Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж буй "Ногоон технологи 2024" үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээгдлээ. Байгаль орчинд ээлтэй, иноваци шингэсэн бүтээгдэхүүнээ 70 гаруй аж нэгжүүд дэлгэжээ.
Хоеёрхон өдөр үргэлжлэх уг үзэсгэлэнг зорих иргэдийн хөл хөдөлгөөн их байлаа. Үнэндээ хүйтний ам наашилсан энэ үед хотынхны талаас илүү нь амьдардаг гэр хорооллынхон саяхнаас угаартах айдасгүй, аюулгүй хэмээн олонд танигдаад байгаа Нүүдэлчин эко зуухыг ихээр сонирхож сонгож байв. Энэ зуух нь Монгол хүний ур ухаанаар бүтсэн бөгөөд “Таван толгой түлш ” ХХК-ийн Зүүн баруун үйлдвэрүүдийн сайжруулсан түлш, болон “Энержи Ресурс” ХХК-ийн угаасан нүүрс, мөн хөдөө орон нутагт хэрэглэж байгаа түүхий нүүрсэнд зориулж дулаанаа удаан хугацаанд хадгалах зориулалттай хэмнэлттэй, галлах явцад гарсан утааг дахин шатаах, давхар шаталтат технологи дээр үндэслэн бүтээсэн угаартах аюулгүй зуух аж.
Нэргүй 2024-09-18 66.181.191.87
Байдагл нэг жорлонгийн суултуур байна
Нэргүй 2024-09-18 202.131.225.242
Зуухандаа биш дотор нь хийдэг юмандаа байгаа шүү. Муужруулдаг түлшээ болиогүй цагт үхсээр байх болно ванга шиг хэлье. Угаартаж мажийсаар байх болно. Одоо ч угаартаж үхээд эхэлсэн эрх баригчид үхлийн мэдээг нийтлүүлэхээ л больсон байх.
Нэргүй 2024-09-18 64.119.29.60
hotiin irged zuuh songodgui yum