Ливаны хэд хэдэн газарт Мягмар гаригийн орой Хезболла бүлэглэлийн гишүүдийн гар утасны пейжер дэлбэрсний улмаас есөн хүн амиа алдаж, 2800 хүн шархдав. Нас барсан есөн хүний нэг нь хүүхэд, найм нь Хезболлагийн гишүүн байжээ. Дэлбэрэлт Бейрут болон бусад хэд хэдэн бүс нутагт нэгэн зэрэг болсон. Пейжерийн эзэд нь Хезболлагийн янз бүрийн нэгж, байгууллагуудын ажилтнууд байсан гэв.
Хезболла энэ дэлбэрэлтэд Израилийг буруутгаж байна. Харин Израилийн арми энэ талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.
Дэлбэрэлт болохоос хэдхэн цагийн өмнө Израилийн Аюулгүй байдлын кабинетаас мэдэгдэл хийсэн. Ингэхдээ дүрвэгчдийг аюулгүй буцаан авчрахын тулд хойд бүс нутаг дахь Хезболлагийн халдлагыг зогсоох зорилготой байсан гэж мэдэгджээ. Газын зурвас дахь дайн эхэлснээс хойш Израиль, Ливаны хил орчимд гал зогсоогүй. Ливанд болж буй сүүлийн үеийн үйл явдлууд нэн ихээр сэтгэл түгшээх болсныг НҮБ-ын төлөөлөгч саяхан онцолсон.
Шархадсан хүмүүсийн дотроос 200 хүний биеийн байдал хүнд байгааг Эрүүл мэндийн яам мэдэгдэв. Ихэнх шарх нь бэлхүүс, нүүр, нүд, гар орчимд байгаа бөгөөд олон хүн хуруу, гаргүй болжээ.
Дэлбэрсэн пейжерүүд нь сүүлийн өдрүүдэд Хезболлагийн хүлээн авсан шинэ ачааны нэг хэсэг байсан. Зарим хүн дэлбэрэлтийн өмнөхөн пейжер нь халж байгааг мэдэрсэн гэж эх сурвалж хэлжээ. Британийн армийн нэрээ нууцалсан зэвсгийн мэргэжилтэн асан "Пейжерүүдийн дотор 10-20 гр хэмжээтэй, цэргийн зориулалттай тэсрэх бодис нуусан байсан" гэж таамаглажээ.
Эх сурвалж: BBC
Нэргүй 2024-09-18 209.52.99.218
Бүсэндээ зүүж байсан нь одоо эмэгтэй жихад болсон гэсэн үнэн үү?
Нэргүй 2024-09-18 37.166.24.90
Арабууд хүн биш
Нэргүй 2024-09-18 66.181.190.195
good job
Нэргүй 2024-09-18 202.126.90.213
21-р зууны 5Жи технологи хөгжичөөд бхад хоцрогдсон пэйжэр ашигладаг гэхээр аргагүй терористууд бнда.
Нэргүй 2024-09-18 185.220.101.185
Моссад бол алан хядагч т*******т байгууллага.