Компанийн техник руу буудсан этгээд зугтжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Компанийн техник руу буудсан этгээд зугтжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд буудалцаан болсон хэрэг өчигдөр гарсан талаар бид мэдээлсэн билээ. Энэ хэргийн талаар нэмэлт мэдээлэл авахаар бид Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга, Б.Цээпилдоржтой холбогдлоо.

-Танай суманд буудалцаан болсон гэсэн мэдээллийг тодруулах гэсэн юм. Яг хэзээ яагаад ийм үйл явдал болов?

-Их сүр дуулиантай юм болоогүй. Энэ сарын 2-ны  өдрийн 07 цагийн үед “Пураам” алтны компанийн   текник руу том оврын буугаар буудсан хэрэг гарсан юм.

-Компанийн үйл ажиллагааг эсэргүүцсэн хүмүүс буу ашиглаж, халдсан гэж ойлгож болох уу?

-Ашиглалтын лицензээ аваад  зургаан сар болж байгаа ч одоогоор үйл ажиллагаа явуулж эхлээгүй бэлтгэл ажилдаа ороод байж байсан юм.  Би өнгөрсөн долдугаар  сарын 20-нд тус компанийн  үйл ажиллагааг шалгахад хэвийн байсан.  Хэдэн хүн, ямар учраас буу хэрэглэн, ийм үйлдэл гаргасан нь тодорхойгүй байгаа болохоор нэмэлт мэдээлэл өгөх боломж муу байна.

-Буудалцаан болсноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Цагдаагийнхан хэн буудсаныг тогтоож, хэрэгтнийг олж илрүүлэхээр ямар бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бол?

-Хэрэг өчигдөр 07 цагийн үед гарсан. Харин Сэлэнгэ аймгийн төвөөс арав, манай сумын 30 гаруй цагдаа энэ өдрийн найман цагаас эхлэн эрэлд гарч, гэмт хэрэгтнийг хайж байна. Одоогоор олоогүй л байна.

-Сэжиглэж байгаа хүн бий юу?

-“Нинжа” нарыг болов уу гэж цагдаагийнхан таамаглаж байна. Учир нь тус алтны компанийн ойролцоох хөндийд “нинжа” нар алт ухдаг юм.  Намайг долдугаар сард очиход 10-аад нинжа  байсан.

Б.Анхаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж