Хятад руу дохио дамжуулах магадлалтай камеруудыг буулгав

Хятад руу дохио дамжуулах магадлалтай камеруудыг буулгав

Хятад руу дохио дамжуулах магадлалтай камеруудыг буулгав

Өмнөд Солонгосын арми цэргийн бааз орчмын 1300 гаруй хяналтын камерыг буулгажээ. Эдгээр камерыг Хятад руу дохио дамжуулахад ашиглах боломжтой гэдгийг олж мэдсэнийхээ дараа ийм шийдвэр гаргасан байна. Нэрээ нууцалсан албан тушаалтны мэдэгдсэнээр Өмнөд Солонгосын нэгэн компаниас нийлүүлсэн камерууд нь Хятадын тодорхой серверт холбогдож, бичигдсэн бичлэгийг дамжуулах чадвартай болох нь тогтоогдсон аж. Тус улсын тагнуулын агентлагууд өнгөрсөн долдугаар сард цэргийн техник хэрэгсэлд шалгалт хийх явцдаа камерууд хятад гаралтай болохыг олж илрүүлсэн байна.

Зарим камер нь Хойд Солонгостой хиллэдэг хилийн ойролцоо байсан. Оронд нь сургалтын бааз, хашаа орчимд байгаа камеруудад анхаарлаа хандуулжээ. Одоогоор ямар ч мэдээлэл алдагдаагүй гэж эх сурвалж мэдээлэв.

Одоогоор 100 орчим камерыг дотооддоо үйлдвэрлэсэн төхөөрөмжөөр солиод байна.

Хятадад үйлдвэрлэсэн ажиглалтын төхөөрөмжүүд нь аюулгүй байдлын баталгаа сул, цаашлаад Хятадын төртэй холбоотой байж магадгүй гэх болгоомжлол барууны олон оронд гараад буй. Тухайлбал, уйгурчуудын эрхийг зөрчсөн хэрэгтэй холбогдуулан АНУ 2019 онд Хятадын "Dahua" болон "Hikvision" компаниудыг хар жагсаалтад оруулсан. Үүнээс хойш нэмэлтээр долоон компанийг хоригт оруулжээ. Их Британи ч бас засгийн газрын чухал объектуудад "Hikvision" камер оруулахыг хориглосон. Мөн Австрали улс өнгөрсөн оны хоёрдугаар сард засгийн газрынхаа байрнуудаас "Hikvision", "Dahua"-ийн олон 100 бүтээгдэхүүнийг буулгажээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХөөрхөнХөөрхөн
7
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-18 202.131.225.197

айдас хүйдэс

Avatar

Нэргүй 2024-09-18 202.126.90.145

hujaa site trolluudtaigaa bayarlaad shaagildaj bnuu

Avatar

Zochin 2024-09-18 103.212.119.52

Umhii novshiin hujaa nar busadtaigaa evtei nairtai amidrah yamar ch chadvargui, dandaa hunii yumand shunaj olontoj yavdag umhii novshnuud.

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.161.103

Манайд суулгасан камерууд 100 % дамжуулж буй байхдаа. Бүх юм урд нээлттэй, Бүгдийг хянаж байхыг үгүйсгэхгүй юм өайна.

Avatar

Долгор 2024-09-18 59.153.87.20

Энэ камерууд гэр хороололын шон болгон дээр саяхан суулгасан хажуугаар нь явах болгонд хятадаар ярих юм ямар учиртай юм бэ? Энэнд хяналт тавьдаг газар бна уу?

Avatar

Аялал жуулчлал 2024-09-18 103.57.94.50

CCTV ,камерууд хотоор дүүрэн

Avatar

Нэргүй 2024-09-18 103.212.116.208

за тээр харав уу манайх солонгост үйлдвэрлэсэн камер авах хэрэгтэй харин ногоон автобус шиг хулхидаж магадгүй шүү

Avatar

Нэргүй 2024-09-18 202.126.90.182

эргүү мал бэ, тэр чинь ялгаагүй Со руу тэд нь цааш Америк руу дамжуулна

Avatar

Иргэн 2024-09-18 66.181.180.230

Мөхөж буй Монгол улсад нууц юм гэж байхгүй

Avatar

Зочин Х 2024-09-18 103.57.92.167

Яахаараа мөхдөг юм улам хөгжинө солиороод байгаач гөдны туршуул өлөнгүүд ЮМУУ хаашаа юм Тусгаар Улсыг яаж хэлж чадаж байна!!!!! Чи юу хийж гийгүүлсэн юм Малаа???!!!!! Ийм юмнуудийг Шалгаач!!!!!

Avatar

Нэргүй 2024-09-18 103.41.93.137

Гар утас ялгаагүй Хятадад мэдээлэл дамжуулдаг болохыг АНУ, Канад тогтоож төрийн албан хаагчдад хятад утас хэрэглэхийг хориглосон

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.188.206

Манайх хаа сайгүй нуль хятад камер ш дээ. ЗГ-ын ордонд ч бгаа.

Avatar

Нэргүй 2024-09-18 103.57.92.175

ugaasaa tohooromjuud ni tiim shdee

Avatar

Нэргүй 2024-09-18 139.5.218.104

манайх бол ийм юм бодож ч чадахгүй, өчүүхэн амьтад шүү

Avatar

Зочин 2024-09-18 103.168.34.44

бид нар ч гэсэн сэрэх цаг нь болчихож!!!😔

Avatar

Нэргүй 2024-09-18 139.5.217.105

Айлынхан ийм айхтар тэгэхэд бид ямар ч санаа байхгүй зүгээр л урд компаниудтай хамтарсан нэрээр тэдний эрхшээлд орсоор

Avatar

иргэн 2024-09-18 66.181.189.180

Манайх ч гэсэн Хятад камеруудыг буулгах хэрэгтэй,

Avatar

Нэргүй 2024-09-18 203.169.50.253

манайх Хятадаас дараа татаж хардийшд

Avatar

Нэргүй 2024-09-18 98.193.13.144

cloud server -ni chained baidag bish bil uu? he he

Avatar

Нэргүй 2024-09-18 202.131.225.197

монголоор харилц даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж