Засгийн газрын өнөөдрийн /2024.09.18/ ээлжит хуралдаан энэ цаг мөчид үргэлжилж байна. Тус хуралдаанаар нийт 22 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнд,
- Улаанбаатар хотын 2040 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө,
- Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуультай холбогдох зарим асуудал,
- “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа ажил,
- Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл,
- Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлэх Цаасгүй засаг арга хэмжээний явц ,
- Иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандан 2024 оны жилийн эцсээр гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт,
- Монгол Улсын засгийн газрын 2020- 2024 оны уйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт зэрэг асуудлыг хэлэлцэх болон мэдээлэл сонсох юм байна.
zochin 2024-09-18 202.9.40.160
Ерөнхий сайдаа энэ шүүмжлэл дагуулаад бгаа ХХААХҮ, Боловсролын сайдын сүүлийн үед гарсан шийдвэрүүдийг эргэж харж үзэх хэрээгтэй Өөр арга замын эрэл хийх хэрэгтэй. Тухайлбал ХХААХҮ-ийн яамыг нүүлгэх гэхээсээ өмнө сургалтын болон эрдэм шинжилгээ, судаалгааны байгууллагуудаа эхлээд тийш нүүлгэх. Боловсролын сайдын багш бэлтгэх 45 хоогийн курсээр бэлтгэхийг. өөр аргаар шийдэх, нэмэлт элсэлт хийх, түргэвчилсэн сургалтаар бэлтгэх, зэрэг боломжийг судлах нь зөв байх.