Эрдэмтдийн зөвлөл хуралдлаа

Эрдэмтдийн зөвлөл хуралдлаа

Эрдэмтдийн зөвлөл хуралдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан “Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн IV хуралдаан өнөөдөр /2024.09.17/ боллоо.
Хуралдаанаар пестицидийн асуудал, түүний хэрэглээ, хяналт шалгалт зэргийг хэрхэн шинжлэх ухаанч байдлаар шийдвэрлэх талаар эрдэмтэд, судлаачдын байр суурь, дүгнэлтийг тодрууллаа.
Тухайлбал ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдлийн хэмжээг тодорхойлох, эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангаж байгаа болон экологийн цэвэр бүтээгдэхүүн эсэхийг шинжилгээ судалгааны үр дүнгээр нотлох, энэ талаарх судалгаанд төр, засаг, холбогдох мэргэжлийн байгууллагууд онцгой анхаарах, мэргэжилтэн бэлтгэж, лабораторийн хүчин чадлыг сайжруулах шаардлагатай байгааг эрдэмтэд, судлаачид хэлж байлаа.
Мөн пестицидийн эрсдэлийн талаар газар тариалан эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл, мэдлэг олгох сургалт зохион байгуулах, гарын авлага, зөвлөмж, ном сурах бичгээр хангах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар оролцож санал, бодлоо илэрхийллээ. Энэ удаагийн хуралдааныг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр удирдаж явууллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-09-17 202.126.90.234

үхсэн баасны хүнсний хувьсгал өргөн хэрэглээний хүнс өдрөөс өдөрт нэмэгдэж хэдэн монополь үйлдвэртэй болчихсон хийж бгаа юс юу ыгаа юм хэрэр алга одоо тогны үнэ нэинэ дахиад нэмэгдэнэ яаж амьдруулах гээд бгаа хулгайчууд вэ

Avatar

Нэргүй 2024-09-17 202.126.89.222

Энэ эрдэмтэд улсын хөгжилд хувь нэмэр болдог юмуу

Avatar

Нэргүй 2024-09-17 192.82.66.30

хуралдах яахав гол нь шийдвэр гаргаж улс төрийн дэмжлэг авсан бол хэрэгжүүлэх арга зам нь тодорхой иргэдэд мэдээлэл шилэн баймаар байна

Avatar

Ммиисёө 2024-09-17 202.9.40.89

Ю.Цэдэнбал даргаас хойш 30, 40 жил монголын баялагийг манж х***а зулбасгууд хулгайлж цөлмөсн жилүүд байлаа энэ олн жил улсын орны баялагыг хулгайлж алд түмнийг хоосолж мөлжчөөд ял шийтгэлгүй мултран гэж бодож байга биш биз дэ эндүүрвээ адгийн хог шаарууд.

Avatar

Ёддёьь 2024-09-17 202.9.40.13

Адгийн хулгайчуудийг бууддгийн шдэ адгийн х***а чин хамгаалж чадахгүй шүү.

Avatar

Xkdjdkj 2024-09-17 202.9.40.13

Ийм ч эрдэмтэд гэж байдаггүй байх аа ийм хогууд эрдэмтэд биш шүү.

Avatar

Ddks 2024-09-17 202.9.40.13

Адгийн өлөн манж х***а хулгайчуудын дэргэд ндэм сан жижигхээн жинхэнэ манж хужаагуудын хулгай зэлгээ хэдэн зуун тэрбум их наядын хулгай бүхэл бүтэн баялагтын улсын баялыгын хулгай. Хүн айж цочих хулгай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж