Монгол Улсын иргэн Х.Бат-Ялалт өнөөдөр //2024.09.18/ УИХ-ын дарга асан З.Энхболдыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа.
Тэрбээр "З.Энхболд 2024 оны зургадугаар сарын 10-ны өдөр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нэвтрүүлэгт орж байхдаа гэмт хэргийн шинжтэй ноцтой зүйлүүдийг ярьсан. УИХ-д тангараг өргөсөн хүмүүс авлига, албан тушаалын хэрэгт холбогдчихоод ямар ч ял шийтгэлгүй өнгөрч болдог юм уу гэсэн асуудлыг тавьж байна. Мөн З.Энхболд гэдэг хүнийг шалгуулах гээд байгаа бас нэг үндэслэл нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг 2015 онд баталсан. Энэ хууль бол маш хортой. Нуусан хөрөнгийг нэг удаа мэдүүлээд тэгээд эрүүгийн хэрэг, гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй, мэдээ мэдээлэл нотлох баримтаар ашиглаж болохгүй гэж баталсан. Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгийг хамгаалах хуулийг баталсан хүн. Үүнийг яагаад хууль хяналтын байгууллага шалгахгүй байна вэ гэдэг шаардлагыг тавьж байна.
Мөн З.Энхболдыг эх орноосоо урваж, өргөсөн тангаргаасаа няцаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн.
Түүний үйлдсэн этгээдүүдийн гэмт үйлдлийг нэг бүрчлэн шалгаж өгөхийг хүсч байна. Мөн Монгол Улсад хэр хэмжээний хор хохирол учруулсан болохыг тогтоож зохих хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг шаардаж АТГ-т шалгуулах хүсэлт гаргаж байна. Үүнийг битгий улс төржүүлээрэй" гэв.
3,548.92






















































Холбоотой мэдээ