Барилгын ажилтнаас UFC-ийн аварга болсон Мераб

Барилгын ажилтнаас UFC-ийн аварга болсон Мераб

Барилгын ажилтнаас UFC-ийн аварга болсон Мераб

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Лас Вегас хотод болсон UFC 306 өдөрлөгийн хүрээнд Мераб Двалишвили UFC холбооны шинэ аваргаар тодорсон билээ. Тэрбээр аваргын бүсний төлөө Шон О’Малли аваргыг буулган авч, зорилгодоо хүрсэн. Түүний энэ хүртэлх дардан байгаагүй.

Мераб Двалишвили Гүржийн Тбилис хотод төрсөн бөгөөд бага наснаасаа холимог тулаанаар хичээллэж, үүнийхээ хажуугаар бөхийн спортод татагджээ. Түүнийг ивээн тэтгэх албан байгууллага, хүн байгаагүй учир барилгын ажил хийж, хажуугаар нь бэлтгэлээ хийж байсан гэнэ. Ийнхүү долоон жилийн турш хар, бор ажил, бэлтгэл сургуулилалтыг хослуулж, эцэст нь Америк руу цагаачилжээ.

Гүрж залуу 2014 онд анхны тулаанаа хийж, UFC холбооны анхааралд өртөх гэж багагүй хугацааг зарцуулав. 2017 онд санасандаа хүрч, гэрээ байгуулсан ч UFC-ийн эхний хоёр тулаандаа дараалан ялагджээ. Гэхдээ бууж өгсөнгүй. Үргэлжлүүлэн бэлтгэл сургуулилалтаа базааж, өдөр бүр ганц л зорилгын төлөө орноосоо босдог байсан аж.

Тэрбээр хичээл зүтгэлийнхээ талаар "Би үргэлж шаргуу хөдөлмөрлөдөг. Надад амралтын өдөр гэж байхгүй. Гэмтсэн ч заал руу явж, ямар нэгэн дасгал хийдэг. Сэтгэл зүйн асуудал бол энэ спортын том хэсэг. Хэцүү цаг үед үүнийг давж гарах тэнхээтэй байх хэрэгтэй" гэв.

Өдгөө 33 настай Мераб холимог тулааны замналдаа 22 тулалдсанаас 18 ялж, дөрвөн удаа өвдөг шорооджээ. Түүний хувьд байлдааны самбо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальтай тамирчин.

Мераб Двалишвилигийн нийт орлого хоёр сая ам.долларт хүрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж