“Бадрах Энержи” компани “Бундан” төслийг дэмжин ажиллалаа

“Бадрах Энержи” компани “Бундан” төслийг дэмжин ажиллалаа

“Бадрах Энержи” компани  “Бундан” төслийг дэмжин ажиллалаа

"Бундан" төслийн эмч мэргэжилтнүүд есдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хот, Сайншанд сумын Зүүнбаян баг болон Улаанбадрах, Замын-Үүд суманд ажиллав. Аймаг, сумын нийт 561 иргэн, үүнээс 155 хүүхэд зүрх, судасны нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрагдаж, нэн шаардлагатай зөвлөгөөг авлаа. “УБ Сонгдо” эмнэлгийн захирал, зүрхний мэс засалч Б.Болдсайхан эмчийн санаачилсан “Бундан” төслийн хүрээнд олон мянган хүүхдэд эрт үзлэг, оношлогоо хийж, шаардлагатай мэс засалд хамруулж ирсэн билээ.

“Бадрах Энержи” ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаа сум, орон нутагтаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжсэн олон төсөл хөтөлбөрийг үндсэн таван чиглэлээр хэрэгжүүлдэг. Үүний нэг чиглэл болох  хүн амын эрүүл мэндийг дэмжихэд жил бүр орон нутагтай хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал, Улаанбадрах сумын эрүүл мэндийн үйлчилгээний нөхцөл бололцоог сайжруулах зорилгоор засвар, тохижилт хийж, шинжилгээ оношлогооны тоног төхөөрөмжийг шинэчилж, яаралтай тусламж үзүүлэхэд нэн шаардлагатай авто машин зэргийг хандивлаж байсан.

Энэ удаа зүрх судасны үзлэг, оношлогоогоор мэргэшсэн  “Бундан” төслийг дэмжиж, иргэд, хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулж хамтран ажиллалаа.

Манай улсад жилд 80 мянга гаруй хүүхэд мэндэлж байгаагийн 100 төрөлт тутамд нэг зүрхний гажигтай хүүхэд төрдөг гэсэн судалгаа бий бөгөөд жилд дунджаар мянга орчим хүүхэд зүрхний төрөлхийн гажигаар оношлогддог байна. Зүрхний төрөлхийн гажигтай төрсөн хүүхдүүдийн 95 хувьд нь мэс засал хийж, эрүүл болгох боломжтой байдаг тул  нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрагдаж, зөвлөгөөг цаг алдалгүй авах нь  нэн чухал юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зөнч 2024-09-18 14.1.81.172

59-153-113-52д нэр нь хүртэл байхгүй ,атаархаж хорсохоос өөр юм мэдэхгүй амьтан вэ

Avatar

Нэргүй 2024-09-18 59.153.113.52

Хулгайч луйварчингууд нэгнээ олно гэдэг байхдаа. Болдсайхан эмч хөдөөгүүр явж үзлэг хийх нэрээр өөрийн эмнэлэгийн үйлчлүүлэгчдийг олж, болохгүй байна яаралтай эмчилгээ хагалгаагаа манайд хийлгээ гээд л шинэ цагийн боловсон луйварчин юмдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж