"Төр бизнес хийхийг зогсоохоо АН амалсан, одоо ажлаа хий"

"Төр бизнес хийхийг зогсоохоо АН амалсан, одоо ажлаа хий"

"Төр бизнес хийхийг зогсоохоо АН амалсан, одоо ажлаа хий"

Эдийн засагч Б.Лхагважаваас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Гадаадын банкны салбарыг Монголд оруулж ирэх асуудалд улстөрчид багагүй талцдаг. Ямар ч байсан Шадар сайд С.Амарсайханы байр сууриас дүгнэхэд оросууд Монголд банк байгуулах, Монголын улстөрчид түүнийг нь дэмжиж байгаа бололтой юм. Бизнес эрхлэгчийн хувьд гадаадын банкийг Монголд байгуулах хэр зөв бодлого вэ?

-Дайны байдлаас болж, Оростой гадаад худалдаа хийх, банкны үйлчилгээ авахад хүндрэл үүссэн. Оросоос бензин шатахуун худалдаж авсныхаа төлбөр тооцоог ам.доллараар хийхэд асуудал үүссэн. Мэдээж, чемодантай мөнгө зөөгөөд явна гэж байхгүй.  Гэхдээ Оросын банкийг Монголд оруулж ирнэ гэдэг асар эрсдэлтэй. Дайны бус үед байсан бол асуудалгүй байлаа.

-Эрчим хүчний үнийг ирэх арваннэгдүгээр сард нэмнэ гэдгээ Хамтарсан Засгийн сайд нар мэдээлсэн.  Эдийн засгийн нөхцөл байдлаа харахад эрчим хүчний үнийн өсөлт иргэдэд чамгүй дарамт авчирч болзошгүй байна?

-Эдийн засгийг тэлэхэд эрчим хүчний чөлөөт зах зээлийг бий болгох шаардлага тулгарсан. Эрчим хүчний салбар нь хэзээ мөдгүй "аваарын дохио"-гоо дуугарахад бэлэн болсон, энэ тохиолдолд томоохон бүтээн байгуулалт хийж, үйлдвэр барих боломжгүй. Эрчим хүчний үнийг чөлөөлж байж өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах ганц гарц харагдаж байна. Уг нь зоригтой алхам хийгээд шууд чөлөөлчих хэрэгтэй. Өнөө маргаашдаа хүнд мэт боловч, алсдаа маш эерэг зөв шийдвэр болно. Гэвч, улстөржилтөөс болгоомжлоод байх шиг байна.

Чөлөөт үнэ гэдэг нь заавал өснө гэсэн үг биш, буурч ч болно. 1996 онд эрчим хүчний үнийг чөлөөлөх байсан. Гэвч эдийн засаг өнөөдөртэй харьцуулахад тун хүнд байсан. 30 жилийн өмнө үнэ чөлөөлөөгүйгээс Монголын эрчим хүчний салбарт ямар ч хөрөнгө оруулалт орж ирээгүй, бүтээн байгуулалт явагдсангүй,  шинэ технологи нэвтэрсэнгүй. Хуучин систем дээрээ гал алдахгүй гэж аргацаан сар жилүүдийг өнгөрөөж байна.  Хэрэв энэ салбарт бүтээн байгуулалт хийе гэвэл дэд станц, сүлжээ гээд бүх зүйлд хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Алийн болгон үнийг хүчээр барьж, амь зогоох билээ. Эрчим хүчний салбарыг чөлөөлж, бодит үнэ орж ирвэл гадны хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, эдийн засгийн бүтээмж өснө.

Тэгэхээр үнэ чөлөөлөхөөс өөр сонголт байхгүй.

 Хүмүүс цахилгааны үнэ нэмэгдэхээр бараа, таваарын үнэ өснө, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэдэг. Гэхдээ Монгол бол эрчим хүчний хэрэглээ багатай, тиймээс бараа таваарын үнэд төдийлөн нөлөөлөхгүй. Ер нь эрчим хүч бол тусгаар тогтнол, эдийн засгийн хөгжлийн баталгаа. Энэ талаасаа үнэгүй, хямд байж болохгүй зүйл бол эрчим хүч. Үнэ чөлөөлөхөөр иргэдийн амьдрал хүндэрнэ гэдэг хөгждөггүй системийнхээ эрх ашигт эзэн суусан, хувийн эрх ашгаа нэгд тавьсан хүмүүсийн яриа. Ер нь бол эрчим хүчний үнийг чөлөөлөөд, үүсэх бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд олон төрлийн зохицуулалт хийх боломжтой. Тэгэхээр цахилгааны үнэ нэмэх нь зөв шийдэл.

"СӨРӨГ ХҮЧИН ЕРӨНХИЙ САЙДТАЙ ХЭРЭЛДЭЭД Ч ХАМААГҮЙ ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨЛӨӨ ДУУГАРДАГ БАЙХ ЁСТОЙ"

-Сүүлийн жилүүдэд Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчид боломж гарвал гадагшаа гарах нь нэмэгдсэн. Нэг хэсэг Монголд жижиг, дунд үйлдвэрлэл сэргэж эхэлсэн бол өнөөдөр үндэсний том хөрөнгө оруулагчид хаалгаа барих дээрээ тулсан байна. Энэ бүхэн эдийн засагт мэдээж сайнаар нөлөөлөхгүй байх, тийм үү?

-Сүүлийн найман жилд Монгол Улсад коммунист нам засагласан. Ингэснээр зах зээлийн өрсөлдөөнийг байхгүй болгосон. Засгийн газраас одоо 14 том төсөл гэж яриад байгаа. Хамтарсан Засгийн газрын 14 мега төсөлд засгаас дөрвөн жилд үсрээд 10 их наядыг гаргах боломжтой. Үлдсэн 130 гаруй их наяд төгрөгийг хувийн хэвшлийн оролцоотойгоор гаргах байх. Гэхдээ нээлттэй, ил тод, шударга тендер зарлахгүй бол МАН-ын хамаарал бүхий нөхдүүд идэж ууж, ямар ч чанаргүй бүтээн байгуулалт болж магадгүй. Нэг ёсондоо, тэдгээр 14 мега төсөл нь жил болоод сольдог бродюр шиг болох эрсдэлтэй.

-Ийм эрсдэл гаргуулахгүйн тулд уг нь сөрөг хүчин хяналт тавих ёстой. Даанч парламентад олонх болсон, олон суудал авсан намууд хамтраад Засгийн газар байгуулчихаар сөрөг хүчний үүрэг иргэдэд ногдож байгаа юм биш үү.?

-Хамтарсан Засгийн газар байгуулсан ч парламентад Ардчилсан нам, ХҮН нам сөрөг хүчин хэвээрээ байгаа. Зөвхөн Засгийн газарт Ерөнхий сайдын урилгаар 5, 5 сайд л орсон. Яг угтаа бол энэ хамтарсан Засгийн газар ч биш.

Тэгэхээр сөрөг хүчин хяналтаа тавих ёстой. АН-ын үндсэн үзэл санаа бол чөлөөт зах зээл, хүний эрх. Тийм учраас ялангуяа хувийн хэвшилд чөлөөт зах зээл гаргаж өгөхөд онцгой анхаарч ажиллаж шаардлагатай. Ерөнхий сайдтай хэрэлдээд ч хамаагүй чөлөөт зах зээлийн төлөө АН, ХҮН болон бусад нам эвсэл дуугардаг байх ёстой. Төрийн өмчийн 40-өөд компани бий. Тоо нь цөөхөн мэт боловч нийт зах зээлийн 30 гаруй хувийг тэр компаниуд эзэлдэг. Үүнд даруй менежмент хийж, хувьцааг нь нийтэд гаргаж, хувийн хэвшилд өгөх ёстой.

Төр бизнес хийдгээ одоо зогсоох болсон.

АН-ын сонгуулийн өмнө үүнийг хэлээд л байсан. Одоо хамтарсан Засгийн газарт ороод үүнийгээ мартвал хайран. Хэрэв өнгөрсөн найман жил шигээ явбал зах зээл улам л жижгэрч, баригдмал болно. Өөрөөр хэлбэл төр дагасан, нам дагасан хүмүүс л бизнесийн салбарт амжилттай явна. Сүүлийн найман жилд төр барьсан МАН-ын хамаарал бүхий этгээдүүдийн компани л Монголын бизнесийн зах зээлд тунаж үлдсэн. Цаашид энэ хэвээрээ байхгүйн тулд сөрөг хүчин хяналтаа тавих ёстой.

-Та ирэх 2025 оны эдийн засгийг хэрхэн төсөөлж байна. Иргэдийн зүгээс нөхцөл байдал улам хүндэрч магадгүй гэж таамаглаж байна?

-2013 оны эрсдэл давтагдах болов уу гэж айж байна. 2013 онд зэс, нүүрсний үнэ тав дахин унасан. Үүнээс болж, Монгол Улс 2013-2016 онд элгээрээ хэвтсэн.

Ирэх онд энэ цикл давтагдах эрсдэл ойрхон байна.

Тиймээс хамтарсан Засгийн газар, сөрөг хүчин үүнд анхаарч бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-18 202.126.90.165

АН ын өлөнгүүд чухамхүү өчнөөн амлалт өгч ард иргэдийг хошгируулаж байгаад гарсан. одоо МАН ын луйварчидтай нэг хөнжилдөө орсон новшнуудаас

Avatar

Нэргүй 2024-09-18 103.57.92.175

avilgachdaas toroo tseverleh hergtei bna shuu dee.eruul mendiin daatgaliin dargiig har iim baij bolhgui.eronhiilogch eronhii said maani avilgachtai temtsene gesen haana bnaa

Avatar

Ichiiu 2024-09-18 202.9.40.143

Цөөн тооны чадвараар гарч ирсн хувийн хувшил бий ихэнх нь улсын ард түмний баялаг ү/а зашсан адгийн манж х***а хулгайчууд.

Avatar

'рма 2024-09-18 202.9.40.143

Монголд хувийн хэвшил бхгүй зүгээр хулгайч хог шаарууд бсан.

Avatar

Зочин 2024-09-18 66.181.189.49

Энэ МАН-д хонзогногчид өөр ажил алга уу

Avatar

Ариха 2024-09-18 202.9.40.143

Битгиы х** чи төр хийхгүй бол хулгайлж цөлмөөд хулгайлж цөлмөөд дуусгажийн

Avatar

Бат инженер 2024-09-18 202.9.40.219

Бараг л ганцаараа үнэн юм ярьдаг хүн болж дээ. Даанч намууд нь сонсох болов уу

Avatar

Нэргүй 2024-09-18 124.158.126.132

Оросын банк л дутаж гэнэ

Avatar

Нэргүй 2024-09-18 139.5.218.104

Газар нутаг, байгалийн бөялгаа л барьцаанд тавих эохгүйгээр хуульчилчих. тэгвэл яахав орж ирж болно ш дээ. Нөгөө дуулиант хөрөнгө оруулалтын хууль яасан бэ

Avatar

Нэргүй 2024-09-18 202.126.88.198

хаа байна нөгөө АН хаа байна ХҮН нам. Бүгд нэг хөнжилд орчихсон МАН – ын юуг хөхөөд сууж байна. Ийм байхад юун хөгжил…

Avatar

Нэргүй 2024-09-18 139.5.218.63

АМНАС ЦАШГҮИ АЦ

Avatar

Нэргүй 2024-09-18 66.181.160.33

Төрийн өмчийн компанийг хувьчлах буюу хувьцааг нь нийтэд тараавал төрийн албан тушаалтнууд идэх юмгүй болж "турж үхнэ" биз дээ??!!

Avatar

Нэргүй 2024-09-18 202.9.40.102

Ннэ лалрын нам дагаж пялдага хиидэг л***р бараал зардаг болхоор цахилгааны үнэ хамгүй болхоор нэм гэж хуцаж байна л***р юмдаа

Avatar

Зочин 2024-09-18 76.220.74.140

За тэгээд худлаа чухал чухал юм ярихаас цаашгүй нөхдүүд ш дээ. 20 жил л хуцлаа.

Avatar

Сүолиорол 2024-09-18 66.181.184.198

Энэ юу гэж солиороод байна аа. Эрчим хүчний үнэ чөлөөлөгдөхөөр бүх юмны үнэ өснө. Хэзээ Монгол Улсад бараа, бүтээгдэхүүний үнэ өсчихөөд бууж байсан юм бэ. Бензиний үнэ өслөө гээд л махны үнэ өсдөг биз дээ

Avatar

Нэргүй 2024-09-18 202.126.89.203

amiddal medehgui yumnuud saihan poproh yumaa buurch bolno ch geh shig hezee mongold buurch baisan yum tenegee

Avatar

ЭНГИЙН НЭГЭН СОНГОГЧ ИРГЭН 2024-09-18 202.131.240.147

Юу гэж энэ хүнийг албанд томилоховдээ. Номхон тэнэг, дуулгавартай, шуналтай, үгнээс нь гардаггүй юмнуудыг тавьж хамт идэх нөхцөлөө бүрдүүлдэг.

Avatar

зочин 2024-09-18 66.181.160.75

Сөрөг хүчин гэж байхгүйэээ !!!!…Бүх гишүүд л Ерөнхий сайдаас их бага бизнес гуйж яваа …Төр бүх бизнесийг атгаж байна шдээ…
Номтойбаяр хүртэл " Цагаан суврагийг минь битгий хураагаач " гээд л царай алдаад л явж байгаа шд …
Төрийн бизнэсээс хуваалцах гэж л гийшүүн болсон болхоос Ард түмний төлөө гишүүн болсон нэгч хүн байхгүй за

Avatar

Үнэн 2024-09-18 66.181.187.66

Юу үнэн, энэ үнэн. Иймэрхүү толгойтой эдийн засагчидийг яагаад улс орны удирдах түвшинд тавьдаггүй юм бол доо.

Avatar

Нэргүй 2024-09-18 202.131.240.147

Төрөөр баяжигсад юу гэж тавихавдээ. Өөрсдөө хамааралтай хүсүүстэйгээ идэх, аль болох их идэхийг л бодно. Ингэхдээ дандаа дуулгавартай хонь шиг номхон тэнэг, шуналтнуудыг алдбан тушаалд тавьж хамт иддэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж