Иран: Эмэгтэйчүүдийг хижаб зүү гэж шахахгүй

Иран: Эмэгтэйчүүдийг хижаб зүү гэж шахахгүй

Иран: Эмэгтэйчүүдийг хижаб зүү гэж шахахгүй

Ираны цагдаа нар хувцаслалтын дүрэм журам зөрчсөн эмэгтэйчүүдийг харгис хэрцгийгээр шийтгэж буйг НҮБ саяхан анхааруулсан. Эл анхааруулгын дараа Ираны шинэ ерөнхийлөгч Масуд Пезешкян мэдэгдэл хийлээ. Тэрбээр Иран улс цаашдаа эмэгтэйчүүдийг заавал толгойн алчуур зүү гэж шахахгүй гэв.

22 настай иран эмэгтэй Махса Амини хоёр жилийн өмнө толгойн алчуур зүүгээгүйгээс болж, цагдаад баривчлагдаж, улмаар амиа алдсан билээ. Энэ хэрэг үндэсний хэмжээнд эсэргүүцлийн жагсаалыг өдөөж, багагүй хугацаанд үргэлжилсэн. Ираны засгийн газар энэ үеэс хойш эмэгтэйчүүдийн эрхийг дарангуйлах, янз бүрийн хөдөлгөөнийг дарах хүчин чармайлтаа эрчимжүүлжээ.

Хэвлэлийн бага хуралд ирэхдээ цагдаагийн машинаас зайлсхийхийн тулд тойруу зам сонгосон гэх эмэгтэй сэтгүүлчийн асуултад ерөнхийлөгч Масуд Пезешкян хариулжээ. Эмэгтэй сэтгүүлчийн үсний зарим хэсэг ил гарч, толгойн алчуураа сулхан зүүсэн байв. Цагдаа нар гудамжинд байгаа хэвээр эсэхийг асуухад Пезешкян "Ёс суртахууны цагдаа нар эмэгтэйчүүдтэй сөргөлдөхгүй. Би санаа тавьж араас нь хөөцөлдөнө" гэж хэлжээ. Энэ үг нь Ираны томоохон телевизүүдээр шууд цацагдаж, дараа нь цахим орчинд ихээхэн түгсэн байна.

Ерөнхийлөгч агсан Эбрахим Раисигийн орыг залгамжилсан Пезешкян долдугаар сард ажлаа хүлээж авсан. Энэ нь түүний ажлаа хүлээж авснаас хойших хамгийн анхны хэвлэлийн хурал байлаа. Тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр толгойн алчуурын дүрэм журмыг халж, удаан хугацаанд оршин тогтнож буй интернетийн хяналтыг зөөлрүүлнэ гэж амласан юм. Зарим эмэгтэй сэтгүүлч толгойн алчуураа сул зүүсэн байсан нь Пезешкян ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш эмэгтэйчүүдийн хувцаслалтын дүрэм журам харьцангуй суларсны илрэл байв. Өмнө нь иймэрхүү албан арга хэмжээнүүдэд эмэгтэй сэтгүүлчид хувцаслалтын хатуу дүрэм журам баримталдаг байжээ.

Гэхдээ НҮБ-ын сүүлийн мэдэгдэл ч мөн анхаарал татахуйц байсан. Эмэгтэйчүүдийг хоёрдугаар зэрэглэлийнх гэж үздэг тогтолцоотой хэвээр байгааг тус улсад ажилласан НҮБ-ын судалгааны баг хэлсэн аж. Судалгааны багийн тайланд дурдсанаар толгойн алчуурын дүрэм журмын хэрэгжилтийн хяналтыг сайжруулах, дүрэм зөрчигсдийг шийтгэхийг дэмжигсэд олон байна. Мөн эрх баригчид эмэгтэй идэвхтнүүдийн эсрэг цаазаар авах ялыг улам бүр нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байна.

Түүгээр ч үл барам Толгойн алчуур ба ариун явдлын тухай хуулийн төсөл өдгөө Ираны Хамгаалах зөвлөл дээр батлагдах эцсийн шатандаа байгаа аж. Уг хууль батлагдвал толгойн алчуур зүүгээгүй эмэгтэйчүүд онц их хэмжээний мөнгөн торгууль төлөх, хоригдох, ажиллах, суралцах эрхээ хязгаарлуулах, зорчих эрхээ хасуулах зэрэг шийтгэл хүлээнэ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

- BRU 2024-09-18 132.194.13.90

UTGUN;

Avatar

- BAINGASADAANi XULGAIN zopilgotoi XT galzyyralzwe. BRU 2024-09-18 132.194.13.90

UTGON -B- oz-###+; @

Avatar

OPALGAJ UBCHLYYLEX ZOPILGOORtd sexcf tanidag,+XYCHIRXIILEX Ubchlyylxz,olon Xavitalttai BAINGUIN Tanxairaltaar notlx# 1; 2024-09-18 132.194.13.90

belguinf xychirxuileluig utgemjetn yzyylelteep todorxoilno.
-yndecnui, ayulgyi baidal (nyraalt,goojyylalt,yleeltwr)Xotuin coel shy gazryydad nuluulultzb byrdyylegchid+symteiztrshg, eryyl axyin ayulgyi baidal
-bycduun epx ashigt bydyylgeer nuluulult(olonlogryy workeroorsc; Xeregtseegyi yildberlel,tsoojlats ochir, Ctndrtgyi tabilgaXThy-, beautyg8 shyygeend tsoojtoiboloxs; semple1pb;##- toon yzyylelteer, tejleet ulu -protection-, datchik Xsgyizrjdmp cfzrj Wrkerc ni mzbc;

Avatar

Уншигч 2024-09-18 188.40.231.185

3-4 сар хойш залуу ,охид эмэгтэйчүүд алчуур зүүхгүй явж байна лээ. шашин шүтлэгтэй хүмүүс нь хар хувцастай өмсдөг юм шиг харагдсан.сүүлийн үeд цагдаа нар нь ингэж болохгүй гэдгийг ойлгосон уу их сул зөөлөн байгаа шүү.иран тайван орон.

Avatar

Нэргүй 2024-09-18 202.126.91.209

Эмээ уу,,,,

Avatar

Зочин 2024-09-18 139.5.218.153

Шашин хэнийг ч амьтан болгох юм. Домогт Персийн удам ингэх гэж. Манайх ч оюун санааны хижабтай эр эмгүй.

Avatar

Нэргүй 2024-09-18 202.126.91.209

Эмэгтэйчүүдээ дарлаад л байвал иран афган хөгжилийн туйлд хүрэх юм байлгүйдээ,,,,

Avatar

Лхагва очир 2024-09-18 59.153.114.21

магадгүй үүү арабын имратасар баян хөгжилтэй байгаа нь эмэгтэйчүүдийг тавилга ангилалаас гэрийн тэжээвэр амьтан ангилалд шилэүүлсэнтэй холбоотой байхшүү. америк баруун ираныг янз бүээр хэлээд байж арабыг яаж ч чадахгүй байгаа юм даа. үүнийг хоёр нүүртэй н**ш гэдэг байх шүү тээ

Avatar

Нэргүй 2024-09-18 202.126.91.209

Хуцаад бай,,,,дебыль ээ,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж