З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн хурал дахин хойшлов

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн хурал дахин хойшлов

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн хурал дахин хойшлов

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаан энэ оны гуравдугаар сард болж, шийдвэрээ танилцуулсан. Тухайн үед Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.

Тэгвэл уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2024.09.18/ болж, есдүгээр сарын 25-ны өдрийн 08:30 цаг хүртэл хойшилсон байна.

Шүүгдэгч З.Энхболдын хоёр өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан давхацсан тул хойшлуулж өгөх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ. Өмнө нь тэдэнд холбогдох хэргийн анхан шатны хурал хэд хэдэн удаа хойшилж байсан бол энэ удаад давж заалдах хурал мөн хойшиллоо.

Эргэн сануулахад, өнгөрсөн гуравдугаар сард шүүх бүрэлдэхүүн З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оноох үеэр шүүгдэгч З.Энхболдын зүгээс давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ илэрхийлсэн. Тэрбээр "Зам, тээврийн сайд асан Б.Энх-Амгалангийн 2019 оны хоёр тушаалыг гаргахад намайг хатгасан гэж буруутгасан. Бид хоёр өмнө нь уулзаж, утсаар ярилцаж байгаагүй.

Хатгана гэдгийг бодит үйлдлээр тогтоолгүйгээр бүлэглэлийн даалгавраар ял өгсөнд маш их харамсч байна. Намайг "Страто" компанитай ямар ч хамааралгүй гэдгийг прокурор тогтоосон.

Хэн нэгэн компанид хамаатан нь ажиллаж байвал тэр компанитай хамаатуулж ялладаг анхны тохиолдол болж байна. Энэ гүтгэлэг анх 2015 оны дөрөвдүгээр сарын 6-нд "Эрдэнэс тавантолгой" ХХК-ийг "MCS" болон "Шинхуа" компанид өгөөгүй нь төлөөх зохиомол гүтгэлэг. Үүгээр ял өгч байгаа бол дараагийн шатны шүүх зөв шийдвэр гаргах ёстой" гэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-18 202.72.245.121

Энэ Б. Энх-Амгалан гэж нахалный заваан чадваргүй хүнээр төрийн сайд тавьсан явдал маш буруу байсан. Юу ч хийж чадахгүй, хов жив, өөрийгөө дөвийлгөх пи ар л их хийсэн. Энэ муу нусакынхаа хажууд ч З.Энхболд бол төрийн албаар мэргэшсэн мэргэжлийн удирдах хүн шүү. Энхамгалан нь хөлдөө чирэх гэж дайрч дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж