АТГ нэр бүхий эмнэлгүүдийн удирдлагыг ХОМ зөрсөн асуудлаар шалгаж эхэлжээ

АТГ нэр бүхий эмнэлгүүдийн удирдлагыг ХОМ зөрсөн асуудлаар шалгаж эхэлжээ

АТГ нэр бүхий эмнэлгүүдийн удирдлагыг ХОМ зөрсөн асуудлаар шалгаж эхэлжээ

Авлигатай тэмцэх газар хоёр долоо хоногийн өмнөөс нэр бүхий томоохон эмнэлгүүдийн удирдлагуудыг шалгаж эхэлсэн байна. Үүнд, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, хоёрдугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Шэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн удирдлагууд багтжээ.

АТГ-аас одоогоор тус эмнэлгүүд болон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтсийн дарга зэрэг 25 хүнийг шалгаж байгаа бөгөөд захирлаас эхлэн дэд захирал, хэлтсийн дарга нарыг шалгаж байгаа аж.

Мөн шалгаж байгаа 25 хүний дотор төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтнууд буюу “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Эрчим хүчний яам, Татварын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд байгаа аж.

Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлах үүрэгтэй бөгөөд зарим албан тушаалтан өөрийн өмчлөлд шинээр нэмэгдсэн үл хөдлөх хөрөнгө орон сууц, зуслангийн байшин, газар, авто тээврийн хэрэгсэл зэрэг үл хөдлөх хөрөнгийн худалдан авсан эх үүсвэрийг нотолж, тайлбарлаж чадаагүй, тухайн хөрөнгө нь мэдүүлэг гаргагчийн хууль ёсны орлогоор бий болсон болох нь тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр дээрх байгууллагын удирдах албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.

Тухайлбал Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаж байсан албан тушаалтан нь хамаарал бүхий этгээдийнхээ үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийн нэр дээр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олгосон тусгай зөвшөөрлийг авчээ. Мөн Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан худалдан авах үйл ажиллагаанд оролцож гэрээ байгуулсан, улмаар эмийн сан, эмийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж орлого олж байгаа, тусгай зөвшөөрөл олгоход албан тушаалын байдлаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон, мөн эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаалтан “Т” нь хамаарал бүхий этгээдийн нэр дээр амины нэг орон сууц, хамтран амьдрагчийн нэр дээр амины нэг орон сууц, гурван орон сууц, өндөр үнэлгээтэй автомашин хоёрыг өмчилсөн бөгөөд эх үүсвэр нь хууль ёсны орлогоос илт давсан дүнтэй байсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Лондон зураач 2024-09-18 90.212.131.42

Хамаг гол зангилаа энэ дунд шатныханд байдаг юм шүү дээ, ардууд аа…

Avatar

Зүчи 2024-09-18 41.66.99.42

Энэ авгай ЭМДС-тай гэрээ байгуулах ААН-с орны тоо тутамд 1.5 саяыг авч байж гэрээг зөвшөөрдөг заль бас шуналын тулам штээ!!!!!!

Avatar

Нэргүй 2024-09-18 202.55.188.113

Kovidiin ueiin tom hulgaich said bolson doo.

Avatar

Нэргүй 2024-09-18 202.55.188.113

Гэмтлиын эмнэлэгээс яаманд очиж газрбн дарга болсон Гантуя гэж эмэгтэйг шалгөх ёстой. ТМөнхсайханы гарын бүх хулгайг хаацайлсны хүчинд баяжиж байгаа этгээд! Шунал нь шуоам болсон н**ш! Гэмтлээс явсанд гэмтлийнхэн баяртай байдаг!

Avatar

Нэргүй 2024-09-18 103.57.92.175

eruul mendiin daatgaliin dargiig sain shalgah hergtei dee.

Avatar

Нүүрсний хулгайчаа барьж хорь 2024-09-18 139.5.217.131

УИХ-д суугаа нүүрсний хулгайчаа баривчилж шалгаач.

Avatar

Нэргүй 2024-09-18 139.5.216.23

Эд нараас тун их юм гарна даа. Дунд гарын авилгачид ганц эмч нараар тогтохгүй дээ. Бүх газарт дээд зэргийн хяналт шалгалтын тогтолцоо бий болгож, социализм, коммунизм, коммунистаар дуудуулахаас айлгүйгээр орон байр, тансаг зэрэглэлийн машинаас эхлээд томоохон худалдан авалт бүрийн цаана хэн байгааг, ямар орлогоор авч байгааг тогтоож шалгадаг байх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-09-18 139.5.218.63

АВИЛАГЧИД ТЭНДЭРЧИДЫН ИХ УУРХАИНУУД ОГЦОМ БАЯЖСАН БАГИНУУД

Avatar

Нэргүй 2024-09-18 202.126.90.210

дунд шатандаа авилгал гаарсан бна

Avatar

Иргэн 2024-09-18 103.212.118.136

Хүрэлсүхийг Оюун Эрдэнийг Хүрэлбаатарыг Жавхланг Чойжилсүрэнг шалгаачээ новшнуудаа. Жижиг чапакуудад эр бяраа гаргаад байхын.

Avatar

иргэн 2024-09-18 66.181.189.180

Монгол улс угаасаа Төрөөсөө эхлээд доод шат хүртлээ Авилга Хулгайд живсэн,

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.160.33

1-р эмнэлэг гэж ёстой дампуурсан газар байна шүү!!! Хүнд суртал, чирэгдэл, хүний төлөө гэсэн сэтгэлгүй муу үйлчилгээ г.м.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж