"3.8 сая төгрөгийн цалин авдаг багш цөөнгүй бий"

"3.8 сая төгрөгийн цалин авдаг багш цөөнгүй бий"

"3.8 сая төгрөгийн цалин авдаг багш цөөнгүй бий"

Засгийн газрын өнөөдрийн /2024.09.18/ хуралдаанаас боловсролын салбартай холбоотой гаргасан шийдвэрийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа. 


Тэрбээр, багшийн хомсдолын асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийж, тэмдэглэл гаргалаа. Монгол Улсад багшийн хомсдол, ур чадварын хомсдолын асуудал хурцаар яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор бид зургаан багц арга хэмжээг танилцууллаа. Нэгдүгээрт, багш мэргэжлээр төгссөн боловч багшийн ажил эрхлэхгүй байгаа хүний нөөц. 2010 оноос хойш 19998 хүн байна гэсэн судалгаа гарсан. Хоёрдугаарт, тэтгэвэрт гарсан багш нарыг бага цагаар авч ажиллуулах. Энэ ажил 2023 оноос эхэлсэн. Нийслэл болон орон нутгийн зарим газрын 157 бүлэгт 44-өөс дээш сурагчийн анги дүүргэлттэй бүлэгт туслах багшийг ажиллуулах шийдвэр гаргасан. Гуравдугаарт, шинжлэх ухааны чиглэлээр буюу хими, физик, математик, англи хэл, технологи гэсэн мэргэжлээр гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн 80-аас дээш хувийн үнэлгээтэй хүмүүсийг богино хугацаанд сургаж, багшаар ажиллуулах чиглэлийг танилцууллаа. Дөрөвдүгээрт, сургалтын цагийн норм нь багш хүний сургалтын долоо хоногийн норм нь 19 цаг байдаг. Энэ хүрэхгүй байгаа зарим багш нарыг цагийн нормд хүргүүж, хөрвөх чадвартай бусад хичээлийг заалгах талаар танилцуулсан. Тавдугаарт, багш бэлтгэх их, дээд сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах. Зургадугаарт, цахим сургалтыг багшийн дутагдал өндөр байдаг хичээл сургалтад эрчимтэй хэрэгжүүлэх гэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр Засгийн газарт танилцууллаа.

Богино хугацааны сургалтын хөтөлбөрийн тухайд бид хөрвүүлэх сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон.

Хамгийн гол нь хамгийн сайн багш хүүхдэд хичээл заадаг байх ирээдүйг бид хурдан авч ирэх шаардлагатай.

-Багшийн цалин хөлсийг нэмэх тал дээр Боловсролын яам хэрхэн анхаарч байна. Удахгүй ирэх оны төсөв хэлэлцэх гэж байна шүү дээ?

-Цалин хангамжийн асуудал бол яах аргагүй анхаарах сэдэв. Өнөөдөр багшийн үндсэн цалин 1.4 сая төгрөгөөс эхэлж байна. Үүн дээр нэмэгдэл авч 3.8 сая төгрөг авч байгаа 1000 гаруй багш байна. Орон нутагт, суманд очоод багшилбал 40 хувийн нэмэгдэлтэй байгаа. Улсын дунджаар нь аваад харвал ерөнхий боловсролын сургуулийн багш дунджаар 2.4 сая төгрөг, сургуулийн өмнөх боловсролын багш 2.3 сая төгрөгийн цалин авч байна. Гэхдээ багшийн цалинг үе шаттай нэмнэ. Бид багш нарын үйлдвэрчний эвлэлтэй ярилцаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-18 202.126.90.222

1 400 000 цалингийн 100% 1 400 000 нэмээд 2 800 000 эндээсээ шитгэл, татвар төлөхөөр багасна биз дээ яаж нэмэгдээд 3 800 000 болох вэ

Avatar

Нэргүй 2024-09-18 202.131.225.197

баахан хувийн сургуулийн диплом хуурамчаар авчихсан, ямар ч ажилд тэнцдэггүй нөхөд орж ирэх нь дээ. сургууль хамт олны дотоод уур амьсгал ч эвдэрнэ. багшийн мэргэжлийг үнэ цэнэгүй болгож байна. хүүхэд шуугисан их өргөөгөө хайрлаж, урмаар тэтгэгдэж явдаг ажил маань нэг л гэрэл гэгээгүй, гунигийн сүүдэр татуулчихлаа.

Avatar

Хотын иргэн 2024-09-18 202.131.249.106

Одоогийн нөхцөлд зөв шийдвэр байна. ЭЗ сайжирч цалин нэмнэ.

Avatar

Нэргүй 2024-09-18 176.64.14.13

Ene novshiig hen said bolgoson yum be bas l gar hol

Avatar

Нэргүй 2024-09-18 176.64.14.13

uneheer hudlaa shaaj hanahgui yumaa tm ondor tsalin avch bga bash bga yum uu bval sain l bn hulgaich nariin ah duu hamaatan sadand bj magadgui erguu harah tsaranii hujaa saidtai bhad iim l yum yarina yaj bolovstol hogjino doo arai l yumaa

Avatar

Нэргүй 2024-09-18 139.5.217.195

Хэ хэ бас л зүгээр ээлжит суудал мөрөөдөгчийн нэг байж янз нь энэ сайдаас сайн сайхан ажил үйл хүлээгээд хэрэггүй байх оо. Тийм цалин авдаг болсон байсан бол багшийн дутагдал гайгүй байх байсан биз бас цалин Чанартай баймаар юм нэг их тоо ярих юм

Avatar

Нэргүй 2024-09-18 158.59.146.28

erguu umbvv minee, bugdeeree 4sayaas deesh tdalin avch baij ene humuus chin ajildaa durtai irdeg bno biz dee, ajildaa durtain baina gedeg chin het baga tsalin avch booliin hudulmur erhelj bgaa ch ajildaa durtai baih yostoi gesen ug bish biz dee, ajil ni, orlogo ni ajildaa durtai baih neg huchin zuil bish yum uu

Avatar

Нэргүй 2024-09-18 59.153.113.39

ТҮК-ийхэн 3,5 сая цалин авч байгаа. үүнээс илүү л байх ёстой

Avatar

Нэргүй 2024-09-18 59.153.115.230

Худлаа ярихдаа болиод дахиад нэг цэцэрлэгт очоод хүүхдийн морь болоод үз дээ.Тэнд 3, 5 сая төгрөг авдаг багш байхгүй, ардын сургуулийн багш нар адил.

Avatar

Нэргүй 2024-09-18 103.212.116.208

хувийн сургуулийн багш нар уу

Avatar

Нэргүй 2024-09-18 49.0.158.190

3,8 сая төгрөгний цалин авч байгаа багш байгаа сайд судалгаагүй юм ярихгүй. Хуучнаар тусгай сургуулийн багш нар үндсэн цалин дээрээ 70-80 хувийн нэмэгдэл авдаг.

Avatar

Нэргүй 2024-09-18 49.0.158.190

Тусгай сургууль хувийн сургууль хоёр сайдын хэлж байгаа өндөр цалин авдаг шүү тэд бараг 70-80 хувийн нэмэгдэл авдаг түүнээс биш бүгд бишээ.

Avatar

zochin 2024-09-18 202.9.40.160

1,2, 4, 5 дахь асуудлыг бол дэмжижи бна . багш биш хүнийг 45 хоногийн курсээр багш болгоно гэдэг бол бүтэхгүй шийдвэр Хүн ирж ажиллах ч үгүй .

Avatar

эрхэм 2024-09-18 103.212.117.100

үнэхээр багш нар 2.4 САЯ төгрөгийн цалинтай бол даварсан юм…..одоо чанар нэх………..9-р анги 12-р анги төгсөгчидөөсөө ич энэ өагш нор……

Avatar

Зочин 2024-09-18 59.153.112.55

чанарт нийцсэн цалинг өгч байя

Avatar

Зочин 2024-09-18 59.153.112.55

чөнарт нийцсэн цалинг өгч байя саадах

Avatar

Нэргүй 2024-09-18 202.55.188.124

Ийм доожоогүй хүнээр боловсролыг удирдуулдаг нь тэнэг хэрэг болжээ.Бусдын хэл гэсэныг хэлж л яваа байлгүй дээ чааваас Хамгийн өндөр зэрэгтэй зөвлөх багш 1сая 300 л авдаг шд.

Avatar

Zochin 2024-09-18 122.201.31.41

Za bolioroi,dadlagchigchbagsh CH geh shig ,ter huvi ,huvsglii. Surguliin dadlagchnariin yos zui bga bdl huvtsaslaltig harchaach,bagsh nariinhigch.adil yumnud bailaach huhduudee hogchin shig tsaraitai huvtsaslalttaibyumnudaar hichel zaalgmarguil bn.erni hichel zaaj bgani heduu shalgaach bagsh CH dadlagchigch tsag nohtsooj bga,etseg ehch hudlaa hichel gehees dahin dahin neg hicheelee davtaj bgag yarihguini busad surah tsagtaa sursnig doromjilj bga bfl shu,

Avatar

Нэргүй 2024-09-18 203.217.139.240

ээ мэдэхгүй. Дандаа худлаа ярих юм даа.

Avatar

Нэргүй 2024-09-18 203.91.115.47

хаанахын хэн бэ? Соронзон авгай, а******н нөхөр Лүндэндорж хоёр уу? худлаа ярих аа боль, үнэн юм бол аль сургуульд байна хэлчих. чадахгүй байж

Avatar

Нэргүй 2024-09-18 202.21.109.1

Уржнан билүү багшилж байсан, гэхдээ багшлах эрхгүй баахан хүн зэрэг халсан. тэр дундаас жинхэнэ багшлах чадвартай хүмүүс байсан л байж таараа. тэр дундаас сонгоод багш болгочиж болдоггүй юмуу гэхэд барьж идүүлэнгээ л алдсан. гэхдээ үнэндээ зөв л байсан байна ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж