Монгол Улс 4200 орчим багшийн хомсдолд орсны дийлэнх нь байгалийн ухааны хичээл заадаг багш байна. Боловсролын яамнаас энэ хомсдолыг нөхөх зорилгоор багшлах хүсэлтэй хүмүүсийг 45 хоногийн курсэд хамруулан сургаж, багшлах эрх олгох шийдвэрийг гаргасан. Олон нийтийг талцуулсан энэ асуудалд салбарын мэргэжилтэн, хөндлөнгийн судлаачдын байр суурийг хүргэж байна.
"БОЛОВСРОЛЫН САЙД ХУУЛИЙНХАА ЭСРЭГ ШИЙДВЭР ГАРГАЛАА"
"Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг:
-Ер нь мэргэжил гэж юу вэ гэдгийг нийгмээрээ ойлгох хэрэгтэй. Дэлхийн ихэнх улс оронд хуульч, багш, эмчийг мэргэжил гэж үздэг. Тусгай эрх, лиценз авч, ажилладаг. Энэ ажил мэргэжлийн хариуцлага, нийгэмд үзүүлэх үр дагавар, үр нөлөө, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, тусгай шаардлагыг тавьдаг. Энэ хүмүүс насан туршдаа суралцаж, байнгын мэргэжил дээшлүүлдэг.
Яагаад гэхээр энэ мэргэжлийг их дээд сургуульд дөрвөөс дээш жил суралцсан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл эдгээр мэргэжилтнүүдийн хийх ёстой ажил нь маш нарийн ур чадвар, шинжлэх ухааны онолын мэдлэг шаарддаг.
Хоёрт, ёс зүйн хувьд маш өндөр шаардлагыг тавьдаг. Жишээлбэл, эмч хүн хагалгаа хийх шаардлагагүй өвчтөнд хагалгаа хийж болохгүй шүү дээ. Багш хүн таны хүүхэдтэй хамгийн олон цагаар ажилладаг хүн. Ийм хүнд ёс зүйн шаардлага тавихгүй бол хүүхдүүдэд ямар үлгэр дууриалал үзүүлэх вэ. Зөвхөн хичээл заахаас гадна үг үйлдэл, үнэт зүйл, төлөвшлөөрөө ямар нөлөө үзүүлж байна вэ. Магадгүй хүн амьдралдаа нэг ч удаа эмнэлэгт үзүүлэхгүйгээр нас барж болно. Гэтэл танай хүүхэд өдөр бүр сургууль, цэцэрлэгт явж, багштайгаа харилцдаг. Энэ өндөр мэргэжлийн шаардлагыг бууруулж, хэнд ч хамаагүй багшлах эрх олгоно гэдэг бол боловсролын салбар ухарч байна гэсэн үг.
Боловсролын сайд П.Наранбаяр "Энэ бол богино хугацааны шийдэл. Цаашид дунд болон урт хугацааны арга хэмжээ байгаа гэдгийг онцолсон. Тэр бодлогоо олон нийтэд нээлттэй танилцуулахгүй байна вэ. Энэ бүхнээс болж нийгэмд шүүмжлэл дагуулж байна. Салбар яамнаас богино хугацааны шийдэл гаргаж болох ч нийгэмд гарах сөрөг үр дагаврыг заавал тооцоолох ёстой. Миний хувьд нийгэмд гарах сөрөг үр дагавар нь их байна гэж хэлнэ. Жишээлбэл, Монголын боловсролын салбарт байгаагүй "гэрээт багш" гэдэг нэр томъёо оруулж байна. Цаашдаа бүх багш нараа богино хугацааны гэрээт болгоё гэвэл яах вэ. Багш мэргэжлийн хүн татах чадвар нь улам буурна. Дээд сургууль төгссөн ямар ч хамаагүй хүн багшлахад хүүхэд хамгаалал, боловсролын чанарын хувьд ямар сөрөг нөлөөтэй вэ гэдгийг үнэлж, судалсан эсэхэд эргэлзэж байна. Боловсролын яам бодлогын яам болох цаг иржээ. Бодлогын судалгаагаа сайн хийж, багш нарын үйлдвэрчний эвлэл, багш мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиуд, Боловсролын судалгааны хүрээлэнгийн судлаачидтайгаа зөвлөлдсөн үү гэж асуумаар байна. Саяхан баталсан Боловсролын багц хуулиараа багш бэлтгэх дөрвөн жилийн бакалаврын хөтөлбөрийн чанарыг сайжруулах тал дээр хэд хэдэн заалтуудыг тусгасан боловч энэ заалтын эсрэг бодлого шийдвэр гаргалаа. Уг нь хуулиа дагаж бодлого гаргах ёстой байтал эсрэг буюу магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр багш бэлтгэнэ гэж заасан байтал ийм хөтөлбөр байтугай 45 хоногийн курсээр багш бэлтгэх болоод байна.
"БАГШ МЭРГЭЖИЛ, БАГШЛАХ ЭРХ ГЭДЭГ ХОЁР ӨӨР ЗҮЙЛ"
Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа:
-Нэг юмыг та нар ойлгох хэрэгтэй. Багш мэргэжил, багшлах эрх гэдэг хоёр өөр зүйл. Багш мэргэжил нь бакалаврын түвшинд 120 кредит цуглуулж, дөрвөн жил суралцаж төгсдөг. Хөрвөх сургалт ч гэсэн ялгаагүй. Хэрвээ тэр хүн 60 кредитээ дүйцүүлж чадвал үлдсэн 60 кредитээ судалж, төгсөхдөө багш мэргэжлийн бакалаврын дипломтой төгсдөг. Харин багшлах эрх бол тухайн хүн зөвхөн тодорхой ангид хичээл заана. Жишээлбэл, зургадугаар ангийн физикийн хичээлийг заах эрх зөвшөөрөл гэсэн үг. Багшийн бакалаврын мэргэжил эзэмшихгүй.
Тэр хүний оюуны чадамжийг боловсролын салбарт татан оруулж, хөрвөх сургалтад хамруулах зорилгоор багш бэлтгэх ийм үйл ажиллагааны эхлэл юм. Зах зээл дээр 2010 оноос хойш их сургууль төгссөн маш олон багш нар байна.
Багшийн ажлаа хийхгүй байгаа хүмүүсийг буцаан ажиллуулах нь тэргүүлэх бодлого. Бид үе шаттай хэрэгжүүлж эхэлнэ. Ахмад багш нарыг цагаар ажиллуулаад эхэлсэн. Эдгээр хүмүүстэй уулзахад, цалин хөлс, ажиллах нөхцөл, сургуулийн удирдлагын ёс зүйн асуудлыг хөнддөг. Энэ асуудлуудыг үе шаттай хэрэгжүүлээд ирэхээр эдгээр мэргэжилтнүүд салбартаа ажиллах боломжтой болно.
"БАГШ МЭРГЭЖЛИЙН ЗААХ АРГА ЗҮЙН БАГЦ ХИЧЭЭЛ 45 ХОНОГТ БАГТАХ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ"
МУБИС-ийн Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга Д.Цэдэвсүрэн:
-Монгол Улсын Боловсролын их сургууль нь төрийн багш мэргэжилтэн бэлтгэдэг хамгийн том сургууль. Энэ утгаараа багш мэргэжлийн индексийн хүрээн дэх бүхий л багш мэргэжилтнийг бэлтгэж байна. Манай сургуулийг жил бүр 2000 гаруй багшийг төгсгөдөг. Энэ маань одоогийн багшийн хомсдолыг шийдвэрлэж чадахгүй байна. Боловсролын ерөнхий газрын тооцооллоор 2024-2025 онд 4200 багшийн хомсдол үүссэний 2000 гаруй нь нийслэлд дутагдалтай байна гэсэн. Манай сургуулийн өмнөх боловсрол, бага ангийн багшийн хөтөлбөр олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн. Боловсролын яамнаас багшлах эрхийн 45 хоногийн сургалтад хамруулна гэдэг шийдвэрийг гаргасан. Багш бэлтгэх хөтөлбөрт чухал байр суурь эзэлдэг онцгой багц хичээлүүд гэж бий. Нөгөө хүүхдийг танихуйтай холбоотой сэтгэл судлалын багц, хичээлийг төлөвлөж хэрэгжүүлэх тухай хөтөлбөр судлал, сурган хүмүүжүүлэх зүй, тухайн хичээлийн заах арга зүйтэй холбоотой багц, суралцагч нэр бүрийн ялгаатай байдлыг таних мэдэх хичээлүүд байдаг.
Ялангуяа цэцэрлэг, бага ангийн багшийн хувьд бүр их багц хичээлүүдийг нэмж судалдаг. Ингээд үзэхээр 45 хоногийн хугацаанд судалж амжих эсэх нь эргэлзээтэй.
Хоёрт, манай сургуульд хөрвөх хөтөлбөр хэрэгждэг. Тэр нь хоёр хэлбэртэй. Нэгд, яг шинжлэх ухааны чиглэлээр суралцсан дээд боловсролтой иргэдийг хөрвүүлэх. Жишээлбэл, матемитикч хүн математикийн багш, спортын хүн биеийн тамирын багш болох. Элсэгч нэг бүр дээр судлах кредитын тоо харилцан адилгүй байдаг. Хоёрт, нэг багш мэргэжлээс нөгөө багш мэргэжил рүү хөрвөх. Физикийн багш математик руу, түүхийн багш бага ангийн багш болох. Ийм хүмүүст мэргэжлийн заах арга зүй гэх мэт багц хичээл судална. Бас л 45 хоногт багтах эсэх нь эргэлзээтэй. Энэ хөтөлбөрүүдийг 1.5-2 жил хэрэгжүүлдэг туршлагатай. Энэ хөтөлбөрт нэг ангид 1-2 суралцагч сонгон суралцдаг. Одоогоор энэ хөрвөх хөтөлбөрийн хугацааг богиносгож, 45 хоног болгоогүй байна. Бага ангийн багшийн туслах бэлтгэх хөтөлбөрийг боловсруулаад явж байна. Яг хичээл заахгүйгээр багшид дэмжлэг үзүүлнэ.
Мөн дээд сургуулийн багш нарт зориулсан 16 кредиттэй хөтөлбөр, сургалт бий. Гэтэл ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан, заах арга зүйн сургалт хамгийн цөөндөө 30 кредит байдаг.
Манай сургуулийн оюутнууд их дээд суралцах хугацаандаа цэцэрлэг, сургуультай гэрээ байгуулж, туслах багшаар ажиллах тохиолдол байдаг. Энэ бол боломжгүй зүйл биш. Зохион байгуулалт тал дээр анхаармаар санагдсан.
Манай хоёр хөтөлбөр дээр багш мэргэжлийн босго оноог бууруулсан. Тодруулбал, сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол. Бусад нь босго оноонд өөрчлөлт ороогүй. Энэ жилээс 440 байсныг 450 болгож босго оноог нэмсэн. Ирэх жил дахин нэмнэ. Энэ бол сургалтын чанартай холбоотой асуудал. Ер нь манай сургуулийн хувьд багш мэргэжлийн элсэлтийг нэмэгдүүлэхэд босго онооны өөрчлөлт мэдэгдэхүйц нөлөө үзүүлээгүй. Иргэдийн зүгээс Боловсролын яамны шийдвэртэй холбоотойгоор 45 хоногийн сургалтын талаар асууж, лавлаж байна. Миний ойлгож байгаагаар бага ангийн багшийн туслахтай холбож хэлсэн байх. Нийт хөрвөх хөтөлбөрт хамрагдах хугацаа биш байх. Энэ мэдээллийг залруулах нь чухал байна.
"ГЕРМАНД БАГШ МЭРГЭЖИЛ НЭР ХҮНДТЭЙ, ТЭТГЭВЭРТ ГАРТЛАА АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛДАГ"
Германы Кемниц хотын ТИС-н Зочин судлаач, ШУТИС-н Профессор ШУ-ны доктор Т.Уранчимэг:
-Боловсролын яамнаас хомсдолтой байгаа 4200 орчим багшийнхаа орон тоог богино хугацаанд нөхөхийн тулд сонирхсон иргэдийг 45 хоногийн сургалтад хамруулах шийдвэрийг гаргалаа. Дээд боловсролд 30 гаруй жил багшилсан багш хүний хувьд зөв шийдвэр гэж харж байгаа. Богино хугацаанд ийм арга хэмжээ авч, боловсролын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нь зөв. Сүүлийн хэдэн хоног нийгмийн сүлжээгээр явж буй байр сууриудыг ажиглаж, уншлаа. Боловсролын сайд энэ шийдвэрийг гаргахын тулд зөвлөхүүдтэйгээ зөвлөлдөж, шийдэл хайж байна. Сайдын энэ үйлдэл дээр нь улстөржиж, хувь хүн рүү нь, нам руу нь гэх мэт өөр асуудал руу дайрч, талцуулж байгаа нь харамсалтай.
Иргэдийн шүүмжлэл дотор сайдын гаргасан шийдлийг улам сайжруулах санаа олон байна. Монгол Улсын Боловсролын их сургуульд 3-4 жил суралцаж, 120 кредит үзэж, судалдаг мэргэжлийг 45 хоногийн сургалтаар сургах боломжгүй гэж байна. Багшийн хомсдолыг арилгах тал дээр багш бэлтгэдэг их дээд сургуулиуд дэмжээсэй. Боловсролын сайдын тушаалыг нь харахад чухал чухал зохицуулалт байна. Нэг юмыг онцолсон нь багш мэргэжилтэн бэлтгэх бус багшлах эрх олгоё гэсэн. Багшлах эрхийн үнэмлэх авсан иргэдийг ажиллуулах эсэх сонголт нь сургуулийн захирлуудад бий. Зарим сургуулийн удирдлагууд мэргэжлийн дипломтой багш ажиллуулна гэвэл нэг хэрэг.
Багш нарын зүгээс 2.7 голчтой гэдэг шалгуураа 3 голч болгооч гэж байна. Сургалтын хугацаагаа хагас жил болгооч гэж байна. Багшлах эрх авсан хүмүүсээ дагалдан багш гэж нэрлэх юм байна. Энэ мэт улам сайжруулах нь зүйтэй.
Мөн багш мэргэжлээр суралцаж буй оюутнууд багшилж болно гэж тусгасанд салбарынхан эмзэглэх нь аргагүй. Тийм учраас Боловсролын яам гаргасан шийдвэр дээрээ тогтоод, улам сайжруулах саналуудаа нэмж, засаад яваасай. Жишээлбэл, 45 хоногийн сургалтаар туслах багшийн эрх өгье. Үндсэн физикийн багш сургуулийнхаа ангиудад хичээл зааж хүрэлцэхгүй бол туслах багш нар нь ачааллаас хуваалцаад ажиллавал хомсдолоо нөхөж чадна.
Нийгмийн сүлжээгээр багшлах эрхийн 45 хоногийн сургалтад хэн дуртай нь хамрагдах гэж байна гэж нэг талыг барьж байна. Зарим нь багш нарын цалинг нь шууд нэмээч гэдгийг хэлж байна. Хэрэв тийм санхүүгийн боломжтой байсан бол ийм шийдэлд хүрэхгүй шүү дээ. Улс орныхоо нөхцөл байдлыг ойлгож, үр хүүхдүүдийнхээ ирээдүйг харсан шийдэл гаргах гэж байгаа нэгнээ дэмжиж ажиллаасай. Шийдвэр гаргагчид нэг шийдвэр гаргахаараа олон нийтийн сүлжээнд ач холбогдол өгч, гаргасан шийдвэрээ буцаадаг. Ийм байж болмооргүй л байна. Багшийн хомсдол байгаа нь үнэн. Энэ асуудлыг шийдэх ёстой. Нөгөө талдаа Боловсролын яамнаас тэтгэвэртээ гарсан болон өөр салбарт ажиллаж буй багш нараа уриалан дуудмаар байна.
Герман улсад ч ялгаагүй багш нар хомсдолд орж байгаа. Сүүлийн таван жилд ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дундаж наслалт 55-аас дээш болсон. Энэ бүх тооцооллыг 2-3 жилийн өмнө статистик баримттайгаар судалдаг. Хамгийн гол нь энэ улсад багш хүн өндөр тэтгэвэр авдаг. Багш мэргэжлээр суралцах гол хөшүүрэг нь насан туршийн гэрээ байгуулдаг. Германд тэтгэвэрт гартлаа багшаар ажиллах гэрээ байгуулна гэдэг насны баталгаа. Цалин нь нэмэгдсээр байгаад тэтгэвэрт гарахдаа өндөр тэтгэвэр авдаг. Ерөнхий боловсролын байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийг их сургуулийн багш нар сардаа нэг удаа ирж, заадаг. Мөн цэцэрлэгийн багш нарт эцэг эхчүүд тусалж дэмждэг нь ажиглагдсан. Монгол Улсад багш мэргэжлийн нэр хүнд унасан. Гэтэл Герман улсад энэ мэргэжлийн нэр хүнд өндөр. Энд багш мэргэжлээр төгссөн ч ажиллахгүй удсан, өөр салбарт ажилласан хүмүүсийг эргээд багшлах хүсэлтэй байгаа бол албан бус боловсролд хамруулж, багшлах эрх өгдөг. Суралцаж байх үедээ дагалдан багшаар ажилладаг.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Нэргүй 2024-09-18 202.126.89.241
Одоо багшилж байгаа багш нар багш гэж хэлэхэд хэцүү хүмүүс их бий шүү та нар ажлаа сайн хийе
Нэргүй 2024-09-18 66.181.161.216
Үл гүйцэлдэх стандартаар битгий далайлга. Үнэхээр сонирхдог, хүүхдүүдтэй ажиллах чадвартай хүмүүс байвал та нар яах юм бэ? Мэргэжил эзэмшсэн нэртэй, тэгсэн мөртөө ямар ч чадваргүй, сонирхолгүй, сэтгэлгүй амитас багш нарын эгнээг дүүргэжээ. Тэд бүр цалин мөнгө нэхэж төрийг, улсыг, ард түмнийг дарамталдаг бүлэглэл, шайка болж хувирсан. Нэг ёсондоо люмпэнист давхарга бойжиж гүйцжээ.
Нэргүй 2024-09-18 66.181.183.230
Багш нартаа эхлээд үсэг заах хэрэгтэй?????
Нэргүй 2024-09-18 66.181.183.230
Эргүү багш нараа эхлээд сурга даа???? Дараа нь хүүхдүүдээ?????
Нэргүй 2024-09-18 66.181.190.195
солиорцгоох юм манайхаас өөр багшийн сургуультай улс гэж дуулсануу оркуудаа америкийн багшийн дээд солонгосын багшийн францын багшийн дээд гэж дуулсануу комунист зомбинууд
Оноч 2024-09-18 66.181.190.171
Бээжин нормаль их сургууль гэдэг нь багшийн дээд юм. Багшлах эрх авахын тулд сурган, заах аргын мэдлэгтэй байх ёстой нь үнэн. Сурган нь ерөнхий боловч заах арга нь мэргэжил бүрээр тухайн асуудлыг ямар насны хүүхдэд яаж заах тухай мэргэших тухай ойлголт юм. Та бүхэн хүүхэддээ бүгд хичээл заагаад чадаад бна уу? Багш ингэж хэлээгүй, багш багш гээд хүүхэд тэгээд байдаг нь багш тухайн хүүхдэд яаж хэлбэл асуудлыг яг ойлгож чадаж бна уу гээд судалдаг судлагдахуунтай ШУ юм шүү. Багш мэргэжил байхгүй юу
Зочин 2024-09-18 101.127.170.199
1) Мэргэжил эзэмшсэн багш нарынхаа чанарыг өөрсдөө дүгнээрэй. Масс бол хангалтгүй байгаа.
2) Багшийн мэргэжил эзэмшсэн багш чинь дутагдаад хүүхдүүд багшгүйгээс хохироод байна.Тэгээд яах уу, зөвхөн та хэд л заах уу?
3) Багшлах эрхийн асуудал нь та нарын эрх ашгийг хөндөөд байгаа юм уу, эсвэл хүүхдүүдийн сурах эрх ашиг хөндөгдөөд байгаа юу гэдэгт бодит хариулт өгчих
4) Багшийг тусгайлсан багшийн сургуулиар бэлддэг систем чинь өөрчлөгдсөн, шинэ зүйл судал
5)
Нэргүй 2024-09-18 202.72.245.121
Багш мэргэжил өнгөрсөн зууны эхэн дунд хамгийн сайхан мэргэжил байлаа. Яг л Ш.Сүрэнжав гуайн Багш найраглал шиг сайхан байгш нар ч байлаа. Одоо бол хичнээн хүсээд ч эсрэгээрээ байгаа шүү. Тэнэг мангуу шахам өөдгүй хүмүүс багш болоод хүний хүүхэд алж байна. Харин сэтгэлтэй мэдлэгтэй хүүхдэд хайртай мэргэжилтэн бол өнөө үед их олдоно шүү. Нөгөө л нэг Архангай Ховдын багшийн сургууль төгссөн хөдөөний дундаж сурлагатнууд одоо бага ангийхнийг соёлын ч оюуны ч дутагдалд оруулж бна
энхээ 2024-09-18 202.72.245.121
мэргэжлийн гээд байгаа энэ нэг хэдэн юмнууд эргэж бухаж, сайдынхаа үгийг мушгиад байх хэрэггүй л юм даа. Нэгдсэн нэг зохион байгуулалтын дор монголын ирээдүйгээ л аврах асуудал яригдаж байна. Тиймээс та хэдийн худлаа үнэн онол хэрэггүй л дээ. 30 жил л хуцалдлаа
Нэргүй 2024-09-18 192.42.116.200
Энэ хэдэн комунист хөгшчуул юу мэддэг юм.
оноч 2024-09-18 66.181.190.171
Энэ Оюунаа мэт нь үхсэний нэгдсэн бодлого төлөвлөлт… багшлах эрхийн лицензийг багш мэргэжлээр төгссөн хүн авдаг нь хаанахын нь ч жишиг. Багш тодорхой хичээлийг ангид заадаг. Гэтэл багшаар төгсөх, тодорхой хичээл заах эрх ялгаатай гэж юу яриад бнаа?
Иргэн 2024-09-18 202.131.227.82
Зарим мэргэжлийн багш байхгүй байгаад байна. Гэтэл мэргэжлийг нь эзэмшсэн хүн байгааг ашиглах нь зөвш дээ. Хүүхдээ бүр ямарч багшгүй байхыг ямарч эцэг эх хүлээн зөвшөөрөхгүй биз дээ.
Зочин 2024-09-18 202.9.46.136
Сорууд нь багшийн мэргэжил сонгодог байсан үе ард хоцорсон. Одоо гологдлууд нь МУБИС-т ордог болсон. МУБИС-ийн гологдлуудаа өөд нь татах гээд ядчих юм аа. Багшлах арга зүй гэж гавьтой олон цагийн хичээл ордоггүй. Тийм болохоор үндсэн мэргэжлээрээ сайн сурсан хүмүүст 45 хоногийн курс хангалттай.
Нэргүй 2024-09-18 122.201.19.4
Хувийн сургуулиуд байсан цагт улсын сургуулиуд хөгжихгүй. Түүнийг мэдээд Солонгос зэрэг улс хувийн сургуулиудаа хаагаад эхэлсэн. Яагаад гэвэл эрх баригчид, нийгмийн хөрөнгөлөг хэсэг хувийн сургуульд хүүхдээ сургадаг тул улсын сургуулиудын хүрэлцээгүй байдал, багшийн цалин, хомсдол тэдэнд нөлөөгүй. Муу хэлдэг социализмын үед боловсролын тэгш байдал жинхэнэ утгаар байлаа. Даргын ч, ажилчны ч хүүхэд нэг л ангид сурдаг байлаа. УИХ-ын гишүүдийн хүүхдийг улсын сургуульд сургачих, тэгвэл анхаарна шүү.
Зочин 2024-09-18 101.127.170.199
Боловсролын тэгш байдал гэдэг чинь соц нийгэмтэйгээ устсан. Бүгдэд сонголт байгаа, гол нь хүртээмжтэй чанартай байх ёстой. Та хүүхдээ улсын сургуульд өгч болно, гэхдээ бусдыг заавал таны сонголттой адил байхыг шаардах нь ёс зүйгүй. Хүүхдээ хаана сургах нь эцэг эхийн эрх.
Нэргүй 2024-09-18 139.5.216.89
та нар сүрхийдээ биш мэргэжлийн хулгайч болохоороо бусдын бүх боломжийг хулгайлж тэрэнтэй тэмцдэг нийшмийг үзэж ядхх чинь аргагүй. гэхдээ цаг цагаараа цахилдаг хөхөөрөө байдаггүйг сайн санаарай. Удахгүй бүх юм өөрчлөгдөнө, чамп орох газаргүй болно
зочин 2024-09-18 192.82.66.30
Боловсролын салбар хуучин соц хандлагаасаа салах эхлэл шүү Монгол даяараа багшгүй салбар алга эсвэл багшийн нэр томъёог зөвхөн боловсролын салбарт хэрэглэнэ гэж хуульчлах хэрэгтэй удган бөө байсан ч багш гэдэг нэртэй дасгалжуулагч иогийн хүн ч багш нэртэй
УНШИГЧ 2024-09-18 43.242.242.141
ХАРИН ТИЙМЭЭ
зочин 2024-09-18 66.181.181.194
45 хоногт зөвхөн заах арга зүйг багтааж зааж болно. багшийн дээдэд 4 жил сурдагч ихэнх хичээл нь сонгосон мэргэжлийн хичээл ордог. сурган сэтгэл судлал, заах арга нь хэдхэн цаг байдаг юм.
иргэн 2024-09-18 66.181.168.8
Комунист нийгэмийн үед онц сурлагатангууд багш эмч болдог байсан одоо тийм биш эсрэг болжээ.
Одоо цагт сургуулийн рангаар МУИС -д сайн хүүхдүүд ордрг болсон учираас тэдэнд сурган оруулаад багшлах эрхтэй төгсгөвөл багшийн асуудал бага гэсэн шийдэгдэнэ.
Нэргүй 2024-09-18 139.5.218.63
ШУЛМАС АВГАИ ЗАИЛААА
Нэргүй 2024-09-18 66.181.166.134
нээрээ шүүр унасан шулмыг санагдуулж бна шүү
Зочин 2024-09-18 76.220.74.140
Асуудлын гол нь цалин хөлс шүү дээ. Цалинг нь гайгүй болгож байж сургалтын чанар, хариуцлага ярьсан дээр байхаа.
Zochin 2024-09-18 202.126.90.179
Зөв ажил , Ыагшлах эрхийн Сургалтаа 45х биш 2-3 сар болгож
Зочин 2024-09-18 139.5.217.130
Тунгалаг онолын хувьд хов ч амьдралаас тасарсантюм ярью байна УБИС ийнхэн зовхон тогсогчдоо ажилуулах юм ярьж байна Гэтэл багшаар тогсоод олонтжил ажилаагуй хун саяхан дээд сургууль тогссон хунээбс илуу байх уу ятэгээд ч тэд оор ажилтай болчихсон Цалин нэиэхгуй л бол багшаар ажиллахгуй Сургуулийнизахи рллууд томроод туслах багш гэж доош хийгээд байвал багшгуй улдэгэ шуу
Нэргүй 2024-09-18 64.119.31.162
Багшийг доош хийсэн хандлага, цалин багаас болоод багш болон хүсэлгүй, 4000 багш дутагдалтай болжээ. Энэ орон зайг л нөхөх гэсэн оролдлого
Зочин 2024-09-18 139.5.217.130
Туслах багшийн цалин бур бага байх биз яажиллах хун олдохгуй байхаа яэмэргууцээд байвал зарим сургуульд байгалийн ухааны хичээл орохгуй байлгуй
Би багш 2024-09-18 202.55.191.130
Уг нь буруу зүйл биш. Манай боловсролын чадавхи эргээд 1921 он руу эргээд орж байна. тэр үед 3-р анги төгссөн хүнийг бичиг үсэгт тайлагдсан хэмээн үзэж багш болгодог байсан. Түүнээс багш гэсэн нэр үүдэн гарч өндөр бичгийн соёл урган гарсан шүү. Үүний ард иргэд маань хүлээн зөвшөөрч эерэгээр хүлээн авах хэрэгтэй.
МОНГОЛ ХҮН 2024-09-18 66.181.177.174
БАГШИЙН АЖИЛ ДОТООД СЭТГЭЛИЙН АЖИЛ, СЭТГЭЛГҮЙ ХҮН СЭТГЭШГҮЙ ИХ МЭДЛЭГТЭЙ БАЙЛАА ГЭЭД САЙН БАГШ БАЙЖ ЧАДАХГҮЙ. ШАВИАСАА ӨРГӨЛ БАРЬЦ ХАРДАГ, ХАРИУ ТУС НЭХДЭГ, ЭЛДЭВ МУУ МУУХАЙД ҮЛ ХЭЛЖ АЯ ТАЛ ЗАСДАГЧУУД ӨНӨӨ ТОЙМГҮЙ ОЛОН БОЛЖЭЭ. ЭЭДЭЭГҮЙ СЭТГЭЛТЭЙ, ЭВДРЭЭГҮЙ ЗАНТАЙ МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ТӨЛӨӨ ЗҮТГЭХ ЧИН ХҮСЭЛТЭЙ ХҮН БАГШ БАЙЖ ЧАДНА.
Монгол хүү 2024-09-18 64.119.29.63
ТА НАР БУСДЫГ ИЛТ ШАХААНД ОРУУЛЖ ӨӨРСДӨӨ АШИГ ОЛДОГ НААД АРЧААГҮЙ БОДОЛДОО ӨӨРСДӨӨ ЖИВЖ ҮХЦГЭЭ. ЕР НЬ БАГШЛАХ БАГШ ХОВОРДСОН ҮЕД БАЙХГҮЙ БАЙСНААС ХЭН НЭГНЭЭР БАГШЛУУЛСАН ХҮН Л ИЛҮҮРХЭНЭ. ТҮҮНЭЭС БИШ ӨӨРӨӨ ӨМДГҮЙ НҮЦГЭН БАЙЖ БУСДЫГ ӨВДӨГ ЦООРХОЙГ ШООЛЖ СУУДАГ ЦАГ БИШ!! 45 БАЙТУГАЙ 14 ХОНОГТ МОНГОЛ ХҮН ЮУГ Ч СУРЧИХ БОЛОМЖТОЙ БӨГӨӨД ТА НАР БУСДАД ХИЧЭЭЛ ЗААНА ЭНЭ ТЭР ГЭЖ БОДОЖ БАЙГАА ТЭГЭЭД ШААЛ ХОЦРОГДСОН СУНЖИРСАН КОНСПЕКТ БАТЛУУЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ ЗАЙЛААРАЙ! МОНГОЛ ХҮНИЙГ ХОРЛОХОО ЗОГС…
Нэргүй 2024-09-18 81.199.26.53
юу ч мэддэггүй багш нартай байснаас дээр. арай л байгаа шүү та нар. өөрсдөө зааж байгаа юмаа мэддэггүй дээр нь сонирхдоггүй учираас бусдад хүргэж чаддагүй. тэгэхээр хүүхдүүд яаж юм сурах юм бэ. Харин хов жив, тэнэг орк үзэл бодлоо хүүхдүүдэд ярьна. Монголд худлаа мэргэжил ёс зүй гэж яриад яах вэ. угаасаа байгаагүй юм чинь
зочин 2024-09-18 103.212.119.180
За тэгээд нэг хүн зөв асуудал хөндөнгүүт нэг их юм мэддэг улсууд гарч ирээд цэцэрхээд эхлэх юм. Ажлаа хийж, багшийн хомсдолд оруулахгүй байх чинь яасан юм бэ
zochin 2024-09-18 64.119.31.179
Kommunistaar setgeed yahav. 45 honogt zuvshuurul avahad hangalttai,
Хотын иргэн 2024-09-18 202.131.249.106
Багшийн Дээдийн оюутнууд заах арга хичээл 2-рт байсан ихэнх нь нэг их тоохгуй, 1-рт мэргэжил. МУИС төгссөн хүүхдүүд мэргэжилдээ илүү, заах аргыг 45 хоногт суралгүй яахав.
Нэргүй 2024-09-18 202.126.90.141
ЭНЭ ХӨГШЧҮҮЛ ХОЦРОГДСОН
MGL 2024-09-18 103.229.176.132
Нэмэлт ур чадваруудыг нь цаашид нь мэргэжил дээшлүүлэх маягаар олгож болох байлгүй дээ. Юм бүхнийг эсэргүүцэж, гацааж байж таашаал авдаг ард түсэн болжээ
Нэргүй 2024-09-18 202.126.88.211
45 хоногт хэн нэгнийг буё. Харин дээд боловролтой бөгшлах сонирхолтой хүмүү сийг дадлагажуулж бэлтгэх нь