Дэлхийн хамгийн хүчирхэг арван улс юу вэ?

Дэлхийн хамгийн хүчирхэг арван улс юу вэ?

Дэлхийн хамгийн хүчирхэг арван улс юу вэ?

Дэлхийн хамгийн хүчирхэг арван арми тодорлоо. Энэ нь 2024 оны үзүүлэлт бөгөөд тухайн улс, орнуудын цэргийн тоног төхөөрөмж, чадвар хэр хүчирхэг болохыг "Global Firepower" (GFP) индекс онцлон тэмдэглэжээ. Нийт 145 улсын цэргийн хүчин чадлыг үнэлж, хамгийн хүчирхгийг 0.00-ээр тодорхойлсон байна. Армийн үнэлгээг цэргүүдийн тоо, техник хэрэгсэл, санхүүгийн тогтвортой байдал, газарзүйн байршил, нөөцийн хүртээмж зэрэг 60 гаруй шалгавраар гаргасан юм.

Итали улс 2024 онд 33.6 тэрбум ам.долларыг цэргийн зардалд зарцуулж, хүчний индексээр 0.19 үнэлгээг авснаар аравдугаар байранд жагссан байна. Тус улс агаарын танкны нисэх онгоцны онцгой флот, нисдэг тэрэгний асар их хүчин чадал, довтолгооны нисэх онгоцны ур чадвараараа бусад орноос онцлог юм. Италийн флот нийт 404 нисдэг тэрэгтэй бөгөөд үүний 58 нь довтолгооны зориулалттай хүчирхэг нисдэг тэрэг аж.

Мөн 289,000 цэргийн албан хаагчтай гэсэн тооцоо гарчээ.

Пакистан хүчний индексээр 0.17 үнэлгээ авсан бөгөөд 1.7 сая цэргийн албан хаагчтайгаар есдүгээр байранд орсон байна. Энэ оны байдлаар цэргийн зардалд 10 тэрбум ам.доллар төсөвлөсөн. Пакистаны гол давуу тал нь агаарын хүч төдийгүй хүн хүч, хуурай замын хүчин чадал сайтай. Тус улсын байгалийн хий, нүүрс зэрэг нь санхүүгийн эх үүсвэрийн томоохон хэсэг тул дэлхийн хамгийн хүчирхэг арван армид орох бололцоог хангажээ. Мөн НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын валютын сан зэрэг байгууллагуудын гишүүн орон юм.

Турк 883,900 цэргийн албан хаагчтай,хүчний индексээр 0.17 авснаар наймдугаарт жагсжээ. "GFP" индексээр Турк улс цэргийн зардалдаа 10.6 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Туркийн Зэвсэгт хүчин 1920 онд байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийн бусад орны адил хуурай замын, тэнгисийн болон агаарын цэргийн хүчнээс бүрддэг.

Тус улс "NATO"-гийн гишүүн орон төдийгүй цөмийн зэвсэг хуваалцах бодлогын нэг хэсэг билээ.

Япон улс 328,150 цэргийн албан хаагчтай, хүчний индексэд 0.16 үнэлгээ авч долдугаар байранд орсон байна. Технологийн хувьд дэлхийн хамгийн хөгжингүй орнуудын нэг болох Япон 46 тэрбум ам.долларын цэргийн зардалтай. Тэнгисийн цэргийн хүчин нь бусад салбараасаа хамгийн хүчирхэг нь бөгөөд тусгай үүрэг гүйцэтгэхэд зориулагдсан хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон. Мөн 50,000 агаарын цэргийн хүчний, 150,000 армийн, 51,000 тэнгисийн цэргийн албан хаагчтай чадварлаг орон юм.

Их Британи улс зургаадугаар байранд орсон байна. Тус улс нийт 1.1 сая цэргийн албан хаагчтай бөгөөд хүчний индексээр 0.14 үнэлгээ авчээ. Их Британийн засгийн газар олон тооны санхүүгийн эх үүсвэртэй тул энэ онд цэргийн зардалдаа нийт 69 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Агаарын хүчин нь асар их хүчин чадалтай төдийгүй логистикийн чадварлаг байдлаараа алдартай юм. Их Британи агаарын танкны нисэх онгоцны флоттой төдийгүй Хүйтэн дайнаас хойшхи хамгийн хүчирхэг довтолгооны нисдэг тэргийг эзэмшдэг.

Зэвсэгт хүчний тэргүүн нь хаан Чарльз III юм.

Өмнөд Солонгос улс хүчний индексээр 0.14 үнэлгээг авч, нийт 3.8 сая албан хаагчтайгаар тавдугаар байранд жагсаж байна. Мөн 18-35 насны эрэгтэй хүмүүсийг жил бүр цэрэгт татдаг бөгөөд хүссэн хүн армид элсэх боломжтойгоороо онцлог. Хойд Солонгостой шууд бус хурцадмал байдалд байдаг Өмнөдийн хувьд хүчирхэг армитай байхаас өөр аргагүй юм. Одоогийн байдлаар нийт 48 тэрбум ам.долларыг цэргийн зардалд зарцуулжээ.  Өмнөд Солонгос нийт 133,000 гаруй цэргийн тээврийн хэрэгсэл, 739 нисдэг тэрэгтэй бөгөөд үүний 112 нь довтолгооны нисдэг тэрэг юм.

Энэтхэг улс дөрөвдүгээр байранд орсон байна. Тус улс дэлхийн хамгийн олон хүн амтай орнуудын нэг учир идэвхтэй 5.1 сая албан хаагчтай юм. Хүчин чадлын индексэд 0.10 үнэлгээ авсан бөгөөд 2210 нисэх онгоц, 4614 танк, тэнгисийн цэргийн 295 зэвсэгт ангитай. Одоогийн байдлаар цэргийн зардал нь 82 тэрбум ам.доллар юм. Энэтхэг улс хэдэн мянган жилийн тэртээгээс эхэлсэн цэргийн хамгийн урт түүхтэй улсуудын нэг юм.

Энэ оны хамгийн хүчирхэг армитай улсаар АНУ шалгарлаа. Оросыг бодвол хүчний индекс нь 0.07 ч гэлээ цэргийн зардалдаа 882 тэрбум ам.доллар зарцуулснаар тэргүүн байранд оржээ. Тус улсад идэвхтэй 2.1 сая албан хаагч байдаг бөгөөд олон улсад санхүү, хангамжийн чадвараараа ноёрхлоо тогтоогоод байна. Дэлхий дахинд АНУ анагаах ухаан, сансар огторгуй, компьютер, харилцаа холбооны салбараараа тэргүүлдэг юм. Өргөн цар хүрээтэй флоттой тус улс 13,300 нисэх онгоцтой бөгөөд үүний дотор 983 нь довтолгооны нисдэг тэрэг аж. Түүнчлэн НҮБ, "NATO" зэрэг олон улсын нөлөө бүхий байгууллагуудад манлайллын үүргийг тогтмол гүйцэтгэдэг.

Эх сурвалж: EXPRESS UK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
8
ХахаХаха
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-09-18 103.41.93.67

хамгийн их баялагтай ороноор орос л шалгарсан ямар сайндаа дайн хийснээс хойш эдийн засаг н өсөөд байгаа украйн бол үнэхээр хэцүү

Avatar

Тэнэг орчуулдаг гарууд юмаа. 2024-09-18 203.217.139.240

агаарын танкны нисэх онгоцны флот… гэж яг ямар юм байна.

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.188.246

Бид сүүлийн 30 жил англи хэл сурлаа. Үнэндээ залуучуудын ухамсар, ёс зүйн мэдлэг, ШУны мэдлэг огт суулгадаггүй юм байна.

Avatar

mnbvc 2024-09-18 176.66.87.78

Орчуулах гэж а**х юмаа…

Avatar

Иргэн 2024-09-18 202.170.68.162

Хойд Со, Украйн 2 алга байна. Яачиж бодсон эхний 10т байгаа даа

Avatar

Нэргүй 2024-09-18 202.21.107.20

Hoid solongos bgaa

Avatar

зочин 2024-09-18 66.181.190.14

Цэргийн хүчийг танк,хуягт, онгоц цэргийн тоогоор төсөөлдөг цаг өнгөрсөн, Хамгийн хүчирхэг арми АНУ ОХУ хоёрт л байна, Гэхдээ ОХУ-ын пуужингийн цохилтыг АНУ тогтоох чадваргүй , дэндүү хурдан, 5 сармат пуужин америкийг бүхэлд нь устгах чадвартай гээд л байдаг, Харин ОхУ-ын агаарын довтлогооноос хамгаалах хүчин, америкийн пуужингийн цохилтоос хамгаалах чадвар илүү юм билээ, Гэхдээ ийм дайныг хэн ч хүсэхгүй

Avatar

Нэргүй 2024-09-18 202.126.91.209

Зсссссссс,,,,,,эмээ уу,,,,,,

Avatar

Нэргүй 2024-09-18 202.55.188.92

ukraninij daind sarmat puujing amerkiin patrot system ustgsnshd

Avatar

Нэргүй 2024-09-18 103.41.93.200

sarmat bish kinzhal. sarmat bol icbm

Avatar

Нэргүй 2024-09-18 37.166.24.90

Орос биш ээ тэд ямар гэдгийг дэлхий харлаа.Сүр үзүүлж парад хийж л чаддаг.Хоцрогдсон техник, тактиктай .

Avatar

СЛАВА УКРАИНЕ 2024-09-18 202.126.91.209

“””””Украины арми 20,000 байлдах чадвартай цэрэгтэй байсан бол одоо 400,000 байлдах чадвартай цэрэгтэй болсон байнаа,,,,үүнийг демилитаризаци гэхүү””””,,,,,,,””””бид,,,украинд нацист фашистуудтай байлдаагүй ээ,,,,,зөвлөлт холбоот улсын үеийн болон орос, барууны аль ч з****г техникийг бүрэн эзэмшсэн орчин үеийн украины армитай байлдаж байнаа””””””,,,,,””””””,шойгу герасимов 2 гичийн хүүхдүүдээ,,,,,сум хаана байнаа,,,,,лалруудаа””””””,,,,,,,ВАГНЭР ПРИГОЖИН,,,,,

Avatar

Нэргүй 2024-09-18 192.42.116.200

2рт Украйнчууд л орохоор болсон байна лээ дээ.

Avatar

Эх оронч 2024-09-18 103.168.34.12

Орос хоёрт орно гэж юу байсийм. Нэг жижигхэн улсыг дийлэхгүй 3 жил болж, хамаг зэвсгээ барлаа.

Avatar

Нэргүй 2024-09-18 120.18.236.124

Нэг юмны сургаар л манайхан мэдээллийн дайны талбарт хамаг сумаа тавих юм даа, жаахан нөөж байгаасай билээ

Avatar

лутаа 2024-09-18 66.181.164.23

Ажилгүй дээрээс нь Виз ч гардаггүй амьдрал нь дээшлэх ямар ч найдваргүй болсон хэсэг бүлэг улныхан л барууны соёл иргэншилд атаархаж лизингээр өр тавьж авсан самсунгийхаа араас том том юм бичиж хэвтэх юм даа, олон улсын юм солиорч хэвтэхээр наад хольцгүй атар талхаа мэрээд зээлээр авсан датагаа дуусгачихгүйхэн хэвтэцгээ

Avatar

Нэргүй 2024-09-18 202.131.225.242

Монголын хоосон толгойтой оркууд орос орос гэж шаахыг яаана.

Avatar

зочин 2024-09-18 124.158.109.254

Орос шиг байлдаж сурсан улс дэлхий дээр хаана ч байхгүй. АНУ бол оросын дэргэд ёстой нусан жур шүү дээ. Орос өнөөдөр ганцхан украйнтай байлдаагүй. орос өнөөдөр Америк тэргүүтэй НАТО-гийн бүх оронтой байлдаж байна. тэд өнөөдөр оросыг дийлэхгүй л байна шдээ. Одоо орос удахгүй украйн дээр цөмийн бамбөгөө хаяад украыныг газрын хөрснөөс арчиж хаяснаар дайн дуусна. энэ бол энэ дэлхийн өнөөгийн гайхамшиг болноо.

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.160.117

2 жилийн турш 7 хоног бүр киевийг эзэлж аваад байгаа орос улс. цөмийн з****г хэрэглэвэл өөрсдөө л эргээд цөмийн зэвсгийн бай болно гэдгээ мэдээд хэрэглэх ч үгүй.

Avatar

Нэргүй 2024-09-18 139.5.219.120

kkk цөмийн дайнд чи бас үхнэ шдээ малаа гайхамшиг мөнүү

Avatar

Нэргүй 2024-09-18 202.131.245.243

ОХУ цэргийн бүрэлдэхүүнийхээ хэмжээг 1.5 сая болгож албан ёсоор нэмэгдүүлснээр дэлхийд армийн хүчийнхээ тоогоор 2-рт орох гэж байна. Зэвсэгт хүчний бүрэлдэхүүний тоогоор дэлхийн топ улсуудыг жагсаахад ганцхан АНУ л барууны орнуудаас топ 20 дотор багтаж байгаа бол БРИКС-ийн орнууд эхний хэдэн байрыг эзэлж байна. 💤

Avatar

Нэргүй 2024-09-18 202.126.91.209

Улаан махны тоогоороо орос нэгдүгээрт л байгаадаа,,,мобик ялтан гэрээт хугацаат хувийн гээд л бууны махнууд үхэж дуусахгүй их юм байнаа,,,,,,бөйна,,,,

Avatar

зочин 2024-09-18 66.181.160.75

Харин тийн….Барууныхан , дэлхийн 2р дайны дараа " Энх тайван үүрд ирлээ " гэж бодоцгоосон чинь том эндүүрсэн байна … Удахгүй Трампын шахалтаар алдаагаа засах биз дээ !.. Мөнгө , Технологи нь байхад юухан байхав!!.. Германы харгисууд , Японы самуурай нар зэвсэглээд эхэлбэлч , БРИКС ийнхан чинь ч амаа барих биз ээ

Avatar

Нэргүй 2024-09-18 202.126.91.209

Эмээ уугаач,,,,

Avatar

Нэргүй 2024-09-18 103.212.162.179

mongol 207d orno

Avatar

Нэргүй 2024-09-18 202.126.91.209

Миний өвөөгийн өвөөгийн өвөөгийн өвөө,,,,,13р зуунд “”””аянга”””байлаашдээ,,,,дэлхийн дайдыг эрхшээж явлаа,,,,ийм түүхтэй ард түмэн,,,,зүрхэн тушаа,,,,,зүүн гарын таван хуруунд л багтнашдээ,,,,өнөө цагийн америктай дүйцэх,,,,,аугаа их эзэнт гүрэн,,,,ази европийг дагнан байжээ,,,,өвөгдийн буянд сагаж яваад,,,,шалбаагт унасандаа,,,,,гээд яахавдээ,,,,”””могой гурав тасравч гүрвэлийн дайтай””””гэж,,,,эрчим хүч,,,түлш шатахуунаа өөрөө хангадаг болохын цагт,,,,,болох байлгүйдээ,,,,орос бол цаашаашдээ,

Avatar

ХУУЛЬЧ 2024-09-18 202.9.46.244

ЦААД УТГАААРАА дэлхийн 3-р дайн ХЭДНИЙНЭЭ эхэлсэн хойно . Бүх улс зэвсэглэж байгаа шүү дээ.Монгол улсын төсөвт батлан хамгаалаах яамны сайдын төсөв ӨМНӨХ ОНЫХООС нэмэгдэмсэн санангдсандаа. 2025 ОНЫХОО ТӨСВИЙН ТӨСЛИЙГ УНШААД ҮЗЭЭРЭЙ

Avatar

Нэргүй 2024-09-18 203.17.23.177

ОРОСЫГ ОДОО ХАС ХАС. ҮНЭН СУГА.

Avatar

Haha 2024-09-18 202.21.107.22

OROS IH UDAJ BAINAA1😂😂😂😂

Avatar

Нэргүй 2024-09-18 151.200.254.186

Оросыг гошгоруулж байгаад дуусгах нь дээ

Avatar

зочин 2024-09-18 66.181.160.75

Орчуулах гэж алж тавьж Нөгөөдүүл нь байр эзлүүлэх гэж ч алж тавьж …. Украйных, дэлхийн 2 р арми гэдгээ бодитоор харуулж байна шдээ

Avatar

иргэн 2024-09-18 66.181.189.180

Америк зэр з****г техникийн давуу байдалтай байгаа ч , Оросуудын байлдааны туршлагыг гүйцэхгүй, Оросууд Украйнтай дайтаж байгаа нэртэй ч яг үнэндээ Баруун Европ, Америк, НАТО-тай байлдаж Орчин дайны асар их туршлагатай болсон,

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.181.67

Гях,,,,гяхх,,,гяхх,,,,,улаан махан арми уу,,,,

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.160.117

афганд 10 жил хүүрээ тараалгаад гарч явсан, чэчэнд бас л хүүрээ тараалгасан оросууд

Avatar

Зочин 2024-09-18 139.5.216.225

Ээ хөөрхий сэтгүүлч минь дээ!!! Монгол хэлний мэдлэгээ дээшлүүлэхгүй бол болохгүй нь дээ. Дээрх мэдээний чинь гарчиг нэг л бишээ. Улс юмуу армийг "юу вэ" гэдэг чинь юу гэсэн үг вэ

Avatar

Нэргүй 2024-09-18 103.251.167.20

Орос цэрэг армидаа Америкаас 10 дахин бага мөнгө зарцуулаад 2-т байна гэхээр чанараараа бол яалт ч үгүй Орос 1-т юм байноо.

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.160.75

Тэгээд Украйнд юугаа хийгээд ухантаад байгаа юм дэ?..

Avatar

Нэргүй 2024-09-18 202.131.245.243

Яаралгүй тайван, удаанаар зажилж идэж байгаа юм. Хамгийн бага хүчээр.

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.181.67

Үхэж дуусаад,,,,,бөгспутин дахин цэрэг татаж байгаа юм бишүү,,,,,

Avatar

Нэргүй 2024-09-18 2.58.56.220

Оросууд Америк, НАТО, Израйль шиг хавтгайлан бөмбөгддөг алан хядагч улс бишээ!

3 9
Avatar

Zochin 2024-09-18 24.15.0.158

Hun.teneg.baij.bolnoo.bolno.Gehdee.chamshig.
iim.erguu.baij.bolohgui.baihaa.Yaj.bodohooroo.
he3

Avatar

Нэргүй 2024-09-18 2.58.56.220

Оросууд Америк, НАТО, Израйль шиг хавтгайлан бөмбөгддөг алан хядагч улс бишээ!

Avatar

Нэргүй 2024-09-18 103.57.94.18

эзлээд боол болгох улсаа цөмдөөд амьдралгүй болгодог усан тэнэг нь орос биш,украйныг хэзээ ч атомдахгүй, атомдвол дараа нь тарьсан үр тариаг хэн ч авахгүй,хохолыг нэгтгээд дэлхийн үр тариаг дангаараа атгана,амьдралд үр тариа чухал уу,гар утас чухал уу гэдгээ бод,путин жижигхээн газар нутагтай байж цөмдүүлвэл та нар л хохирноо гэж ёрын холбооныхонд л сануулсан,3 нүүдлийн дараахыг харж чадахгүй байж хохолыг барахгүй байна ч гэх шиг чааоос

Avatar

In 2024, the Russians have sufficiently demonstrated in Ukraine that the capabilities of the Russian military are the strongest in the world. 2024-09-18 66.181.182.58

In 2024, the Russians have sufficiently demonstrated in Ukraine that the capabilities of the Russian military are the strongest in the world.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж