Парисын паралимпоос Монголын баг тамирчид нэг алт, гурван мөнгөн медаль хүртэж, бахдам амжилтыг үзүүлсэн. Гэвч сайны хажуугаар саар зүйл тохиосон аж. Тодруулбал, пара жүдо бөхийн төрөлд өрсөлдөх байсан Б.Баттөгс нь паралимп эхлэхээс өмнө допингийн шинжилгээнд бүдэрсэн ч наадамд барилдахаар Парис хотыг зорьсон гэнэ. Улмаар түүнийг бэртлийн улмаас барилдах боломжгүй болсон гэж албаныхан мэдээлсэн. Гэвч үнэн хэрэгтээ допингийн шинжилгээнд бүдэрсэн учир барилдаагүйг мэдэгдлээ. Үүгээр ч зогсохгүй түүнийг тамирчдын хотхоноос гаргаж, ноцтой зөрчлийг арилгасан гэв.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын мэдэгдэлд "Парис-2024 олимпод оролцох эрх авсан бүх тамирчдаас допингийн шинжилгээг 1-3 удаа авч Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторид илгээн шинжлүүлсэн.
Нэргүй 2024-09-18 103.57.92.244
ичиж үхлээ бүгд дибль юм биш үү