УИХ-ын сонгуулийн өмнө буюу өнгөрсөн тавдугаар сард Засгийн газраас импортын цементийн татварыг 20-оос таван хувь болгон бууруулсан. Импортын цементийн татварыг бууруулсан гол шалтгаан нь Засгийн газраасорон сууцны томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр барилгын салбарт 10.3 их наяд төгрөгийн санхүүжилт гаргасан явдал. Засгийн газраас хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтыг дагаад барилгын гол түүхий эд болох цементийн хэрэлт, хэрэгцээ нэмэгдсэн байна. Иймээс гадаадын цементийн импортын татварыг багасгаж, түүхий эдийн үнийг тогтворжуулах зорилготойгоо Засгийн газраас мэдээлж байсан юм.
Монгол Улс жилдээ 2.3 сая тонн цемент хэрэглэдэг. Хэрэглээнийхээ 12 орчим хувийг импортолдог бөгөөд 2024 оны наймдугаар сарын байдлаар 146 мянган тонн цемент оруулж иржээ.
Барилгын үндсэн бүтээц болон бетон зам, хучилт, өрлөг, далан суваг, усны хоолой, хамгаалалтын түшиц хана, төмөр бетон эдлэл, бетон зуурмаг үйлдвэрлэхэд цементийг орц нормын дагуу ашиглах ёстой. Хямд, муу материалаар барилга барих нь гамшигт тэсвэргүйн дээрх олон хүний амийг авч одох эрсдэлтэй. Энэ утгаараа хямд цементээс сайн чанарын цементийг импортлох нь чухал юм.
Тиймээс салбарын яамнаас импортын цементийн чанарыг шалгажээ. Шалгалтын явцад Хятадаас орж ирсэн цемент стандартад нийцээгүй,мөн гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн шинжилгээний бичиг байгаагүй гэх зөрчлүүд илэрсэн байна. Түүнчлэн цементийг үйлдвэрлэснээс хойш 60 хоногийн дотор хэрэглэхээр тооцож хадгалдаг. Хэрэв энэ хугацаанаас хэтэрвэл цементийн идэвхжил буурч, чанарт нь өөрчлөлт ордог аж.
"ЦЕМЕНТИЙН ТАТВАРЫГ 20 ХУВЬ БОЛГОНО"
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзоригийн өгсөн мэдээллээр ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс цементийн татвар эргээд 20 хувь болох аж.
Мөн шилэн хөвөн, цонх, хаалга зэрэг барилгын 30-аад нэр төрлийн импортын татварыг үе шаттай нэмэх саналаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас гаргасан байна.
"Импортын бүтээгдэхүүний татварыг нэмэхэд манай яам дангаараа шийддэггүй. Засгийн газрын хуралдаанаар шийддэг. Бүтээн байгуулалтын ид үед цементийн хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж, импортын татварыг бууруулсан. Ямартаа ч оны эхнээс цементийн үнэ буурсан" гэх мэдээллийг Д.Батзориг өгсөн.
Өнгөрсөн оны байдлаар Монгол Улс 34.5 сая долларын үнийн дүн бүхий цемент, цементэн бүтээгдэхүүн импортоор авсны 98 хувийг Хятад улс дангаар нийлүүлжээ. Үүний дараагаар Япон улсаас 102 мянган долларын үнэ бүхий асбест цементэн бүтээгдэхүүн авсан байна. Харин Орос улсаас импортын цемент, цементийн бүтээгдэхүүний 0.2 хувийг нийлүүлжээ. Өнгөрсөн онд Монгол Улс нийт 255 мянган тонн цемент импортоор оруулж ирсэн байна.
Импортын цементийн татварыг нэмэх нь орон сууцны үнийг өсгөх нэг шалтгаан болно. Гэхдээ ипотекийн зээл болон зах зээлд нийлүүлж байгаа төгрөгөөс үүдэлтэй хөөсрөлт хамгийн үндсэн шалтгаан болж байна.
Иргэн 2024-09-18 202.55.188.33
Зах зээлийн хуулиар өрсөлдөөд яваг. Импортыг ДЭМЖИЖ татварыг бууруулах нь зөв .Дотоодын оогийд орохгүй байгаа.
Зочин 2024-09-18 202.55.188.33
Монополь хэдэн цементийн болон барилгын компаниудын авилгалтай захиалга уу.Ан барилгын болон уул уурхайн яам САЛБАРЫГ толгойлоод мафуудад үйлчлээд эхэллээ дээ.
иргэн 2024-09-18 103.212.118.137
ямар ч байсан дотоодын цементийн үйлдвэрүүдээсээ цементээ авч байя даа.
Зочин 2024-09-18 66.181.183.147
Импортын цементийн татварыг нэмэх нь дотоодын хэдэн компаний лобби , одоо тэд амандаа орсон үнээ хэлээд авбал ав байвал бай гээд байж дээ.
Болд 2024-09-18 202.126.88.181
Импортыг татварыг бууруулснаар орон сууцны үнийг хямдруулна гэж сонгуулийн шоу хийсэн ш дээ. Орон сууцны үнийг бууруулна гэж ард түмний эмзэг сэдвээр тоглосон, хошгируулсан. Ард түмэн ч баярласан. Гэтэл хариу юу болсон… Орон сууцны үнэ 11% өссөн. Орон нутгийн сонгууль ч дуусна, шоу ч дуусна. Эцэст нь нам ялсан, хятадууд хожсон, дотоодын үйлдвэр алдагдалд орсон, харин ард түмэн молиго үмхээд үлдсэн.
Зочин 2024-09-18 202.126.90.200
Ямар ч байсан үндэсний үйлдвэрлэлээ дэмжье
Лхагва очир 2024-09-18 122.201.31.178
импортын цёмёнтийн буянаар бид энэ жил 20000 аас бага үнээр цемент хэрэглэлээ шүү дээ. өмнө нь яалаа 34000 хүрсэн шүү дээ.шуналтнууд даварч байсан шүү дээ
Нэргүй 2024-09-18 202.126.88.198
энэ засаг чинь биднээр тоглоом хийдэг болжээ.Сонгуулийн үеэр татвар буулгаад бүгд сонгогдмогц эргэж нэмээд. Цемент бол өдөр ирэх бүр чанар нь мууддаг бүтээгдүүн аль болох түргэн хэрэглэж хурдан бүтээж байвал чанарын тухай асуудал бага яригдана. Ийм бүтээгдүүн аль болох хямд байвал ашгаа өгнө. Харин үнэтэй байвал худалдан авалт багасч тэр хэмжээгээр чанар алдгдаж хог болж хаягддаг..
НЭРГҮЙ 2024-09-18 66.181.177.69
ДОТООДЫН ҮЙЛДВЭРҮҮД ҮНЭЭ ХЯМД БАЙЛГАВАЛ ХИЛЭЭР ОРУУЛАХ ИМПОРТОО БАГАСГАЖ БОЛЖ БАЙНА. ДААНЧ ТЭГДЭГГҮЙ НЬ ХАРАМСАЛТАЙ. ХЭДЭН ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД БИЕ БИЕНЭЭ ШУЛААД ЮУ ХОЖИХ ВЭ ДЭЭ.
Нэргүй 2024-09-18 66.181.186.10
МАХН-ын амлалтад 100 гаруй жил хууртаад хаширдаггүй мовголчууд одоо яая гэхэв дээ ?! Заяа тавилан нь тэр юм
Нэргүй 2024-09-18 66.181.186.10
Путин манай экспортын хэт өндөр татварыг бууруулна, тэглэнэ нтр гэсэн нь "ДУНД ХУРУУ" л биз дээ, харж л байя !