Парисын паралимпийн ачаар пара спортуудын нэр алдар өсөв

Парисын паралимпийн ачаар пара спортуудын нэр алдар өсөв

Парисын паралимпийн ачаар пара спортуудын нэр алдар өсөв

Өнгөрсөн зуны Парист болсон паралимпийн наадам нийгэмд эерэг өөрчлөлтийг авчирч, пара спортуудыг сонирхох, судлах хүмүүсийн тоо олширчээ. Их Британийн "Better" компанийн судалгаа ч энэ бүгдийг хангалттай харуулав. Тус компанийн мэдээллээр тэргэнцэртэй регби, пара хөнгөн атлетик, суугаа волейбол гэх төрлүүд хамгийн их анхаарлын төвд орсон аж.

Нэгэн жишээг дурдахад, пара ширээний теннисний тамирчин 14 настай Бли Твомей гэх охин Парисын наадмаас медаль хүртсэн бөгөөд түүний талаарх интернетийн хайлт 4,468 хувиар өсчээ.

Пара хөнгөн атлетикийн талаарх хайлт 2,800 хувиар, тэргэнцэртэй регбигийн талаарх хайлт 1,626 хувиар өссөн үзүүлэлттэй.

Та бүхэнд интернет орчинд хамгийн их хайгдсан пара спортуудын мэдээллийг хүргэе.

  1. Пара ширээний теннис
  2. Пара хөнгөн атлетик
  3. Тэргэнцэртэй регби
  4. Суугаа волейбол
  5. Пара дугуй
  6. Пара триатлон
  7. Пара бадминтон
  8. Гоалбол
  9. Хараагүйчүүдийн хөлбөмбөг
  10. Пара усанд сэлэлт

Дээрх арван пара спортын талаарх түүх, хэрхэн тоглох, хэрхэн хөтөлбөрт нь хамрагдах зэрэг "Wikipedia"-ийн мэдээллийн хайлт 942 хувиар өсчээ.

Энэхүү тоон үзүүлэлтээс харахад Парисын паралимпийн ачаар пара спортын талаарх ойлголт, мэдээлэл дэлхий дахинд түгэн дэлгэрчээ. Монгол Улсад л гэхэд анх удаагаа цэнхэр дэлгэцээр шууд дамжуулж, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчирсан. Магадгүй ирэх 2028 оны Лос Анжелесын олимпод Монголын баг тамирчдын тоо өсч, илүү олон медаль хүртэхийг үгүйсгэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бадарч тахар 2024-09-18 66.181.187.76

Одоо монголын олон зүгээр тамирчид хөл гараа гэмтээгээд эсвэл тайраад бас нүд амаа сонин болгоод парад үзэх талаар боддог болсоон ! зүгээр тамирчин бөйж орлогогүй байхаар пара болоод орлого олсон нь хамаагүй дээр л дэ ! зөв сонголт !

Avatar

Zochin 2024-09-18 202.21.111.170

Пара Олимпын бүх төрлийн тэмцээнийг шуув дамжуулсан Сэнтрал ТВ -гийн хамт олонд баярлалаа. ХАрин ард иргэдээс татвар авч мөнгөөр нь цалинжиж байгаа МҮОНРТ хаана явж байв. Төрийн оролцоотой, улсын төсвөөс хамааралтай хэвлэл, мэдээллийг байгууллагыг татан буулгах ёстой.
Хувь хүнд ямар хүч нөөц бололцоо, хийе, бүтээе гэсэн сэтгэлийн тэнхээ, ур чадвар, хүсэл, эрмэлзэл байдгийг ПАРА ОЛИОМП-ийн уралдаан тэмцээн нотлов.
Эрхтэн бүрэн энгийн иргэд ТА бид арай л цамаан, дээгүүр зантай байгаа юм биш үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж