиллаж байна гэжээ.

Өмнө нь 2020,2016 оны сонгуульд Орос оролцож, нэр дэвшигч нарыг гутаан доромжлох ажил явуулж байжээ. Энэ жил мөн адил арга замаар сонгуулийг маргаантай болгох гэж оролдож байна гэж Үндэсний тагнуулын газрын даргын албанаас мэдээллээ. "CNN" агентлаг уг мэдээллийн дагуу Харрис-Вальзийн кампанит ажил болон Вашингтон дахь Оросын Элчин сайдын яамнаас тайлбар хүссэн байна. Одоогийн байдлаар аль ч талаас мэдэгдэл, тайлбар өгөөгүй.

Өнгөрсөн долоо хоногт Оросын төрийн мэдлийн "RT" телевизийн үйл ажиллагааг АНУ-ын Төрийн департамент худал мэдээлэл тараасан хэргээр буруутгасан. Хууль зүйн яамнаас тус телевизийг яллах дүгнэлт гаргаж, хоёр ажилтныг нь шийтгэх тушаал гаргасан байна. Үүнийг Оросын тал эсэргүүцэж, нэр дэвшигчид руу халдах гэж оролдож байна гэж шинжээчид үзжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-18 202.131.225.197

энэ осол нь үнээн

Avatar

а 2024-09-18 202.21.117.34

Ардчилсан нам нэртэй Байданы засаг захиргаа Трампыг замаасаа зайлуулах гээд зүсэн бүрээр үзэж байна аа. Болсон болоогүй хэрэг үүсгэж шүүхээр яллах гэж үзлээ. Амь насыг нь нууц захиалгаар 2 ч удаа хөнөөх гэлээ. Зөнөг Байдан нь энэ улсыг удирдан а ч гэж юу байхав Цаана нь байгаа зэвсгийн наймаачид Жүүдүүд бүх хорыг найруулж дайн самуун дэгдээж байна. Харрис хэмээх утсан хүүхэлдээгээ гаргах гээд их үзэж байна аа.

Avatar

Нэргүй 2024-09-18 202.126.91.209

Аргагүй дээ,,,,,бөгспутины ганц найдвар,,,алтан наран мөнгөн саран,,,,трамп,,,,,,амьд үхдэл болоод шаачихааар,,,,бөгспутин дагаад амь тавихаар болж байгаа юм хойнодоо,,,,,,?

Avatar

Нэргүй 2024-09-18 192.42.116.193

салгалсан бөгсөн толгойт, ха ха ха

Avatar

Нэргүй 2024-09-18 107.189.7.47

Ороzуудада өөр хийж чадах юм үлдсэнгүй Украйнд ялагдаад хэцүүхэн л байгаа бололтой.

Avatar

зочин 2024-09-18 66.181.160.75

Эзэнт гүрний мөхөл гэж үнэхээр нүд хальтирмаар, өрөвдөлтэй үйл явц болдог юм байнаа ..Монголчууд бид ч яахав, аль дээр туулаад өнгөрчихсөн юм болхоороо бүүр мартчихаж ….Оросууд одоо яг ид тарчилцгааж байна л дөө … хөөрхийс …

Avatar

Нэргүй 2024-09-18 192.42.116.193

по ха ха ха, чи л тарчилаад байгаа юм биш үү, Орост бүх юм хэвийн байна, сая 6 сард Орос дэлхийн 5 дахь том эдийн засаг болчихлоо, ккк

Avatar

Зочин 2024-09-18 192.82.66.27

Худалаа цуурч байгаа даа. Манай Элбэгдорж шиг барууныхан ардчилал гэж худалаа ярина тэгээд бага буурай оны эрдэнэс баялагийг цөлмөдөг тийм л гарууд бна.

Avatar

зочин 2024-09-18 66.181.190.14

Барууны хөрөнгөтнүүд ,өөрийн нийлүүлсэн алсын тусгалт пуужингаар ОХУ-ын гүн рүү цохилт өгч, дэлхийг бүхэлд нь устгах аюулт цөмийн дайн өдөөх зөвшөөрлийг Украины нацистүүдэд өгч дэлхийг шатааж ,хүн төрлөхтөнг устгахийг оролдож байна, Байданы талын ийм харгис бодлогыг хатуу баримтлагч, ийм аюулыг хүсэгч этгээдүүдийн нэг нь энэ эмэгтэй юм биш үү, Хүн төрлөхтөн түүний дотор монголчууд халуун цөмийн дайнд шарагдаж үхмээр байгаа юм уу, Ийм аюул үүдийг чинь тогшоод байна

Avatar

зочин 2024-09-18 66.181.190.14

Оросуудгүй ертөнц бидэнд хэрэггүй гэдгээ оросын тал аль дээр үед хэлсэн, Зачем такого мир,если там небудет России, Оросууд эх орноо ард иргэдээ барууны 52 орны түрэмгийллээс Украины нацистүүдийн аюулаас хамгаалж байна, Тэд эх орноо хэний ч идэш болгохгүй Хэний ч өмнө өвдөг сөхрөхгүй Өөрийгөө хамгаалах чадвар бий, Дэлхийг аюулд оруулахгүйн төлөө оросууд асар их тэвчээр гаргаж байна Гэвч үүнд хязгаар, тэсэх боломжгүй нөхцөл бий

Avatar

Нэргүй 2024-09-18 107.189.7.47

Ороzгүй дэлхий аз жаргалтай анх тайван байх болно одоо оркуудыг дэлхийгээс хөөж явуулах цаг нь болсон чи оркуудтай хамт зайлаарай.

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.190.14

Бусад орныг өөрийн мэдэлд оруулж колончилж баялагийг нь цөлмөх зорилгоор барууны хөрөнгөтнүүд дайн өдөөдөг,Үй олон хүний амийг хохироодог,,Дайн дээрмээс өөр аргаар амьдрах чадваргүй, Дэлхийг таван зуун жил колончилсон, Одоо тэр үе нь өнгөрчээ

Avatar

Нэргүй 2024-09-18 107.189.7.47

Ороzуудада өөр хийж чадах юм үлдсэнгүй Украйнд ялагдаад хэцүүхэн л байгаа бололтой.

Avatar

Нэргүй 2024-09-18 202.131.225.197

Оросны тухай мэдээнд коммент оруулдаг хэдэн ядарсан баагий байх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж