АНУ 228 сая ам.доллар бүхий цэргийн тоног төхөөрөмж, сэлбэг, хэрэгслийг Тайваньд худалдах шийдвэр гаргажээ. АНУ-ын засгийн газар Даваа гаригт Конгресст мэдэгдэл хүргүүлж, Тайваньд нисэх онгоц болон холбогдох тоног төхөөрөмжийг засварлаж, худалдах болсон гэдгээ илтгэсэн байна.
Энэ нь Тайванийн одоо болон ирээдүйн аюулгүй байдлыг хангаж, аливаа дайралтаас өөрийгөө хамгаалах боломжийг олгоно гэж АНУ тайлбарлав.
Тайванийн Гадаад хэргийн яам дээрх шийдвэрийг гаргасан Жо Байдены засаг захиргаанд талархал илэрхийлж, зэвсэг нийлүүлэх тухай 16 дахь мэдэгдлийн дагуу ажиллах болно гэжээ. Мөн Гадаад хэргийн яамнаас улсынхаа батлан хамгаалах чадавхыг бэхжүүлж, АНУ-тай аюулгүй байдлын нягт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Тайванийн хоолой болон Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжинэ гэдгээ амлалаа.
Хятадын цэргийн нисэх онгоцнууд Тайванийн усан хилийг тогтмол давж, зөвшөөрөлгүй нислэг үйлдэж байгаа тул АНУ-ын энэхүү алхам нь Бээжинд сануулга өгөх гэсэн үйлдэл гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: NHK JAPAN
Нэргүй 2024-09-17 212.73.134.204
Зөв зөв, Тайванийг зэвсэглэх хэрэгтэй, энэн дээр бол Америкийг дэмжинэ.
Харин нөөваар анусник уяахуяа троллууд гаднаа Укр Америк гэж жүжиглэж байвч Хятадтай холбоотой юман дээр Хятадаа дэмжиж Тайванийг эсэргүүцдэг юмнууд байгаа, андашгүйдээ.
Улаан залаат 2024-09-17 202.9.46.127
Зөв зөв. Хятадыг задлах хэрэгтэй.