Төрийн албаны зөвлөлөөс өнөөдөр /2024.09.18/ яамдуудад хийсэн хяналт шалгалтын талаар танилцууллаа.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.БААТАРСАЙХАН хэлэхдээ "Олон улсын жишгээр төрийн албанд хүн ажилд авахдаа харилцаа хандлага, зан үйлээр нь авдаг. Ингэхдээ ярилцлага, туршлага хоёр дээр нь тулгуурладаг. Монголын хууль тогтоох байгууллага, Засгийн газар, ард иргэд юу хэлдэг вэ? гэхээр олон улсын жишгээр төрийн албан хаагчийн шалгалтаа аваач гэдэг. Тиймээс төрийн албаны шалгалтын ярилцлагын шат илүү оноотой болсон. Төрийн байгууллага өөрийн чадавхаа бэхжүүлэхийн тулд чадвартай хүн л ажилд авах ёстой. Тийм учраас удирдах албан тушаалтны хувьд ярилцлагын шатны шалгаруулалт нийт онооны 60 хувийг эзэлдэг. Үлдсэн 40 хувь нь сорил, тест.
Харин нөөц бүрдүүлж байгаа шалгалтын хувьд мэргэжил, туршлага шаардахгүй. Тэгэхээр энэ шалгалтад сургууль дөнгөж төгсч байгаа залуус ихээр бүртгүүлдэг.
Дараа нь ажлын байр зарлагдахаар туслах түшмэл, дэс түшмэлээс бусад нь ажилласан жил заасан байгаа. Залуу боловсон хүчнүүд төрийн албан хаагчийн удирдах шат руу явах боломж тэгэхээр хомс. Монголын төрийн албанд нэг биш 32 шүдний өвчин бий. Шалгалтын хувьд ч төрийн албан хаагчдын чадавхын хувьд ч сайжруулаад явж байгаа" гэв.
COVID-19-ИЙН ҮЕД ХУУЛЬ ЗӨРЧСӨН ОЛОН ТОМИЛГОО ХИЙСЭН
Төрийн албаны зөвлөлд Covid-19 цар тахлаар далимдуулж хийсэн хууль бус томилгооны зөрчлийн талаарх гомдол багагүй ирдэг аж. ТАЗ-өөс өгч байгаа мэдээллээр цар тахлын үед зөвлөмж гаргаж, томилгоотой холбоотой онцгой байдал, хилийн хяналт, эрүүл мэндийн нарийн мэргэжлийн чиг үүрэгт ажиллах хүч хомсдолтой байгаа учир Төрийн албаны тухай хуульд заасан тусгай чиг үүргийг хангаж байгаа хүмүүсийг ажиллуулах чиглэл өгсөн. Энэ дунд хууль зөрчих үйлдэл гарсан. Үүний мөрөөр ТАЗ 1202 байгууллагын 20596 хүнийг шалгасан. Эндээс зөрчилтэй томилгоо 2376 илэрсэн.
Төрийн албаны тухай хуульд эрх бүхий албан хаагчдад зөрчлийг арилгах сануулах хугацаа өгдөг. Энэ боломжийн дагуу бид байгууллагуудад үүрэг өгч, 1624-ыг өөрсдөө арилгасан.
Өөрөөр хэлбэл мэргэжлээ эзэмшсэн шалгалтаа өгөөгүй байсан 1624 хүн шалгалтаа өгч ажилдаа томилогдсон. Бусад томилгоотой холбоотой зөрчлүүдийг хуулийн дагуу шийдвэрлэж байна.
Нэргүй 2024-09-18 59.153.114.26
урьд СОЦ бүтээн багуулалтанд оролцож явсан залуус инээлдсэн, хөгжилдсөн, найрсаг, тусархаг хүмүүс байдаг байсан сан!
Одооны хүмүүс ажил дээрээ, тэр тусмаа төрийн алабныхан! дугарч ядсан, хөмсгөө зангидсан, хушуу нь хумайж доошоо хараж, нүд нь буландсан, хялалзсан хүмүүс байх юм даа! Улс төр, нам, шунал, албан тушаал хүмүүсийг эрс өөрчөлдөг юм байна!
Зочин 2024-09-18 66.181.177.72
Энэ Баатарсайхан гэдэг нөхөр дорвойчихоод сандал дээрээ их удаж байна даа. Төрийн албаны шалгалт үнэхээр хуурамч явагддаг байсан.
Зочин 2024-09-18 59.153.115.87
Төрийн байгууллагын дарга нар чинь улстөрчид тэдний найз нөхөд голдуу мэргэжлийн бус хүмүүс байдаг.Тийм хүмүүст улс орны хөгжил сонин биш зөвхөн өөрсдийн хувийн эрх ашиг чухал байдаг тул тэр зорилгод нь нийцсэн хүмүүс л тэр байгууллагад ажиллана. Тэхээр тэр чинь бараг хувийн компаниас. Ялгаагүй болж байна гэсэн үг.Нэг ялгаа нь төсвөөс санхүүждэг.
Зочин 2024-09-18 59.153.115.87
Хичнээн өндөр оноо авлаа ч ярилцлагын шалгалтанд тухайн агентлагын хүмүүс нь шалгалт аваад өөрийн хзмүүсийг ялгаад авчихдаг нь хэвээрээ л байхдаа.Залуучуудыг бизнес хийж эх орноо хөгжүүлэх нөхцөл боломжоор нь хангаасай. Төрийн алба гэж юу ч хийдэггүй хүмүүсийг олшруулах юм бол энэ улс хөгжихгүй үлдэгэ дээ.
Зочин 2024-09-18 103.57.94.108
Энэ нэг н**ш ТАЗ-д насаараа шигдэж, энэ төр улсыг сайн самарч байгаа даа.
Нэргүй 2024-09-18 103.168.34.217
Ярилцлага нэрээр танил талаа л авдаг ш дээ хаха шаахымаа
Нэргүй 2024-09-18 66.181.160.61
Таг хөдөөний банди байна даа?
Зочин 2024-09-18 139.5.217.130
Хамт олны уургийг дээшлуулэх хэоэгтэй Даргын тайланг хамт олны хурлаар хэлэлцдэг болмоор яторийн албаны шалгалтаас илуу байгууллагын дарга хамт олны толоолол сонгонишалгаруклжьбаймаар
Иргэн 2024-09-18 202.21.117.194
Төрийн албаны хуулинд өөрчлөлт оруулж сэлгэн, шилжүүлэн ажилуулдаг явдлыг зогсоохгүй бол төрийн албыг сүйрүүлж бна шүү
Нэргүй 2024-09-18 202.126.89.169
Шалгалтын даалгавар
Ажил дээр хэрэг болох зүйлтэй уялдуулах.
Шалгалтаа даваад
Ажил дээр очихоороо гологдоод байгаа нь шалгалтын чанар л санаад хүрэхгүй хуурч байна
Зочин 2024-09-18 124.158.119.35
Трөийн албанд хичнээн шалгалт өгөөд шаардлага хэнгаад орсон ч гэсэн тэвчишгүй муухай ааштай, ажилтнуудаа ялагварладаг, найз нөхдөө хэт дөвийлгөн дэмждэг,улаан цайм ялгавартай ханддаг, дарж доошлуулдаг дарга нартаа "атестатчилал" явуулж хамт олны санал асуулга явуулдаг байх хэрэгтэй байна.