Н.Учрал: "ЭТТ" компанийг олон улсын менежментээр удирдуулна

Н.Учрал: "ЭТТ" компанийг олон улсын менежментээр удирдуулна

Н.Учрал: "ЭТТ" компанийг олон улсын менежментээр удирдуулна

Засгийн газрын өнөөдрийн /2024.09.18/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.УЧРАЛ:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын зүгээс тодорхой чиглэл өгсөн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 реформын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, мөн олон улсын компаниудын зөвлөх үйлчилгээг авах, УИХ-д Төрийн өмчийн болон орон нутгийн өмчит компаниудын хуулиудыг шинэчлэхээр шийдвэрлэлээ.

Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнгөрсөн УИХ-ын чуулганаар батлагдсан. Уг хуулийн хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийг олон нийтэд нээлттэй компани болгоно. Мөн 3.4 сая иргэн эзэмшдэг тус компанийн 27 хувийн хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлнэ.

"Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн нийт хувьцааны 27 хувийг иргэд эзэмшдэг. Гэхдээ энгийн хувьцаа биш учраас иргэд хувьцаагаа худалдаж, арилжаалж чаддаггүй. Мөн хөрөнгийн зах зээл дээр нээлттэй компани болж чадаагүй учраас засаглал нь сайжирч чаддаггүй. "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанид улс төрийн нөлөөлөл байсаар байгааг иргэд төдийгүй тухайн компанид ажилладаг хүмүүс ч хэлж байна. Тиймээс хугацаатай үүргийг өгч, "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргана. Ингэснээр засаглалыг сайжруулна гэж зорьж байна. Дээрээс нь хараат болон хараат бус гишүүд жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой. Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу төрийн өмчийн компаниуд цалин хөлс, үйл ажиллагааны урамшуулал зэрэг бүх мэдээллийг ил тод болгох ёстой. Гэтэл тус  компанийн мэдээлэл нээлттэй бус байгааг "Эрдэнэс Тавантолгой"-н бус гишүүд, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс шүүмжилдэг.

Тиймээс "Эрдэнэс Тавантолгой" компанийг нээлттэй болгох, мөн сонгон шалгаруулалт нээлттэй зарлаж, олон улсын менежментийн компаниар удирдуулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн.

 Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр гарсан 100 хоногийн албан даалгаврын хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанид олон улсын тендер зарлаж, гадаадын менежментээр удирдуулах бодлогыг тавьж ажиллана. Мөн "Эрдэнэс Монгол" нэгдлийн дэргэд байгаа компаниудыг бид үе шаттайгаар нээлттэй компани болгох ажлыг шат дараатай зохион байгуулна.

Өнөөдрийн хуралдаанаар цаасгүй Засгийн газар гэсэн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулсан. Төрд нийтдээ 15 янзын мэдээлэл солилцооны систем ажилладаг байсныг нэг жилийн хугацаанд дундын DOCX системийг ажиллуулж, аймаг, сум, яамдууд хоорондоо мэдээлэл солилцох ажлын бэлтгэлийг бүрэн хангуулсан. Ингээд энэ системийн бэлтгэлийг өнгөрсөн долоо хоногт туршиж, өнөөдрөөс Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ирж байгаа албан бичгүүдийг цахимаар тоон гарын үсгээр баталгаажуулж авах шийдвэр гаргаж байна. Үүний үр дүнд жилд 15 яам дээр гарч байгаа цаасны 1.4 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэнэ.

Сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Орон нутгаас албан бичиг шуудангаар хүргүүллээ гэхэд цаг хугацаа маш их алддаг байсан. Харин одоо ийм асуудал үүсэхгүй гэсэн үг үү?

-Засгийн газрын хуралдаанд нэг асуудлыг хэлэлцүүлэх гэж 55 алхмыг дамждаг. Нийт 12 цаг 32 минут зарцуулдаг гэсэн тооцоо судалгаа гарсан. Жишээ нь, төсвийн 5527 байгууллагын 35 хувь нь өнөөдөр цахим системээр мэдээлэл, албан бичгээ солилцож байна. 65 хувь нь цаасаар мэдээллээ шидэлцэж байна. Тэгэхээр эндээс юу гэж ойлгох вэ гэхээр 15 янзын дотоодын систем байдаг. Сангийн яам, гааль, татвар цахимаар мэдээллээ солилцож л байгаа. Гэтэл Сангийн яам бичгээ нийслэл рүү явуулах гэхээр тухайн дотоод системээр нь явдаггүй. Үүнийг л дундын системээр зохицуулж өгч байгаа.

-"Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанид улс төрийн ямар нөлөөлөл байна вэ. Нээлттэй болгосноор энэ нөлөөлөл дахин гарах эрсдэлтэй юу? 

-Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагуудаас хүртэл улс төрийн нөлөөллийг бууруулахад анхаарал хандуулж, засаглалын шинэ тогтолцоог бий болгооч ээ гэдэг шаардлагуудыг Засгийн газарт удаа дараа гаргаж байсан юм билээ. Тэгэхээр өнөөдөр бид бусад төрийн өмчит компаниудыг бодвол харьцангуй олон хувьцаа эзэмшигчтэй "Эрдэнэс Тавантолгой"  компанийг эхлээд менежментийн шинэчлэлтэд оруулах нь зүйтэй гэж үзсэн. 3.4 сая хувьцаа эзэмшигчтэй төрийн өмчит компани байхгүй. Гэтэл хувьцаа эзэмшигчид байсаар байтал нээлттэй компани гэж тухайн компанийг тооцдоггүй. Хувьцаа эзэмшигчдийн саналыг сонсохгүйгээр шийдвэр гаргадаг. Тэгэхээр нээлттэй болгох нь зөв. Албан ёсоор хөрөнгийн биржид оруулчихвал хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр шийдвэр гаргаж чадахгүй гэсэн үг. Ингэж байж улс төрөөс ангид, ашигтай үйл ажиллагаатай компани болж чадна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-18 202.126.89.208

Эргүү малаа Уурхай удирдах амархан.Идэж уухаа зогсоогоод орсон орлогоо үйлдвэрт зарцуулж сураач айлын балай тэнэг эрх хүүхэд дээр нь луйварчин

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.160.77

Өөрөө чадахгүй байж бусдаас харамлан хардах сэрдэх нь адгийн тэнэгийн араншин!!! Манай мэнэжерүүд төрийн өмчийг хулгайлаад болж өгөхгүй байгаа учраас л аргаа ядаад ингэж байна шүү дээ!! Гэтэл дор зарим хүн бид өөрсдөө чадна, гадныханд бүү өг г.м. хий хөөсөрсөн юм бичжээ!!! 40 тэрбум төгрөгийн нүүрс хулгайлчихаад байгаа нь чадаж байгаа хэрэг үү????

Avatar

иргэн 2024-09-18 59.153.114.20

Бид төр засгаа муулж хэмлэнэ. Төрд гарсан зарим нөхдүүд улс орны ирээдүйг бодохгүй өнөөдрийн ашиг хонжоог бодно. Өөрөөр сэтгэх чадваргүй хүмүүсийг төрийн толгойд гаргасаны балаг. Хэн нэг Монгол хүн авбал бусад нь боож үхэж босож явах учир гадныханд өгөхөөр шийдэв бололтой. Эв нэгдэлгүй үед зөвч юм шиг.

Avatar

Зочин 2024-09-18 76.220.74.140

Гадныханд өгсөн түрүүчийн уул уурхайнууд монгол улсад ямар үр ашигтай байгаа билээ

Avatar

Нэргүй 2024-09-18 202.21.100.210

Цахилгаан станц яасан бэ. 1 юм яриад таг дахиад 1 яриад л,,,,,,,

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.188.212

Идэж уусан хулгай луйвраа төөрүүлэхийн тулд гадныханд хувьчилдаг.

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.188.212

Төрд 3-ын 3 улс төрийн нам нь засаглаад үндэсний том компаниа удирдаж чадахгүй гадныханд бэлэглэх гэж байгаа юм биз дээ. Дангаараа засаглаад ч чадахгүй, давхраараа засаглаад ч чадахгүй. ОТ-д чадуулсан нь багадаагүй байлтай. Өмчөө өөрөө удирдах нь зүйтэй, чадахгүй бол хүний нохойд идүүлэхээр өөрийн нохойд идүүл.

Avatar

1072 эзэн 2024-09-18 203.98.77.73

зөв. эрх ашигуул хумигдана.

Avatar

Нэргүй 2024-09-18 202.126.90.250

хажууд нь бга жижиг 5 толгойн хувцаа 32к хүрсэн. Том таван толгой хажууд бол үртэс нь. тиймээс эргэлтэд оруулаад бирж дээр чөлөөтэй арилжаалах эрх үүсвэл 320к бол чөлөөтэй хүрэх бх.

Avatar

Зочин 2024-09-18 103.57.95.39

Ээш чааваас улс өөрийн үндэсний компаниа удирдах чадваргүй байна гэж үү. Даанч дээ компани удирдаж чадах боловсон хүчин, хүний нөөцгүй улс байж таарахгүй.
Ичмээр юм болж байна даа

Avatar

Нэргүй 2024-09-18 85.203.15.4

company udirdahad zuvhun bolovson huchin, hunii nuuts hangaltgui. kompaniin zasaglal, philosophy gej baidag. uuniig togtoohod tuvugtei, tsag hugatsaa shaarddag. tuunii prond Belen zagvariig oruulj ireh n iluu hurdan ashigtai baidag. uuniig managementiin bag irj hiideg. negent togtson bol daraah n uuruu uuriiguu avch yavah chadvartai boldog

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.180.121

Гадаадын хүн сарын 10000 ам. доллараас багагүй цалин авах болно. Хайран мөнгийг гадаадын нэг сэтгэцийн өвчтэй хүнд өгч байснаас ард иргэддээ өгсөн нь дээр.

Avatar

Нэргүй 2024-09-18 59.153.113.192

Наадах чинь зөв

Avatar

Нэргүй 2024-09-18 103.57.92.159

Хувьцааг эргэлтэнд орууоах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-09-18 202.55.188.122

олон жил хэрэггүй байлаа одоо хөдлөхгүй хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-09-18 202.55.188.122

зөвөө хувьцаагаа эргэлтэд оруулж амилуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.160.61

Олон улсыг мэнэжментийн багаар удирдуулах нь маш зөв!!! Манайхан ямар ч шударга хүн захирлаар томилоод нэмэргүй, усанд хийсэн давс шиг уусаад алга болно!!!

Avatar

Зочин 2024-09-18 122.201.19.61

хар хятадад зарах бодлого явах гээд янцгааж байна хар данжаад долоосон сэг хэдэн жилийн емне далд орчихгvй Монгол оронд битгий гай болоорой ацаа зайлаарай чи луухаан долоосон л***р минь

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.160.61

Чи луухааны үйлдвэрлэсэн бандага өмсчихөөд луухаанаа муулаад байгаарай!!

Avatar

Нэргүй 2024-09-18 103.212.116.208

1072 хувьцааны эзэд саналын эрхтэй байх уу

Avatar

Нэргүй 2024-09-18 85.203.15.4

tuluulun damjuulah mayagaar yavnadaa. udirdah zuvluld tuluululuu oruulj bolno gesen ug

Avatar

Zochin 2024-09-18 213.200.203.18

Нээлттэй болгож байгааг бодоход улстөрчид маань цадсан юм байхдаа

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.186.9

хужаад л өгнө

Avatar

212121121 2024-09-18 202.131.225.242

Нүүрсний хулгайчид зүүгээр өөрсдөө хулгай хийхгүй байвал наад компани чинь асуудалгүй зүгээр ажиллаж байгаа компани шүү. Хэдэн халтар намчин нүүрсчид угжны хурга шиг хошуугаа шаагаад дайраад байдгаас биш. Тэгээд ярьдаг нь ОУ ын менежмент гэж шаана тэр нь ч ялгаагүй бүр бүлэг ордоор нь компаниар нь хулгайлах тактик л байхгүй юу пиздаагууд. ЭТТ ХК дуусчээ нүүрсчид бүрмөсөн ОУ ын менежмент нэрийн дор компаниар нь хулгайлахаар шийдэж.

Avatar

Нэргүй 2024-09-18 59.153.113.230

Гулгайлж ханана гэж байх уу

Avatar

САЙН БОДОЖ БАЖ ХӨДӨЛ 2024-09-18 103.111.68.3

НЭЛЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО ГЭДЭГ ЮУ Л БОЛ ДОО МЭДЭЭЖ ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ХУВЬЦАА НЬ ЗАРАГДВАЛ ХЭДЭН БАНКУУД ТУХАЙЛБАЛ ХХБ.ГОДОМТ ХААН.ХАС ГЭЭД Л ХЭДЭН БАНКУУДАД ХУВЬЦАА ТӨВЛӨРЧ БАС ТААШГҮЙ ЮМ БОЛНО ДОО.ӨНӨӨДРИЙН БАЙДЛААРАА Л БАЙВАЛ АМАР БИШ ҮҮ.ЭХЛЭЭД ЗАСАГЛАЛДАА АНХААР, ТЭГЭЭД НИЙТИЙН БОЛГОНО ГЭДГЭЭ ДАРАА НЬ ЯРЬ

Avatar

зочин 2024-09-18 202.131.225.242

Маш зөв. Удирдлагудыг сонгон шалгаруулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-09-18 103.57.93.55

archaagui hog

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.184.71

Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий инженер Батмөнх удам дараа хулгайн асуудалд орооцолдлоо…Зайлуулдаггүй ээ ' их л том ар талтай амьтан бнда

Avatar

Xkxxnxndn 2024-09-18 202.9.40.143

Эрдэнэт үйлдвэрийг оросын тал ягаад хаяаад явав!!!! Ягаад ашиггүй ажиллав.
Эрдэнэт үйлдврийн захирлаар ажилласн адгтйн. Хог шаар хог шааруудыг ажилд авч хулгай хийгээд ажиллах боломжгүй болохорр оросууд аргаа ядаад хаяаад явсан. Эрдэнэтыг 30 40 жил хулгайлаа шд хулгайлж цөлмөсн.

Avatar

Чёдччдл 2024-09-18 202.9.40.143

Төрийн өмчит компаниудыг хувьцаат болгож болохгүй адгийн шаарууд үнэгүйдүүлж авдагийма сүүлдэ хэдхэн хог шаарууд туйлж завшидаг больж үз ялангуяа уул уурхайн ашигт малтмалыг төрийн мэдэл ажилуулж ашиг-с нийт мард иргэд хувиарлаад явсн зөв.
Харин эрдэнээт үйлдвэр шиг ажилуулж болохгүй эрлэнэт үйлдвэрт адрийн шааруудийг ажилд авч ажилд орсон хог шаарууд нь хулгайлж дуусгасан

Avatar

Иргэн 2024-09-18 66.181.189.191

УЧРАЛАА НААД НЭГ ЮМАА 5 ЖИЛ ЯРЬЛАА ОДОО ДУУСГАХ БОЛООГҮЙ ЮУ НИЙТ 12 ЖИЛ ЯРИХУУ ТА НАР ЯМАРЧ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЛГҮЙ 8 ЖИЛ БОЛСОН АРД ОЛОН МАРТААГҮЙ

Avatar

Нэргүй 2024-09-18 202.70.43.104

зөв зөв. нээлттэй компани болох ёстой. менежментийг нь мөн хувийн хэвшил эсвэл гадаас ирсэн экспертүүдээр хийлгэх ёстой. тэгж байж шахаа хийдэг давуу байдал бий болгодог асуудал цэгцрэнэ

Avatar

Өөөл 2024-09-18 202.9.40.143

Зүгээр л адгийн шааруудийг ажилуулддгүй болгоход болоо шдэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж