Японы өндөр настнууд олон улсын рекордыг тогтоолоо

Японы өндөр настнууд олон улсын рекордыг тогтоолоо

Японы өндөр настнууд олон улсын рекордыг тогтоолоо

Японд 100 ба түүнээс дээш насалсан 95 мянга гаруй хүн байдаг нь олон улсын төвшинд рекорд тогтоогоод байна. Мөн эдгээр хүмүүсийн 90 хувь нь эмэгтэйчүүд аж. Дэлхийн дөрөв дэх том эдийн засгийг хамарч буй өндөр насжилт нь хөдөлмөрийн зах зээл уналтад орж магадгүйг уг статистик харуулсан гэж шинжээчид тайлбарлаж байна.

Энэ оны есдүгээр сарын 1-ний байдлаар тус улсын 100 настай хүний тоо 95,119 болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 2,980 хүнээр нэмэгджээ.

Үүний  83,958 нь эмэгтэй, 11,161 нь эрэгтэй байна гэж Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд дурджээ. Мөн 65-аас дээш насны хүмүүсийн тоо 36.25 саяд хүрч, Японы хүн амын 29.3 хувийг эзэлснээр дээд амжилт тогтоожээ.

Өдгөө 116 настай  Томико Итоока нь 1908 оны тавдугаар сарын 23-нд төрсөн. Тэрбээр дэлхийн хамгийн өндөр настай хүн гэж АНУ-д төвтэй Геронтологийн судалгааны групп мэдэгдсэн байна.

Өмнөх дээд амжилтыг эзэмшигч Мария Браняс Морера өнгөрсөн сард Испанид 117 насандаа таалал төгссөн юм. Итоока Японы баруун хэсэгт орших Хёго мужийн Ашия дахь асрамжийн газарт амьдардаг бөгөөд асран хамгаалагч нартаа үргэлж "баярлалаа" гэж хэлдэг гэв.

Эх сурвалж: JAPAN TODAY

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-17 139.5.219.148

гамшгийн орчуулга. энэ хөлдүү толгой хөгжихгүй ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж