Засгийн газраас ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлснээр зээл олголт нэмэгдэж буй. 2024 оны есдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар нийт 1 /1059,2 тэрбум/ тэрбум төгрөгийн зээлийг 9102 өрхөд олгожээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн 2024 оны есөн сарын байдлаар 9 102 өрх ипотекийн зээлд хамрагдаж чаджээ.
Үүнээс Улаанбаатар хотод 4784 өрх, орон нутагт 4318 өрх ипотекийн зээл авчээ.
Засгийн газраас “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг санаачлан батлуулсан бөгөөд Засгийн газраас “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Тус тогтоолд хуримтлалын сангаас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт Монголбанкаар дамжуулан хөрөнгө оруулахаар заасны дагуу хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилт нэмэгдсэнээр хөтөлбөрийн зээл олголт хоёр дахин нэмэгдсэн юм.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 151 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнээс орон нутагт олгосон зээлийн дүн ойролцоогоор 301 хувь өссөн байна.
Тухайлбал, 2023 оны есдүгээр сард 3982 өрхөд 421 сая төгрөгийн зээл олгосон байна. Энэ жилийн хувьд орон нутагт зээл авах иргэдийн тоо нэмэгдэж, 213 хувийн өсөлттэй гарсан байна.
А 2024-09-18 202.21.104.178
Нэг тэрбум чинь ердөө 10-20 байрны зээл гэдгийг төсөөлж чаддаггүй юм байхдаа "сэтгүүлчээ"?
Нэргүй 2024-09-18 66.181.161.42
Ишшш. Манай сэтгүүлчид. Их наяд гэхээр зайлуул ой ухаан нь самуурч байна. Зүгээр трилион гээ. 1 трилион төгрөгний зээл. Яая, ядарсан Монголын даржин төсөвт дэндүү ахдахаар тоо. 200-300 тэрбум дотор л болно.
Нэргүй 2024-09-18 203.17.23.177
1 ТЭРБУМЫГ ЧИНЬ 10 ХҮНД Ч ЗЭЭЛ БОЛГОЖ ӨГЧ ЧАДАХГҮЙ ШДЭЭ.
Нэргүй 2024-09-18 66.181.166.134
1059,2 тэрбум гэдэг чинь их наяд ш дээ, мал аа, сэтгүүлчид бүгдээрээ тоонд муу лаалрууд