"The MongolZ" Германы "BIG"-ийг хожиж, шилдэг 12 багийн нэгээр тодорлоо

"The MongolZ" Германы "BIG"-ийг хожиж, шилдэг 12 багийн нэгээр тодорлоо

"The MongolZ" Германы "BIG"-ийг хожиж, шилдэг 12 багийн нэгээр тодорлоо

Цахим спортын "CS2" төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох "ESL Pro League"-ийн 20 дахь улирал Мальта улсад эхэлсэн. Нийт 750 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд тив, бүс нутаг бүрийн шилдэг 32 баг өрсөлдсөнөөс хэсгийн шатны тоглолтууд өндөрлөж, хасагдах шатанд 16 баг шалгарав.

Ази тивээ төлөөлөн Монголын "The MongolZ", "ATOX Esports" болон Хятадын "Lynn Vision" багууд оролцсон. Улмаар "The MongolZ" баг ганцаараа хэсгийн шатаа давж, тивээ төлөөлөн үлдэв.

"The MongolZ" өнөөдөр/2024.09.17/ Германы "BIG" багийн эсрэг хожигдох эрхгүй тоглолтыг хийж, 2-1 гэсэн харьцаатай буулган авлаа. Эхний тоглолт "Ancient" дээр болоход "BIG" хожсон ч "Nuke", "Mirage" дээр "The MongolZ" дараалан хожиж, шилдэг 12 багийн нэгээр шалгарлаа. Тэд дараагийн шатанд Туркийн "Eternal Fire" багтай хүч үзнэ. Тоглолт маргааш 19.00 цагаас эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж