"Нүүрсний хулгайг АТГ-аас асуу"

"Нүүрсний хулгайг АТГ-аас асуу"

"Нүүрсний хулгайг АТГ-аас асуу"

Засгийн газрын өнөөдрийн /2024.09.18/ хуралдаанаар Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталсан байна. Энэ  талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.


-Гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилгоор 2000 гаруй оноос хойш нийслэлд 5188, хөдөөд 5400 камер суурилуулсан. Камергүйгээс онц ноцтой гэмт хэрэг илрүүлж чадаагүй тохиолдол олон гарсан. Мөн камерын тусламжтайгаар онц ноцтой олон гэмт хэргийг илрүүлсэн байдаг. Ийм учраас Засгийн газраас нийслэлд Теле камерын нэгдсэн төв, аймаг, дүүрэгт Теле камерын дэд төв байгуулах шийдвэр гаргалаа.  Монгол Улсад суурилуулсан бүх камерыг нэгдсэн төвөөр дамжуулж, нэг системд холбоно. Энэ ажлыг зохион байгуулахад орон нутагт 20 орчим тэрбум төгрөг, нийслэлд найман тэрбум төгрөг зарцуулна.

Цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс” арга хэмжээг зохион байгуулснаар Чингэлтэй дүүрэг ногоон бүс болсон. Ногоон бүс болсон Чингэлтэй дүүрэгт гэмт хэргийн гаралт эрс буурсан. Ойрын хугацаанд нийслэлд теле камерын хяналтын нэгдсэн төв байгуулна. Түүний үр дүнд нийгмийн хэв журмыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа шинэ түвшинд гарна.

Нэгдсэн стандарт арга зүйгээр хангах асуудлыг Цахим хөгжил харилцаа холбооны яам хариуцаж ажиллана.

Анхаарах нэг зүйл байгаа нь камержуулалтаас болж хүний эрх зөрчигдөх вий, хувь хүний мэдээлэлд аюул учрах вий гэдэг болгоомжлол бий.  Тийм учраас Хувийн мэдээллийн тухай хуульд өөрчлөлт оруулах, төрд байгаа мэдээлэл задрахгүй байх талд Хууль зүй дотоод хэргийн яам хуулийн төсөл боловсруулах даалгавар өгөгдлөө.

-Хоёр цэрэг зодуулсан хэрэг юу болсон бэ?

-Цэргүүдэд хагалгаа хийсэн, амжилттай болсон.  Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс хяналт тавьж ажилласан.  Ар гэрийнхэн нь  “Цэргүүд буцаж, ангидаа очих юм бол дарамт шахалтад орж магадгүй байна” гэсэн хүсэлт тавьсан. Холбогдох газруудаас өөр ангид хуваарилъя гэдэг хариулт өгсөн. Гэвч, ар гэрийнхэн нь хөвгүүдээ цэргийн ангиас халах хүсэлт ахиж гаргасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд үүнийг толгой мэдэж шийдэхгүй, Зэвсэгт хүчний жанжин штаб мэднэ.

Хоёр цэргийг зодсон байж болзошгүй гэх хэрэг дээр Хүний эрхийн үндэсний комисс газар дээр нь очиж ажилласан. Тус комиссын гишүүний тайланг нь сонссон.

Хоёр цэргийг зодсон асуудал байгаа бол тухайн буруутай этгээдүүдэд эрүүгийн хариуцлага оногдуул гэсэн гомдол ирсэн, Хил хамгаалах байгууллага өөрсдөө хүсэлт гаргасны дагуу цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаж байна.

-Нүүрсний хулгайн хэрэг юу болов?

-Энэ асуудлыг Авлигатай тэмцэх газраас асуух нь зүйтэй.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-09-18 66.181.176.167

Чингэлтэй дүүрэгт байдаг Тэнгис кинотеатрын орчмын архичид тэр хавийн байрны иргэд, үйлчилгээний газруудыг түйвээгээд явдаг.
Лав л Тэнгисийн чанх хойно байдаг 2а байрны хавиар явдаг архичид бол хэцүү дээ хэцүү. Бас оройн цагаар CU нтрээр ороод архичид гардаггүй гсн.

Avatar

Cckxkdj 2024-09-18 202.9.40.143

Т/а цөмхөн гэж шааж адгиын олон жил хулгай хийсн адгийн хог шаарууд үлдчих санаа байна уу. Бузар манж хужаагууд эндүүрч байхийн чадалтй чадвартй хулгай хийчихгүй сэтгэлтй зүтгэлтй ажмлдг байгууллаг шдээ адгийн хог шааруудыр зайлуусн дээрээ.

Avatar

сонгогч 2024-09-18 103.168.34.138

нүүрсчид чинь ИТХ-д нэр дэьшээд явж байна хогийн шаарууд юм аа

Avatar

суга гар байжээ энэ 2024-09-18 122.201.27.246

өө пидда, гудамжинд байхдаа томроод байдаг байсан хуульч ингэж хариулах юм уу. 2 уулангынх нь төмсөгийг бүрэн гэмтээж дэглэсэн байсан, ангийн захирагч, мөн яргалагчийг насаар нь армиас хөөсөн гэж хэлж чадахгүй бөөрөнхийлөөд сууна уу зайл зайл чи

Avatar

Нэргүй 2024-09-18 139.5.217.186

МАН-ын б**с долоогч

Avatar

Нэргүй 2024-09-18 139.5.217.131

АТГ эрх баригчдын захиалгаар ажилладаг

Avatar

zochin 2024-09-18 202.9.40.160

Энэ нөхөр ОУ-ын хэмжээнд гээд л том том яриад бсан одоо юу хийж чаддагийг нь харж л байя. Авилгатай тэмцэх газар лав л Хууль зүйн яаманд хамаагүй юм байна.

Avatar

иргэн 2024-09-18 62.55.205.86

Хууль зүйн сайд нь ингэж хариулж байгаа юм биз дээ, МАН-ын гошногыг долоох гоё байна уу, Чи бол урвагч байна.

Avatar

зочин 2024-09-18 66.181.190.14

АН-ын хулгайчууд эх оронч хүн болж жүжиглэж байна Эд нар л анх авилга хулгай луйврыг үүсгэж хөгжүүлсэн ,Улс орныг эмх цэгцгүй дур зоргоор авирлах анархи байдалд оруулсан Нийгмийн өмчийг чөлөөтэй гударсан, Үл бүтэх этгээдүүдэд үймээн самуун үүсгэх бие биенээ үзэн ядаж нийгмийн тогтворгүй байдал буй болгох эрх дарх олгосон,

Avatar

зочин 2024-09-18 66.181.190.14

Ийм нөхдүүд газар сайгүй үүрлэсэн нөхцөлд бид урагшлахгүй

Avatar

Нэргүй 2024-09-18 59.153.112.66

ӨӨ ЭНЭ МУУ ХУЛЧГАР НОХОЙ ТЭГЖ Л ХУЦИЙШД

Avatar

Зочин 2024-09-18 59.153.112.55

АТГ хууль зүйн сайдад хамаардаггүй дархан цаазтай газар юмуу

Avatar

Баска 2024-09-18 202.55.188.33

Тийм ш дээ ерөнхий сайдын хамаарах агентлаг болсон

Avatar

Нэргүй 2024-09-18 43.242.242.59

АН-ын гишүүн хүн ХЗДХ-ийн сайд болсон юм чинь авилгалын хэрэг эрс буурах байлгүй дээ. Хэлсэн ярьсандаа хир үнэнч байж бууруулахыг нь харъя

Avatar

Нэргүй 2024-09-18 59.153.113.230

Монгол улс авилгалд ялагдсан шүү дээ өнгөрсөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж