Сэрэмжлүүлэг: Өнөө шөнө холын замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Сэрэмжлүүлэг: Өнөө шөнө холын замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Сэрэмжлүүлэг: Өнөө шөнө холын замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байна. Өнөө шөнө буюу 18-19-нд шилжих шөнө Завхан, Архангай, Хөвсгөлийн урд хэсэг, Булганы урд хэсэг, Өвөрхангайн хойд хэсгээр нойтон цас орж, 19-20-ны өдрүүдэд говийн нутгаар бороо орохыг анхаарууллаа. Иймд хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрд нь авч хальтиргаа, гулгаанаас болгоомжлохыг сэрэмжлүүлж байна.

Тэр дундаа тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэх тул өнөө шөнө холын замд зорчихгүй байхыг зөвлөлөө.

Маргааш төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 19-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 18-наас ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө цочир хүйтэрч 0…-5 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +17…+22 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +12…+17 градус дулаан байна. 21-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна.

ЭНЭ САРЫН ДУНД ҮЕД ИХЭНХ НУТГААР ЦОЧИР ХҮЙТЭРЧ, САРЫН СҮҮЛЭЭР ДУЛААРНА

Баруун аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан, хур тунадас Завханы ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим үед түр зуур 12–18 м/с хүрч ширүүснэ.

Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур ОЖД–ийн орчим, харин Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр ОЖД-аас дулаан, хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу орно. Хөвсгөлийн уулсаар хур тунадас орж, агаарын температур сэрүүсч, газар тариалан бүхий нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй. Сарын хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С–аар хүйтэн байх бол бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас 1-3°С-аар дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй. Сарын хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар хур тунадас орж, салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим үед түр зуур 12–18 м/с хүрч ширүүснэ. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн байх бол бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас 1-3°С-аар дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй. Хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим үед түр зуур 12–18 м/с хүрч ширүүснэ. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунжийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна.

Энэ сарын эхээр ихэнх нутгаар дулаан байсан бол дунд хэсэгт зарим нутгаар хүйтэрч, сарын сүүл үед нийт нутгаар хүйтний эрч сулрах нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-09-18 192.82.66.47

улаанбаатар хаачив

Avatar

иргэн 2024-09-18 66.181.189.180

хардаа,,,,,ингээд л Улаанбаатарын цаг агаарын мэдээ байдаггүйм ш дээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж