Дорнод аймгийн Халхгол суманд хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, тус сумын Тамсаг булаг гэх газар өчигдөр /2024.09.17/-ний өдрийн 13:00 цаг орчимд хээрийн түймэр гарсан тухай дуудлага мэдээлэл ирсэн байна.
Тухайн газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 270 км, сумын төвөөс баруун хойд зүгт 130 км зайтай.
Аймгийн Онцгой байдлын газрын Халх гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид дуудлага мэдээллийн дагуу очин хээрийн түймрийг унтраасан байна.
Уг түймэрт нийт 3200 га хээрийн талбай өртөж шатжээ.
Ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт өндөр байгаа нь түймэр гарах нөхцлийг бүрдүүлж байна. Иймд иргэн бүр ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Хаврын хуурайшилтын үед ил задгай үнс нурам, тамхины ишээ хаяхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй. Дорнод аймгийн онцгой байдлын газраас хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Нэргүй 2024-09-18 59.153.115.224
хорлол !!!