Майли Сайрусыг шүүхэд өгчээ

Майли Сайрусыг шүүхэд өгчээ

Майли Сайрусыг шүүхэд өгчээ

АНУ-ын алдарт дуучин Майли Сайрусыг "Tempo Music Investments" компани шүүхэд өгчээ. Тодруулбал, дуучин Сайрусын зохиосон "Flowers" дуу нь дуучин Бруно Марсын 2012 онд гаргасан "When i was your man" дууг дуурайсан гэж тус компани үзэж байна.

"Tempo Music Investments" нь "When i was your man" дууны зохиогчийн эрхийг хамтран эзэмшдэг бөгөөд Сайрус зөвшөөрөл авалгүйгээр уг дууны найрал хөгжим, зохицол, аялгуу, хөвчийн явц, үгийг дуурайсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Дуучин Сайрус болон Марс нар нэхэмжлэлийн талаар тайлбар өгөөгүй байна. Сайрусын хувьд "Flowers" дуугаа 2018-2020 онд гэр бүл байсан нөхөр Лиам Хемсвортдоо зориулж бичсэн гэж хэлж байсан. Мөн 2023 онд тус дуугаар Грэммигийн шагнал хүртсэн юм.

Эх сурвалж: PAGE SIX

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж