Буудалцсан иргэд ойд бүгжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Буудалцсан иргэд ойд бүгжээ

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт  буудалцаан болсон  мэдээллийн дагуу  тус аймгийн засаг даргын тамгын газраас тодруулахад “Бидэнд одоогоор мэдэгдсэн юм алга. Юутай ч аймгийн цагдаагийн хэлтсээс шалгалт хийхээр явсан” гэсэн юм. Баттай эх сурвалжийн мэдээлснээр бол уг  буудалцаан  өчигдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд болсон байна.

Зарим эх сурвалжийн хэлснээр өчигдөр өглөөний 07 цагийн орчим Түнхэлд  үйл ажиллагаа явуулдаг "Пураам" ХХК-ийн байр руу дөрвөн хүн дайрч, агаарт хэд хэдэн удаа хий бууджээ. Ингэхдээ цахилгаан дамжуулах шугам болон зарим техник хэрэгслийг нь мөн буудсан байна. Түнхэлийнхэн буутай хүмүүсийг нутгийн иргэд биш харин Иргэний хөдөлгөөнийхөн байж магадгүй гэсэн таамаг хэлж байна. Цагдаагийнхан буугаар зэвсэглэсэн этгээдүүдийг ойролцоох ууланд бүгсэн хэмээн үзэж байгаа бөгөөд уулыг бүслэн, хамгаалалтад авч, сэжигтнүүдийг үргэлжлүүлэн хайж байна.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж